Content

Монгол бөх Гиннесийн номд бүртгэгдлээ

Thursday, September 29, 2011 0 comments

Улсын заан Ч.Санжаадамба
Монгол бөхийг Гиннесийн номд бүртгүүлэх 6002 бөхийн барилдаан ес хоногийн турш үргэлжилж, өчигдөр Монгол бөхийн өргөөнөө өндөрлөлөө. Албан ёсны бүртгэлд ийм тооны бөх барилдсан хэмээн бичигдсэн боловч энэ барилдаанд 6016 бөх зодоглосон юм. Монгол Улс төдийгүй дэлхийд анх удаа нэг дор ийм олон бөх зодоглсон энэхүү барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат бөх, улсын залуу заан Ч.Санжаадамба 13 даван түрүүлж, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Монгол Улсын аварга С.Мөнхбат үзүүрлэв.
Шөвгийн гуравт отгон арслан Г.Эрхэмбаяр үлдсэн. Тэрбээр өмнөх даваанд Д.Ганхуяг арсланг давахдаа гэмтэл авсан бололтой, их шөвөгт Ч.Санжаадамбад барилдалгүй тахимаа өгсөн юм. Шөвгийн зургаад арслан Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Ө .Бат-Орших нар шалгаран үлдлээ. Түрүүлсэн Санжаадамба улсын наадмын түрүү бөхийн шагналтай дүйцэх 15 сая төгрөгийн шагнал авсан юм.
Барилдааны үеэр Гиннесийн хорооны төлөөлөгч энэхүү барилдааныг Гиннесийн номд бүртгэснийг албан ёсоор баталгаажуулаад, батламжийг МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржид гардуулан өглөө. Ийнхүү Монгол Улс аргагүй л бөхийн өлгий нутаг гэдгээ харуулж, зургаан мянган хүчит бөхийг нэг дор барилдуулсан амжилтаараа Гиннесийн номд бичигдлээ.
10-ЫН ДАВАА
у.ав С.Мөнхбат а.з Б.Ганзориг
у.а Д.Ганхуяг у.г И.Доржсамбуу
у.а Х.Мөнхбаатар у.а Д.Азжаргал
у.а Г.Эрхэмбаяр а.а Н.Түвшинбаяр
у.г Н.Ганбаатар у.х Ө.Бат-Орших
у.з Ч.Санжаадамба у.х Ө.Даваабаатар
11-ИЙН ДАВАА
у.ав С.Мөнхбат у.х Ө.Бат-Орших
у.а Д.Ганхуяг у.а Г.Эрхэмбаяр
у.а Х.Мөнхбаатар у.з Ч.Санжаадамба
12-ЫН ДАВАА
у.ав С.Мөнхбат гоц мөргөв
у.а Г.Эрхэмбаяр у.з Ч.Санжаадамба
13-ЫН ДАВАА
у.ав С.Мөнхбат у.з Ч.Санжаадамба

Эх сурвалж: Sportnews.mn


О.Дашбалбар - Залуус, дүү нартаа хүргэх шүлэг

Saturday, September 24, 2011 0 comments

Үзээд енгерех амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дзэр туйлж яваа дүү минь!

Өнгө энэ алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй!
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!

Үдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж
Үеийн хонгор бүсгүйтэй мансууран цэнгэж явахад
Насан буурал ээж чинь үнээний дэлэн шувтарч
Намрын хүйтэн шөнө, зэлэн дээр жихүүцэж суугаа!

Амтат бяслаг, хуруу зузаан ермий нь
Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хүлээнэ.
Өр авлага нэхэхгүй эхийн сэтгэлийг хүүхнүүд орлохгүй ээ!
Өвөл болохоос урьтаж, ээждээ нэг очоорой!

Эгэмий чинь яс хугарахад аавын тань цээж евдеж
Эдгэртэл нь адилхан шархтай явдаг шүү...
Ширхэг ширхэгээр цайсан үс нь чамайг хүлээсэн хоногуудын тоо,
Шинэ цасаас урьтаж, аавдаа нэг очоорой!

Өвлийн шене талд яваа аавыгаа үе үе санаарай,
Өөрєє чи дулаан хөнжилдөө хэвтэж буйдаа гэмшээрэй!
Зуун олон хоног хөдөлж, олж хураасан бүхнээ
Зарж үрж, беен бөөнеер нь чамд л харамгүй илгээх юм.
Зоогийн газар чи түүнийг нь шар айраг болгож
Зовж амьдарсан эцгийнхээ хөлсийг уух хэрэггүй!
Энд чи буруутаж явахад эцгийн чинь нэр доргино.
Эрдэнэт буурлаа хайрлаагүй бол, эх орноо хайрлах ч юу л бол?!

Амьдрал туршдаа хайрлаж явах аав гэдэг хүн
Алтан нар шиг ганцхан юм шүү!

Үр хүүхэд төрлөө гэж баярлаж явах цагтаа
Үсэн буурал өтгөсийг хаа нэгтээ нутаглуулж буйг санаарай!
Хоног өдрүүдийг жаргалтай үлдээ ч, дүү минь
Хорвоогийн юм бүхэнд эцэс буйг санаарай!

Орчлонгийн шуугиан, амьтан хүний хэл ам,
Орон хотын утаа униараас холдож
Аян замын тоосоо гүвээд
Аавынхаа гэрийн босгыг алхаж нэг үзээрэй!

Эргэнэгийн тэндээс хувин сав хангинуулж
Ээж чинь "хүү минь" гэсээр босож ирнэ.
Амсар дүүрэн цайтай гангар шаазангаа алдаж
Азай буурал хегшин яахаа мэдэхгүй сандчина.

Аав чинь гэрийнхээ хойморт Алтайн уул шиг хамхайж
Алив нэгэнд барьц алдахгүй уужуу тайван сууна.
Манан нэвтлэх од шиг нүд нь гялалзаж
Малгайгаа емсеж, нударгаа засаж, ирж үнсүүлэхийг чинь хүлээнэ.

Төрсөн гэр чинь дулаахан, галын илчинд чи нозоорч
Тегелдер орчлонгийн диваажин эцгийн гэр болохыг мэдэрнэ.
Морьд үүрсэх хээр талдаа аргалын утаа үнэрлэж
Модон тагштай өрөм идэж, ээжийнхээ гараас цай ууна.

Тансаг сайхныг нь бишрэн, орчлон ертөнцөөр хэрэн явлаа ч
Тал нутагт наран мандаж, гэрийн цэнхэр утаа суунаглаж,
Хуйлран давхих зээрийн сүрэг, толгод дамжихаас илүү сайхныг
Хурмастын доор үзээгүйгээ мэдэрнэ чи...

''Моод хөөсөн хотын ганган хүүхнээс илүүгээр чи
Монгол дээлтэй, хөдөөгийн бор бүсгүйг хайрлана!
Өвгөн хорвоод зуун жил амьдрахгүй ч, хогшил хураагчаас
Өвлийн шөнө моддыг өрөвддөг аавыгаа илүү ойлгоно чи!

Харь холын шуугиант хот нионы гэрэл, машины чимээнээс
Харгуй зам, булаг шанд, хоттой хонио илүү ойлгоно чи
Ухаан балартам тачигнасан эстрад хөгжмийн чимээнээс илүү
Учирлаж аргадсан ардын дуундаа дасна чи.

Дээдийн номтой мэргэдийг эрж, дэлхийгээр тэнэх хэрэггүй
Дэргэдээ байгаа суут ухаантныг дэндүү ойшоолгүй явснаа бод!
Ариун үнэн, зовлон бэрх, хайр ухааны
Амин голд нэвтэрсэн мэргэд
Аав, ээж хоёр чинь юм шүү!

Амьдрал тэднийг гүн ухаанд сургаж
Адгийн муу амьтныг ч өршөөх аугаа их сэтгэлтэй болгожээ.

Ачит ээждээ алчуур аваачих хэрэггүй
Аавдаа шил юм өгөх хэрэггүй,
Айлын хүүхэд хуурах хэдэн чихэр ч хэрэггүй!
Аль алинаар нь тэд дутаагүй!

Эрт цагт гэрээсээ гарсан "өөрийгөө" л
Ээж, аав хоёртоо хүргэж ег!
Эрийн цээнд хүрсэн чамайг харахаас илүү
Эрхэм бэлэг хегшчүүлд үгүй ээ!

Учир мэдэхгүй нялх багадаа ч,
Ухаан суусан идэр насандаа ч,
Уул овоо шиг л юмыг ах нь
Улс амьтанд амлаж явлаа!

Асарч тэтгэсэн ээж, аавынхаа
Ачийг нэг месен хариулж
Амтатыг идүүлж, өнгөтийг емсгеж
Алтан аяганаас уулгахын дайтай
Андуурч, эндүүрч явлаа.
Одоо л ээж, аавыгаа жаргаая гэтэл
Орчлонгийн тоглоом даанч хатуу...!

Алба ажлын эрхээр газар алс одоод
Аян замыг хороосоор яаран яарсаар ирэхэд
Аав минь энэ хорвоогоос явчихсан байлаа!
"Хүүтэйгэй л нэг уулзмаар байна даа" гэж ээжид минь хэлсэн гэдэг!
Хүслийн сүүлч нь ганцхан энэ л байсан юм шүү!

Чи зэмлэл хүлээж, зэргийн нөхөддөө орхигдож болно
Чи зээрийн янзага шиг хөөрхөн бүсгүйдээ хаягдаж болно
Харин аав, ээж чинь сэрүүн тунгалаг байж
Харьж ирэхийг чинь хүлээхээс илүү жаргалыг
Хамаг орчлонгоос хайж эрэвч олохгүй...

Алдааг минь та нар бүү давтацгаа!
Аав, ээжийгээ амьдад нь амжиж баярлуулцгаа!...
Алтан дэлхийд үүнээс илүү гавъяаг ах нь мэдэхгүй ээ!

Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь!

Өнгө алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй!
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндер их тавилан хайрласаи аав, ээждээ баярла!

1987 он.

О.Дашбалбар - Тэнгэр шиг бай!

Thursday, September 15, 2011 0 comments


Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан…
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг…

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!…

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ…
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!…

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!…
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай…
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!…

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм …

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !…
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм …

Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!…

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм…
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !…

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!…
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!…

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!…
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!…

Залуу хүний заавал үзэх ёстой 100 кино /Нэгдүгээр хэсэг/

0 comments

Англи хэлээр
A Beautiful Mind, 2001. Найруулагч: Ron Howard
Математикч John Nash-н бодит түүхээс сэдэвчилсэн бөгөөд шизофрени өвчтэй тэрээр өөрийнхөө өвчнийг даван дийлж, Нобелийн шагналын эзэн болно. Энэ кинонд шинжлэх ухаанд амьдралаа өгсөн залуу яаж мөрөөдөлдөө хүрэхийн төлөө тэмцсэн тухай үзээрэй. Эдгэшгүй, тэвчишгүй сэтгэцийн өвчнийг ойлгож, түүний дэргэд үргэлж хамт байж чадсан түүний эхнэр үнэхээр энэ киноны нэр "агуу сэтгэл"-ийг харуулжээ. John Nash өвгөн профессор болсон хойноо Нобелийн шагнал хүртэж индэр дээрээс хэлсэн үг нь хичнээн их гүн гүнзгий утгатай санагддаг. Одоо тэрээр 60 насыг зооглон амьд сэрүүн өглөө бүр их сургууль руугаа хичээл заахаар тогтмол цагт явдаг гэнэ. /www.cititube.mn, Citinet-ийн хэрэглэгчид welcome@cititube холболтоор үзэх боломжтой/

Англи хэлээр
Forrest Gump, 1994. Найруулагч: Robert Zemeckis
Залуу хүнд тулгардаг нийтлэг асуудлууд, хайр дурлал, инээдэм хосолсон хүнд заавал нэгийг бодогдуулах кино. Америк улсын товч түүхийг энэ киноноос сонирхолтой байдлаар үзэх болно. Дэлхийг тойрч урт сахал ургатлаа гүйнэ, ширээний теннисний олон улсын тэмцээнүүдэд оролцоно, бүр рок энд роллын эцэг Эльвис Пресли хоёр тийшээ найган бүжиглэхдээ хөлөндөө аппараттай бяцхан хүү Forrest Gump-аас "хулгайлжээ". Тэр цорын ганц хайртай бүсгүйгээ насан туршдаа уучилж чаддаг. Энэ мэтчилэн Forrest Gump кинонд залуу хүн үзэх, ойлгох юм их бий. /www.asubi.mn, email хаягаараа бүртгүүлэн орж үзэх боломжтой/




Монгол хэлээр
The Pursuit of  Happyness, 2006. Найруулагч: Gabriele Muccino
Гол дүрийн залууг ариун цэврийн өрөө буюу шуудхан хэлэхэд жорлонд хонох газаргүй хүүгээ тэвэрч хоноод маргааш нь ажилд орохын төлөө тэмцэл, "мөнгөний нийгмийн" хатуу хууль, манай ардын "Зовсны эцэст жаргана" хэмээх мэргэн үгийг ойлгож авна. Залуу хүний заавал үзэх кино. Сонирхуулахад киноны төгсгөлд аав хүү хоёр гудамжаар хөтлөлцөөд явахад хажуугаар нь өнгөрдөг нэгэн өндөр өнгөт арьстан хүн бол энэ киноны гол дүрийн залуугийн бодит хүн нь юм. Өөрөөр хэлбэл энэ киног түүний бодит амьдрал дээр үндэслэж бүтээжээ. /www.cititube.mn, Citinet-ийн хэрэглэгчид welcome@cititube холболтоор үзэх боломжтой/




Англи хэлээр
TheShawshank Redemption, 1994. Найруулагч: Frank Darabont
Эрх чөлөөгөө хасуулсан сэхээтэн залуу...
Шоронд ч ухаантай хүн ухаанаараа бууж өгдөггүй юм байна. Тэмцсээр шорондоо номын сан байгуулж,  хоригдогсод, албан хаагчдыг сэнхрүүлж, "гэгээрүүлж" байлдан дагуулж чаддаг. Жинхэнэ боловсорсон элит хүн шоронд ч зэвэрдэггүйг харуулсан. Эцэстээ "ухаант эр" шоронгоос саятан болоод гардаг билээ. Та бидний мэдэх алдарт жүжигчин Morgan Freedman энэхүү Ellis Boyd хэмээх туслах дүрээрээ хамгийн ихээр алдаршиж кино бүтээгчдийн хараанд өртсөн гэдэг. Энэ кинонд тоглохдоо нас нь 60 гарч байсан байна.  /www.asubi.mn, email хаягаараа бүртгүүлэн орж үзэх боломжтой/

 Зарим монгол сайтууд дээр байгаа холбоосыг орууллаа. Заавал үзээрэй.

Веб холбоос

Thursday, September 8, 2011 1 comments
Авто сонирхогчдод:
Moto.mn
Metromotors.mn
Startcenter.mn
Online.mn - Auto.mn сэтгүүлийн дугааруудаас үнэгүй уншаад, татаж аваарай.
Minetech.blog.gogo.mn

Оюутан сурагчдад:
KT.mn
Elearning.mn
Likeit.mn
Facebook.com
Twitter.com
Leader.mn
Student.org.mn
Setge.mn
Hicheel.mn
TVhicheel.mn
 Suragch.com
Lector.mn
Mindsport.mn
Otgontenger.mn

- Elibary and ebook magazine
Online.mn
Books.ikhzasag.mn
Ubtimes.mn
Mongolnews.mn
Online.mn
Comics.mn
  Elibary.mn
  Mybook.mn
  Inom.mn

Охид бүсгүйчүүдэд:
Tsetseg.mn
Goolingoo.mn
 Emegteichuud.mn
 Busguichuud.com
Busgui.net
 Mama.mn

Спортын хорхойтонуудад:
 Gool.mn
Csports.mn
Sportsnews.mn
 Olympic.mn

Online movie:
Comedy.mn
Video.micare.mn
Cititube.mn
Fun.now.mn
Asubi.mn
Moviebox.mn
Zurvas.com
Kinodonton.com
Mngtv.com
Mglfilm.com
Lhaku.com

Мэдээ, мэдээллийн сайт:
Asunews.mn
News.mn
Mass.mn
News.now.mn
Baabar.mn
Olloo.mn
Yahuu.mn
Secret.mn
Noyon.mn
Ireport.mn
Shuud.mn
Top.mn
 Inet.mn

Эрүүл мэнд:
103.mn
E-health.mn
Eruulmendinfo.mn
Emneleg.mn

Монгол блог сайтууд:
blog.now.mn
blog.gogo.mn
Miniih.com
Banjig.net

Art:
Art-gallery.mn
Drama.mn
 Biirbeh.mn
Yaruusetgegch.com/

Портал & Варез:
Dream.mn
Xopom.com
Micare.mn
Tuhuur.com
Amjilt.com
Setge.mn
Download.mn
 Ehlel.com
 Gogo.mn

Дуу хөгжим:
Music.zaluu.com
Music.gogo.mn
Hi6.mn
Mongolduu.com
Mbe.mn
Downloadmongolmusic.net
Mongollyrics.blogspot.com

Бодибилдинг фитнесс:
Ann.mn
Gnc.mn
Fitnessgym.mn - Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо
Powergym.mn
Xacburged.mn
Kharirves.mn
Mustang-gym.com
Goldengym.tk
Mongolmuscle.com
Califorinia fitness centre - facebook хуудас

- Монголын интернет үйлчилгээний компаниуд /ISP/:
Citinet.mn
Mobinet.mn
Homenet.mn
Ulusnet.mn
Sansar.mn
Telemax.mn
Skycc.mn
Magicnet.mn
Mtcone.net
Telemax.mn
Supervision.mn
Ngnex.mn
Gmobilenet.mn
Yokozunanet.mn  - Aiaxbb

Mse.mnМонголын хөрөнгийн бирж
Frc.mnСанхүүгийн зохицуулах хороо
Schcd.mnҮнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжын төв
Mof.gov.mnМонгол улсын сангийн яам
Spc.gov.mnТөрийн өмчийн хороо
Nso.mnҮндэсний статистикийн хороо
  
Mmre.gov.mn - Эрдэс баялаг эрчим хүчний яам 
Ea.energy.mn - Эрчим хүчний газар 
Цаашид веб линк нэмэгдэх болно.

Microsoft Office 2007 enterprise

0 comments

Microsoft корпорациас эрхлэн гаргадаг Microsoft Office 2007 програмыг орууллаа. Татаж аваад office2007.rar файлыг winrar програмаар задлаарай. Дотороо serial номер нь serials txt файл дотор байгаа.

Micare.mn
Size: 500 Mb

Англи хэлний электрон сурах бичиг /Alim 2.0/

Wednesday, September 7, 2011 0 comments
Дэлхий ертөнц даяаршигдаж, нэгэнт хавтгай болж байгаа өнөө цаг үед англи хэлийг сурах хэрэгцээ бараг л хүн бүрт тулгараад байгаа билээХарин хэрхэн яаж богино хугацаанд үр дүнтэйгээр хичээллэн сурах нь таны л асуудал. Тэгвэл танд англи хэлний анхан шатны хичээлийг өөрийнхөө компьютер дээр үнэгүйгээр сурах боломжийг олгох "Алим" нэртэй програмын 2-р хувилбарыг хүргэж байна. Энэхүү програм нь дотроо Англи хэлний цагаан толгойгоос эхлээд дүрэм, толь бичиг, тоглоом, тест болон хичээл гээд маш олон төрлийн зүйлийг агуулсан англи хэл анхлан сурагчдад зориулсан бүх л юмтайгаа программ шүү. Татаад аваарай.
Micare.mn
Size: 149 Mb



О.Дашбалбар - Монголоо муулж харийнханд бөхөлзөгсдөд

Thursday, September 1, 2011 0 comments

Түмэн минь мөхөхийг чи үзэхгүй
Үнэн минь алдрахыг чи үзэхгүй
Үлгэр минь дуусахыг чи үзэхгүй
Төрөл минь тасрахыг чи үзэхгүй
Соёмбо минь бүдгэрэхийг чи үзэхгүй
Соёл минь солигдохыг чи үзэхгүй
Онон минь ширгэхийг чи үзэхгүй
Олон минь зовохыг чи үзэхгүй
Хэнтий минь намсахыг чи үзэхгүй
Хэрлэн минь татрахыг чи үзэхгүй
Хийморь минь доройтохыг чи үзэхгүй
Хойморь минь ханхайхыг чи үзэхгүй

Сүлд минь унахыг чи узэхгүй
Сүнс минь дээшлэхийг чи үзэхгүй
Сэтгэл минь сэвтэхийг чи үзэхгүй
Сэрэмж минь алдрахыг чи үзэхгүй
Ухаан минь самуурахыг чи үзэхгүй
Учирсан минь салахыг чи үзэхгүй
Эв минь эвдрэхийг чи үзэхгүй
Эзэн минь залрахыг чи үзэхгүй
Дуу минь саарахыг чи үзэхгүй
Дуулиан минь тасрахыг чи үзэхгүй
Балчиг шавар дундаас нь
Бадамляньхуа ургадаг юм
Баруун шугуй дунд нь
Цагаан хус хяралздаг юм
Хогтой агаар дунд нь
Сэржигнэнхэн дэлбээлдэг юм
Хогийн өвсөн дунд нь
Алтан харгана туяардаг юм.
Олон тэнэгүүд дундаас нь
Цэцэн мэргэд нь төрдөг юм
Овоохой бор гэрт нь
Хүчит суутнууд төрдөг юм
Орчлонгийн жам
Гутарч гунихийн хэрэггүй
Орог саарал мананг дэвтээж
Саран туяардаг юм
Харанхуй шөнийн тэнгэрт
Одод хүчтэй гэрэлтдэг
Хангайн уулын тагтанд
Вансэмбэрүү ургадаг
Өвс ногооноос зайдуу
Өнө мөнхийн зэвэргэн салхинд
Гундуухан байж ургадаг
Амьдралын хар бараанаас
Гэрэл гэгээг нь ялгасан
Азтай тэр хүн
Алсын замд гундахгүй
Ертөнцийн эгэл амьдралаас
Зөв замыг сонгосон
Ерөөлтэй тэр хүнд
Аяны олз алдахгүй
Харанхуй дунд гэрэлтдэг зул гэж байдаг
Хамгийн дундаас тодордог хутагт гэж байдаг
Даваа хэдий өргөн ч
Гаталж чадсан нь ялж байдаг
Бүргэд болжмороос айдаггүй шиг
Хорвоогоос би айхгүй
Арслан гөрөөснөөс айдаггүй шиг
Үхлээс би айхгүй
Аав нь хүүгээсээ айдаггүй шиг
Үнэнээс би айхгүй

Холбоо барих

0 comments

Байрлал:
Монгол улс , Улаанбаатар хот , Баянгол дүүрэг , 7 - р хороо

Электрон Шуудангийн хаяг:
_ _ _ _@_ _ _.mn

Messenger хаяг:

Холбоо барих утас
Утас: +976-88_ _ -  _ _ _ _
Факс: +976-_ _ _ _ - _ _ _ _