Content

Залуу хүний заавал үзэх ёстой 100 кино /Нэгдүгээр хэсэг/

Thursday, September 15, 2011

Англи хэлээр
A Beautiful Mind, 2001. Найруулагч: Ron Howard
Математикч John Nash-н бодит түүхээс сэдэвчилсэн бөгөөд шизофрени өвчтэй тэрээр өөрийнхөө өвчнийг даван дийлж, Нобелийн шагналын эзэн болно. Энэ кинонд шинжлэх ухаанд амьдралаа өгсөн залуу яаж мөрөөдөлдөө хүрэхийн төлөө тэмцсэн тухай үзээрэй. Эдгэшгүй, тэвчишгүй сэтгэцийн өвчнийг ойлгож, түүний дэргэд үргэлж хамт байж чадсан түүний эхнэр үнэхээр энэ киноны нэр "агуу сэтгэл"-ийг харуулжээ. John Nash өвгөн профессор болсон хойноо Нобелийн шагнал хүртэж индэр дээрээс хэлсэн үг нь хичнээн их гүн гүнзгий утгатай санагддаг. Одоо тэрээр 60 насыг зооглон амьд сэрүүн өглөө бүр их сургууль руугаа хичээл заахаар тогтмол цагт явдаг гэнэ. /www.cititube.mn, Citinet-ийн хэрэглэгчид welcome@cititube холболтоор үзэх боломжтой/

Англи хэлээр
Forrest Gump, 1994. Найруулагч: Robert Zemeckis
Залуу хүнд тулгардаг нийтлэг асуудлууд, хайр дурлал, инээдэм хосолсон хүнд заавал нэгийг бодогдуулах кино. Америк улсын товч түүхийг энэ киноноос сонирхолтой байдлаар үзэх болно. Дэлхийг тойрч урт сахал ургатлаа гүйнэ, ширээний теннисний олон улсын тэмцээнүүдэд оролцоно, бүр рок энд роллын эцэг Эльвис Пресли хоёр тийшээ найган бүжиглэхдээ хөлөндөө аппараттай бяцхан хүү Forrest Gump-аас "хулгайлжээ". Тэр цорын ганц хайртай бүсгүйгээ насан туршдаа уучилж чаддаг. Энэ мэтчилэн Forrest Gump кинонд залуу хүн үзэх, ойлгох юм их бий. /www.asubi.mn, email хаягаараа бүртгүүлэн орж үзэх боломжтой/




Монгол хэлээр
The Pursuit of  Happyness, 2006. Найруулагч: Gabriele Muccino
Гол дүрийн залууг ариун цэврийн өрөө буюу шуудхан хэлэхэд жорлонд хонох газаргүй хүүгээ тэвэрч хоноод маргааш нь ажилд орохын төлөө тэмцэл, "мөнгөний нийгмийн" хатуу хууль, манай ардын "Зовсны эцэст жаргана" хэмээх мэргэн үгийг ойлгож авна. Залуу хүний заавал үзэх кино. Сонирхуулахад киноны төгсгөлд аав хүү хоёр гудамжаар хөтлөлцөөд явахад хажуугаар нь өнгөрдөг нэгэн өндөр өнгөт арьстан хүн бол энэ киноны гол дүрийн залуугийн бодит хүн нь юм. Өөрөөр хэлбэл энэ киног түүний бодит амьдрал дээр үндэслэж бүтээжээ. /www.cititube.mn, Citinet-ийн хэрэглэгчид welcome@cititube холболтоор үзэх боломжтой/




Англи хэлээр
TheShawshank Redemption, 1994. Найруулагч: Frank Darabont
Эрх чөлөөгөө хасуулсан сэхээтэн залуу...
Шоронд ч ухаантай хүн ухаанаараа бууж өгдөггүй юм байна. Тэмцсээр шорондоо номын сан байгуулж,  хоригдогсод, албан хаагчдыг сэнхрүүлж, "гэгээрүүлж" байлдан дагуулж чаддаг. Жинхэнэ боловсорсон элит хүн шоронд ч зэвэрдэггүйг харуулсан. Эцэстээ "ухаант эр" шоронгоос саятан болоод гардаг билээ. Та бидний мэдэх алдарт жүжигчин Morgan Freedman энэхүү Ellis Boyd хэмээх туслах дүрээрээ хамгийн ихээр алдаршиж кино бүтээгчдийн хараанд өртсөн гэдэг. Энэ кинонд тоглохдоо нас нь 60 гарч байсан байна.  /www.asubi.mn, email хаягаараа бүртгүүлэн орж үзэх боломжтой/

 Зарим монгол сайтууд дээр байгаа холбоосыг орууллаа. Заавал үзээрэй.

0 comments:

Post a Comment