Content

Монгол бөх Гиннесийн номд бүртгэгдлээ

Thursday, September 29, 2011

Улсын заан Ч.Санжаадамба
Монгол бөхийг Гиннесийн номд бүртгүүлэх 6002 бөхийн барилдаан ес хоногийн турш үргэлжилж, өчигдөр Монгол бөхийн өргөөнөө өндөрлөлөө. Албан ёсны бүртгэлд ийм тооны бөх барилдсан хэмээн бичигдсэн боловч энэ барилдаанд 6016 бөх зодоглосон юм. Монгол Улс төдийгүй дэлхийд анх удаа нэг дор ийм олон бөх зодоглсон энэхүү барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат бөх, улсын залуу заан Ч.Санжаадамба 13 даван түрүүлж, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Монгол Улсын аварга С.Мөнхбат үзүүрлэв.
Шөвгийн гуравт отгон арслан Г.Эрхэмбаяр үлдсэн. Тэрбээр өмнөх даваанд Д.Ганхуяг арсланг давахдаа гэмтэл авсан бололтой, их шөвөгт Ч.Санжаадамбад барилдалгүй тахимаа өгсөн юм. Шөвгийн зургаад арслан Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Ө .Бат-Орших нар шалгаран үлдлээ. Түрүүлсэн Санжаадамба улсын наадмын түрүү бөхийн шагналтай дүйцэх 15 сая төгрөгийн шагнал авсан юм.
Барилдааны үеэр Гиннесийн хорооны төлөөлөгч энэхүү барилдааныг Гиннесийн номд бүртгэснийг албан ёсоор баталгаажуулаад, батламжийг МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржид гардуулан өглөө. Ийнхүү Монгол Улс аргагүй л бөхийн өлгий нутаг гэдгээ харуулж, зургаан мянган хүчит бөхийг нэг дор барилдуулсан амжилтаараа Гиннесийн номд бичигдлээ.
10-ЫН ДАВАА
у.ав С.Мөнхбат а.з Б.Ганзориг
у.а Д.Ганхуяг у.г И.Доржсамбуу
у.а Х.Мөнхбаатар у.а Д.Азжаргал
у.а Г.Эрхэмбаяр а.а Н.Түвшинбаяр
у.г Н.Ганбаатар у.х Ө.Бат-Орших
у.з Ч.Санжаадамба у.х Ө.Даваабаатар
11-ИЙН ДАВАА
у.ав С.Мөнхбат у.х Ө.Бат-Орших
у.а Д.Ганхуяг у.а Г.Эрхэмбаяр
у.а Х.Мөнхбаатар у.з Ч.Санжаадамба
12-ЫН ДАВАА
у.ав С.Мөнхбат гоц мөргөв
у.а Г.Эрхэмбаяр у.з Ч.Санжаадамба
13-ЫН ДАВАА
у.ав С.Мөнхбат у.з Ч.Санжаадамба

Эх сурвалж: Sportnews.mn


0 comments:

Post a Comment