Content

Стив Жобс: Өлсгөлөн яв, жолоогүй амьдар

Saturday, November 19, 2011 0 comments

Хэн ч үхэхийг хүсдэггүй. Диваажинд зорчихыг хүсч буй хүмүүс ч үхлээс айдаг. Гэхдээ үхэл бидний эцсийн цэг. Одоогоор хэн ч түүнээс зугтааж чадахгүй. Тийм ч байх ёстой. Үхэл бол энэ ертөнцийн хамгийн агуу бүтээл. Үхэл бол амьдралын амт. Өтөл хөгшидийг авч одон. Залуу хойч үед зайг нь гаргаж өгдөг шударга хууль. Өнөөдөр та нар хойч үе, харин ирээдүйд өнгөрсөн үе болно гэж Стив Жобс нэгэн их сургууийн оюутануудтай уулзалт хийх үедээ хэлжээ. Apple компанийг 1976 онд байгуулж, орчин үеийн хамгийн хүндтэй брэнд болгож чадсан Стив Жобс ертөнцийн мөнх бусыг үзүүлээд хэдхэн хонож байна. Дэлхий даяараа суут хүний гэгээн дурсгалыг хүндэтгэн эмгэнэн гашуудаж буй энэ өдөр хоногуудад түүний оюутануудад ярьж өгсөн гурван түүхийг хөрвүүлэн хүргэж байна. Тэрээр Стэнфордын их сургуулийн оюутануудтай уулзалт хийхдээ эдгээр түүхийг хүүрнэсэн байна. Дэлхийн хамгийн шилдэг сургуулиудын нэгд суралцаж буй та бүхэнтэй уулзаж ярилцана гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Би их сургууль төгсөөгүй хүн. Та нарт өөрийнхөө амьдралын гурван түүхийг ярьж өгье. Энд гайхалтай гээд байх зүйл үгүй. Жирийн л гурван түүх. 
Эхний түүх бол зангилааны гол цэгийн тухай. Би Reed College-ийг зургаан сар сурсныхаа дараа хаясан юм. Түүнээс хойш 18 сарын турш хичээлдээ яваагүй ч гэсэн суралцдаг нэртэй байгаад эцэстээ бүр хоёр тийш болсон. Яагаад би сургуулиа хаяхад хүрэв? Энэ бүхэн намайг хорвоод мэндлэхээс ч өмнө эхэлсэн юм. Миний төрсөн эх ганц бие, оюутан бүсгүй байж. Тэр намайг зөвхөн их сургууль төгссөн гэр бүлд л үрчлүүлнэ гэж боджээ. Ингээд нэгэн хуульч мэргэжлтэй айлд үрчлүүлэхээр бүр хэвлийд байхад минь тохирсон гэдэг. Гэтэл охин гэж бодож байтал хүү төрчихөж. Уучлаарай охин гэж найдаж байтал хүү төрчихлөө. Та бүхэн үрчилж авах хэвээрээ юу? гэж асууж. Тэд ч Хэвээрээ байлгүй яахав гэжээ. Гэтэл яг үрчилэх дээрээ тултал тэдний хэн нь ч их сургууль төгсөөгүй гэдгийг ээж мэдсэн байгаа юм. Ингээд үрчлүүлэхгүй гэж зүтгэтэл үрчилж авсан аав маань Хүүг заавал их сургуульд суралцуулна гэж амлаж л дээ. Ингээд үнэхээр 17 жилийн дараа би их сургуулийн хаалга татсан нь тэр. Үрчилж авсан эцэг, эх минь насаараа шахуу их сургуулийн зардлыг минь цуглуулж, яг танай Стэнфорд шиг өндөр төлбөртэй сургуульд оруулсан юм. Гэтэл 6 сар хичээлд яваад л цаашид хичээлд явах утагүй санагдаад эхэлсэн. Би өөрийнхөө амьдралыг өөрөө л аваад явмаар байлаа. Үүнд минь их сургууль ямар ч хэрэггүй гэж бодох болсон. Ингээд л эцэг эхийнхээ насаараа цуглуусан мөнгийг үрэн таран хийгээд сургуулиас гарчихлаа. Эхэндээ би айж байсан. Одоо харин энэ л миний амьдралын хамгийн зөв шийдвэр байсанд эргэлздэггүй. Дотуур байранд надад өрөө байгаагүй. Тиймээс найзуудынхаа өрөөгөөр хэсэх боллоо. Коланы шилийг арилжиж өдөртөө идэж уух юмны мөнгө олно. Гэхдээ л Reed Collage-д цөөн ч гэсэн хичээлд суусан нь надад хожмооих тус болсон. Тэр сургуульд бүх хичээлийг гоёмсогоор бичиж заадаг байж. Энгийн нэгэн хичээлийн ном хүртэл жигтэйхэн сайхан бичигтэй. Энэ нь намайг үсгийн хоорондох гоо зүй, өнгө үзэмжийг сайтар ялгаж, мэдрэхэд тус дэм болсон. Хожим Макинтошийг бүтээхэд энэ л мэдрэмж, дүрслэл надад хэрэг болж, компьютерийг энгийн уйтгартай ширфтээс ангижруулахад гол нөлөө үзүүлсэн юм.
Миний хоёр дахь түүх бол алдаа оноо, хайрт сэтгэлийн тухай. Амьдралд зүйлээ эртхэн олсноороо би их азтай хүн. Woz  бид хоёр 20 настайдаа анх эцэг эхийн минь машины гражид компаниа байгуулж байлаа. Арван жилийн дараа энэ компани хоёр тэрбум ам.долларын сантай дөрвөн мянган ажилтантай болсон байв. Бид макинтошийг дөнгөж бүтээж, би дөнгөж 30 нас хүрчихээд байлаа. Өөрийн чинь үүсгэн байгуулсан компаниас чамайг халахад ямар байх вэ? Бид Apple-д жил тутам авьяаслаг, чадвартай залуусыг ажилд авч байсан. Тэд жил ирэх тусам өсч, компанид эзлэх байр суурь нь өссөн. Ингээд нэг өдөр би тэдэнтэй санал зөрөлдөхөд компанийн Удирдах зөвлөл тэднийг дэмжиж, намайг халсан юм. 30 насандаа ингээд халагдчихлаа. Зүтгэж, тэмүүлж байсан бүхэн сүйрсэн юм шиг. Би хэдэн сарын турш юу хийхээ ч мэдэхгүй байж билээ. Гэлээ ч хэсэг хугацааны дараа би дахин нэг компани байгуулж NeXT гэж нэрлэсэн. Мөн төдий удалгүй Pixar-ийг байгуулж, тэнд гайхалтай бүсгүйтэй танилцаж, эхнэрээ болгосон. Pixar анх удаа компьютероор хүүхэлдэйн кино бүтээсэн. Одоо хүртэл Toy Story студи өөрийнхөө салбарт хамгийн шилдэг нь гэгдсээр байна. Амьдралын содон тохиолдлоор NeXT-ийг Apple худалдан авсан юм. NeXT-ийн бүтээсэн бүхэн Apple-ийн шинэ сэргэн мандалтын үндэс болсон. Хэрвээ тэр үед намайг ажлаас халаагүй бол энэ бүхэн болохгүй байсан. Хэдийгээр гашуун эм өгсөн ч гэсэн өвчтөндөө эргэж хөл дээрээ босоход нь том тус болсны жишээ энэ. Тийм учраас амьдрал таныг бороохойгоор нүдэвч бүү бууж өгөөрэй. Хамгийн гол нь өөрийнхөө дуртай зүйлийг л эргэлзэлгүйг хий. Та өөрийнхөө дурлах тэр зүйлийг л ол. Тэгээд бүгдэд үнэнч, хариуцлагатай хандаж, дуртай ажлаа хийгээд л бай. Агуу зүйл хийж байгаа мэт санагдах тийм л дуртай ажлаа барьж ав. Хэрвээ та дуртай зүйлээ олоогүй бол хай, бүү дэмий зогс. Та түүнийгээ олвол өөрөө сэтгэл зүрхээрээ мэрэх болно.
Миний ярих гурав дахь түүх бол үхлийн тухай бодол маань юм. 17 настайдаа Өнөөдөр чиний амьдралын сүүлийн өдөр мэт амьдар. Тэгвэл та зөв амьдарна гэсэн үгийг уншиж билээ. Энэ үг надад их сэтгэгдэл үлдээсэн. Ингээд би өөрөөсөө Өнөөдөр миний сүүлчийн өдөр юм бол би энийг хийх байсан уу? гэж асуух болгонд Үгүй гэсэн хариулт орж ирээд байлаа. Мөдхөн би үхнэ гэсэн бодол бол асуудлыгхурдан, зөв шийдэх хамгийн сайн арга. Эрсдэлээс эмээх, нэр алдар хөөцөлдөх зэрэг зүйлс бол цаг зуурын л зүйл. Харин үхэл бол зайлшгүй учрах цэг. Хэдэн жилийн өмнө надад хорт хавдартай гэсэн онош тавиад, хэдхэн сарын дараа нас барна гэж эмч нар хэлсэн. Эмч гэрт маань ирж, бүх зүйл ном ёсоор байгаа эсэхийг шалгасан. Энэ нь үхэлдээ эртхэн бэлд гэсэн дохио байв. Би хорт хавдартай гэсэн оноштойгоо бүтэн өдөр л шаналлаа. Гэтэл эмч миний хоолойгоор төхөөрөмж хийж оношлохдоо хорт хавдрыг эмчилж болохоор төрлийнх гэдгийг олж мэдсэн. Миний эхнэр, хүүхдүүд хичнээн их баярласан гээч. Тэгээд удалгүй хагалгаа хийж, миний бие одоо зүв зүгээр. Тэгэхэд дөхөж ирсэн үхэл одоо түр ч гэсэн холдсон байх гэж найдаж байна. Үхэлтэй нүүр тулж үзсэнийн хувьд би Хэн ч үхэхийг хүсдэггүй. Диваажинд зорчихыг хүсч буй хүмүүс ч үхлээс айдаг. Гэхдээ үхэл бидний эцсийн цэг. Одоогоор хэн ч түүнээс зугтааж чадахгүй. Тийм ч байх ёстой. Үхэл бол энэ ертөнцийн хамгийн агуу бүтээл. Үхэл бол амьдралын амт. Өтөл хөгшидийг авч одон. Залуу хойч үед зайг нь гаргаж өгдөг шударга хууль. Өнөөдөр та нар хойч үе, харин ирээдүйд өнгөрсөн үе болно. Шулуухан ингэж хэлж буйг минь өршөөгөөрэй. Гэхдээ энэ бол нүцгэн үнэн. Тэгэхээр өөрт оногдсон амьдралын бяцхан хугацаагаа бусдын, хэрэггүй зүйлийн төлөө бүү зар. Бусдын бодол санаагаар битгий яв. Өөртөө итгэж, өөрийнхөөрөө амьдар. Би залуудаа Бүх дэлхийх толь хэмээх номыг уншиж байсан юм. Номыг зохиогч нь Стюарт Брэнд хэмээх залуу байж билээ. Энэ номд олон санааг цухуйлгасан байдагсан. Харин хамгийн арын хуудастаа Өлсгөлөн яв. Жолоогүй амьдар гэж бичсэн байдаг юм. Өлсгөлөн яв. Жолоогүй амьдар. Би энэ үгийг өөртөө дахин дахин хэлж ирсэн. Одоо та бүхэн их сургуулиа мөдхөн төгсөнө. Та бүхэнд ч үүнийг хүсье. Өлсгөлөн яв. Жолоогүй амьдар. Их баярлалаа гэж Стив Жобс хэлжээ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

О.Дашбалбар - Яах юм бэ?

Friday, November 11, 2011 0 comments


Шаналахгүй юм бол сэтгэл зүрхээр яах юм
Шартахгүй юм бол хатуу архиар яах юм
Цэнгэхгүй юм бол гоо охидоор яах юм
Цэцэглэхгүй юм бол гоё моносоор яах юм
Анхилахгүй юм бол ум зандангаар яах юм
Амраглахгүй юм бол уяхан охидоор яах юм
үнсэхгүй юм бол ягаахан уруулаар яах юм
үгүйлэхгүй юм бол ялдамхан харцаар яах юм
Уйлахгүй юм бол усан нулимсаар яах юм
Уулзахгүй юм бол гүн уйтгараар яах юм
Тэврэхгүй юм бол хоёр гараар яах юм
Тэвчээргүй юм бол хайр сэтгэлээр яах юм
Тоглохгүй юм бол хаш шатраар яах юм
Тоосрохгүй юм бол харгуй замаар яах юм
Дэгдэхгүй юм бол туулайн бүжингээр яах юм
Дэврэхгүй юм бол залуу насаар яах юм
Ургахгүй юм бол амууны үрээр яах юм
Урсахгүй юм бол гол усаар яах юм
Хашихгүй юм бол эрэг байгаад яах юм
Хашрахгүй юм бол алдаж, оноод яах юм
Шаргихгүй юм бол намрын тариагаар яах юм
Шатахгүй юм бол найраг шүлгээр яах юм

Ган тайлахгүй юм бол хур бороогоор яах юм
Газар хороохгүй юм бол хүлэг мориор яах юм
Ааруул даахгүй юм бол араа шүдээр яах юм
Авгай тоохгүй юм бол харцуул хүүгээр яах юм
Буруу номтон юм бол эрдэм заагаад яах юм
Буян хийхгүй юм бол амьд яваад яах юм
Цас будрахгүй юм бол үвүл байгаад ч яах юм
Цаг хожихгүй юм бол эрдэмтэн гээд яах юм
Ээжийгээ дээдлэхгүй юм бол толгой байгаад яах юм
Эх орноо хайрлахгүй юм бол иргэн байгаад яах юм
Ард түмнээ хүндлэхгүй юм ухаантай байгаад яах юм
Ах дүүсээ тэтгэхгүй юм бол түрүл байгаад яах юм
Итгэж залбирахгүй юм бол бурхан шүтээд яах юм
Инээж хүхрүхгүй юм бол амьд яваад яах юм
Гол горхи хоржигнохгүй юм бол хавар ирээд яах юм
Гоё цэцэг дэлбээлэхгүй юм бол зун болоод яах юм
Алсаас гялалзахгүй юм бол одод байгаад яах юм
Алтарсан навчис хийсэхгүй юм бол намар байгаад яах юм
Урдаас харж чадахгүй юм бол ирээдүйг дуудаад яах юм
Уймраа чавганц шиг юм бол залуу насаар ч яах юм
Уянгалан дуулахгүй юм бол хоолой заяагаад ч яах юм
Учирлаж сурахгүй юм бол хэлтэй байгаад ч яах юм

Саран наран үгүй юм бол тэнгэр цэлийгээд ч яах юм
Саруул ухаан үгүй юм бол тэнхээтэй хүнээр ч яах юм
Хавар, намар үгүй юм бол үвүл зунаар ч яах юм
Харанхуй шүнү үгүй юм бол гэгээн үдрүүр ч яах юм
Авъяас билэг үгүй юм бол яруу найрагчаар ч яах юм
Авах гээх нь үгүй юм бол судар номоор ч яах юм
Хортой дайсан үгүй юм бол буу сумаар ч яах юм
Ховор эрдэнэ үгүй юм бол эрэл сурлаар ч яах юм
Хол ойр нь үгүй юм бол орон зайгаар ч яах юм
Хоосон чанар үгүй юм бол бодитой байгаад ч яах юм
Цай чанах нь үгүй юм бол эхнэр аваад ч яах юм
Цамцаа оёх нь үгүй юм бол нүхүрт гараад ч яах юм
үйлс залгах үгүй юм бол үр хүүхдээр ч яах юм
үнэн, худлыг ялгахгүй юм бол багш ламаар ч яах юм

Иш нь үгүй юм бол сүх байгаад ч яах юм
Ир нь үгүй юм бол илд байгаад ч яах юм
Нум нь үгүй юм бол сум байгаад ч яах юм
Нууц нь үгүй юм бол түр байгаад ч яах юм
Унших нь үгүй юм бол ном хураагаад ч яах юм
Ухаантай нь үгүй юм бол олон түмэн нь яах юм
Алс хэт нь үгүй юм бол их санаагаар ч яах юм
Ард түмэн нь үгүй юм бол их мэргэдээр ч яах юм

Microsoft Office 2010 Professional Plus (x86/x64)

0 comments

Microsoft Office 2010 програмыг хүргэж байна. Та энэ програмын суулгахад ямар нэгэн кеу юмуу патч хийх шаардлагагүй учраас татаад суулгахад л хангалттай.
Microsoft Office 2010 Professional Plus-д дараах программууд багтсан болно.
Microsoft Word 2010
Microsoft Excel 2010
Microsoft PowerPoint 2010
Microsoft OneNote 2010
Microsoft Outlook 2010 with Business Contact Manager
Microsoft Publisher 2010
Microsoft Access 2010
Microsoft Communicator
Microsoft InfoPath 2010
Microsoft SharePoint Workspace 2010

Micare.mn

Size: 736 Mb

Best Screen Saver of 2007

0 comments
Та бүхэндээ 2007 оны шилдэг Screensaver-үүдийг хүргэж байна. Татаад аваарай.



Micare.mn
Size: 5,23 Mb

Д.И.Мендлеев-ийн үелэх систем

0 comments

Зарим нэг хүмүүст хэрэгтэй байх болов уу гэж бодоод Д.И.Мендлеев-ийн үелэх системийн электрон хувилбарыг орууллаа. Ялангуяа химийн ангийнхан, оюутан сурагчдад их хэрэгтэй зүйл шүү. Татаад аваарай.

Mediafire.com
Size: 2 Mb

Orbit Freestyle Mouse

0 comments

Bentley Continental GTC

0 comments

Ирэх онд худалдаанд гарах Bentley Continental GTC хэмээх энэхүү шинэ загвар нь 2003 оны Continental GT загварын хоёр дахь үе болон гарсан машин юм. 3.0 литрийн багтаамжтай, W12 хос турбо хөдөлгүүр нь 575 морины хүчин чадлыг гаргах чадалтай бөгөөд 4.8 секундын дотор 100 км/цагийн хурдыг авдаг байна. Британий автомашин үйлдвэрлэгч Bentley Motors Limited компаниас гаргасан энэхүү загвар нь 313 км/цаг хүртэл хурдлах чадвартай юм байна.



WinRAR болон 7zip програмын багц

0 comments

Интернэтээс аливаа  програм файлыг татаж авахад RAR болон ZIP  єргєтгєлтэй буюу WinRAR, 7zip зэрэг программаар задлаж ашиглах зориулалттай байдаг. Том хэмжээтэй файлыг шахаж багасгах, олон хэсэг болгон хуваах болон олон жижиг файлуудыг нэгтгэж багцлах мєн хуваасан файлаа задлах vvрэгтэй энэхvv программ интернэт хэрэглэгчдийн гол хэрэглээнvvдийн нэг болсон байдаг.  WinRAR болон 7zip программын багцыг та бvхэнд хvргэж байна. /Програмуудын хувилбар: WinRAR 4.00, 7zip 9.20/


Mediafire.com
Size: 2,39 Mb

ABBYY Fine Reader 8.0 Professional Edition

0 comments

Та бүхэндээ ABBYY Fine Reader 8.0 Professional Edition программыг хүргэж байна. Уг программ маань  цаасан дээр буусан бичиг баримтыг  компьютер луу оруулж электрон баримт болгох буюу таны scaner-дсан файлыг microsoft word, excel, pdf, зурган файлуудад хөрвүүлэх чадвартай  тул та бvхний ажлын бvтээмжийг эрс нэмэгдvvлж чадах маш хэрэгтэй программ юм. Та суулгахдаа FineReader.rar файлыг задлаад АНХААР!.txt файл дахь зааврын дагуу суулгаарай.


Mediafire.com
Size: 39 Mb

UK TOP40 Single Charts 30.10.2011

0 comments

Их Британы топ 40  дууг 2011 оны 10 сарын 30-ны байдлаар гаргасан шилдгээс шилдэг 40 хамтлаг дуучдын уран бүтээлийг хүргэж байна

Дууны жагсаалт:
01 Professor Green Feat. Emeli Sande – Read All About It 04:57
02 Labrinth Feat. Tinie Tempah – Earthquake 02:37
03 Rihanna Feat. Calvin Harris – We Found Love 03:36
04 Kelly Clarkson – Mr. Know It All 03:53
05 Maroon 5 Feat. Christina Aguilera – Moves Like Jagger 03:21
06 Charlene Soraia – Wherever You Will Go 03:17
07 Lmfao – Sexy and I Know It 03:20
08 Rizzle Kicks – When I Was A Youngster 02:55
09 The Wanted – Lightning 03:22
10 Gym Class Heroes Feat. Adam Levine – Stereo Hearts 03:32
11 Christina Perri – Jar Of Hearts 04:08
12 Ed Sheeran – Lego House 03:04
13 David Guetta – Without You 03:28
14 Coldplay – Paradise 04:39
15 Lana Del Rey – Video Games 04:01
16 Cobra Starship Feat. Sabi – You Make Me Feel 03:36
17 Sean Paul Feat. Alexis Jordan – Got 2 Love U 03:24
18 One Direction – What Makes You Beautiful 03:20
19 Bruno Mars – Runaway Baby 02:27
20 Ed Sheeran – The A Team 04:22
21 Sak Noel – Loca People 05:30
22 Noel Gallaghers High Flying Birds – Aka What A Life 04:24
23 Dappy – No Regrets 04:00
24 Bruno Mars – Marry You 03:48
25 Nicki Minaj Feat. Rihanna – Fly 03:33
26 James Morrison – I Wont Let You Go 03:49
27 Calvin Harris – Feel So Close 03:28
28 Goo Goo Dolls – Iris 04:53
29 The Calling – Wherever You Will Go 03:27
30 Olly Murs Feat. Rizzle Kicks – Heart Skips A Beat 03:24
31 Nicki Minaj – Super Bass 03:20
32 Delilah – Go 03:33
33 Coldplay Feat. Rihanna – Princess Of China 03:59
34 Pixie Lott – All About Tonight 03:07
35 Jason Derulo – It Girl 03:14
36 Adele – Set Fire To The Rain 04:02
37 Bad Meets Evil Feat. Bruno Mars – Lighters 05:04
38 Nero – Crush On You 04:10
39 Beyonce – Countdown 03:33
40 Rihanna – Cheers 05:04

Now.mn
Size: 250 Mb

The Godfather буюу “Загалмайлсан эцэг” /ebook/

0 comments

The Godfather буюу “Загалмайлсан эцэг” Копполагийн энэхvv бvтээл нь мафийн тухай кинонууд дотроосоо цойлон гарч ирсэн шилдэг бvтээл байхаасаа гадна дэлхий дээрх бvх хvмvvсийн хувьд маф гэдэг ойлголтыг таниулан харуулж чадсан гайхамшигтай кино билээ. Тэгвэл Монгол хэл дээрээ энэ номыг PDF-ээр оруулж байна.

Mediafire.com
Size: 6 Mb

Password Recovery Magic WinAll Pack

0 comments
Та бүхэндээ Password Recovery Magic хэмээх программыг хүргэж байна.  Та нууц vг єгч хадгалсан файл, баримт материалынхаа нууц vгийг мартсан бол уг программ таньд тусалж тайлж өгнө. Microsoft office, zip, rar файлуудын нууц үгийг тайлах чадвартай юм байна.

Micare.mn
Size: 6 Mb


Алтангэрлийн толь бичиг, Март толь бичиг, ШУТИС мэргэжлийн толь бичиг

0 comments

Та бүхэнд Алтангэрлийн толь бичиг, Март толь бичиг, ШУТИС мэргэжлийн толь бичиг гэсэн 3 төрлийн толь бичгийг хүргэж байна. Март болон Алтангэрлийн толь бичгийг суулгаж хэрэглэх ба мэргэжлийн толь бичиг нь adobe reader-ээр юм байна.

Mediafire.com
Size: 58 Mb

Даваахүү - "Дэлхийд гарах гарц бол Англи хэл" /лекц/

Thursday, November 10, 2011 0 comments

“Шарк” төвийн захирал Даваахүүгийн "Дэлхийд гарах гарц бол Англи Хэл" лекцийг МР3 форматаар хүргэж байна. Татаж аваад өөрийн МР3 тоглуулагчид хуулаад дуртай газраа, хүссэн үедээ сонсоорой.

Mediafire.com
Size: 28.9 Mb

ALL Fonts /Фонтуудын багц/

Tuesday, November 8, 2011 2 comments
Та бүхэнд төрөл бүрийн фонтуудын багцыг хүргэж байна. Хэрэгтэй хүндээ үнэхээр хэрэгтэй зүйл шүү. Дараах фонтууд багтсан байгаа.
  •           Бүх монгол фонтууд,
  •           AutoCAD програмын фонт,  
  •          Хятад үсгийн фонт,
  •           Danzan фонт,
  •           Graffiti фонт,
  •           Mon fonts,
  •           Монгол бичгийн фонт,
  •           Monuni 1.0,
  •           New fonts,
  •           Photoshop програмын фонт,
  •          Зургийн фонт,
  •          Realmon, 
  •      Suna font,
  •           Sys font,
  •           Түвд үсгийн фонт,
  •           Уйгар үсгийн фонт,
  •           Windows-ийн фонтууд. Татаад аваарай.

Mediafire.com
Part 1 - [DOWNLOAD] 50 Mb
Part 2 - [DOWNLOAD] 50 Mb
   Part 3 - [DOWNLOAD] 3.02 Mb
Size: 103 Mb

Monkey 17, Mon Converter 4
Size: 321 Kb

Marina Bay Sands /Photo & Video/

Wednesday, November 2, 2011 0 comments
Сингапурын Marina Bay Sands хэмээх цогцолбор амралтын газрын тухай фото мэдээллийг та бүхэнд хүргэж байна.  
Click to fullscreen
Энэхүү амралтын газар энэ оны 2-р сард албан ёсны их нээлтээ хийжээ. Америкийн Las Vegas Sands хэмээх казино, ресортын компаний эзэмшлийн тус амралтын газар нь зочид буудал, хурал-үзэсгэлэнгийн танхим, худалдааны төв, зоогийн газар, музей, элсний театр, хөвөгч танхим, казино зэргээс бүрддэг байна.

Click to fullscreen
Click to fullscreen
Click to fullscreen
Click to fullscreen
Click to fullscreen
Click to fullscreen
Click to fullscreen
Click to fullscreen
Тус амралтын газрын гурван цамхгийн оройд 3900 хүний багтаамжтай, 340 метр урттай SkyPark байрлаж байгаа нь цогцолборын хамгийн сонирхол татам хэсэг бөгөөд дэлхийн хамгийн том нээлттэй хөндлөвчин тавцан болох энэ тавцан дээр 150 метр хэмжээтэй, зах нь үл харагдах усан сан байрлаж байгаа аж. Энэхүү гайхамшигтай цогцолборын загварыг Израйль гаралтай уран барилгачин, хотын зохион бүтээгч Moshe Safdie гаргажээ.
Click to fullscreen
Click to fullscreen
Click to fullscreen
Click to fullscreen
Click to fullscreen
Click to fullscreen
Click to fullscreen
Click to fullscreen
Marina Bay Sands цогцолборын 55 давхар өндөртэй гурван цамхгийн оройд SkyPark байгууламж байрладаг байна. SkyPark-ын урт 340 метрт хүрэх ба завь хэлбэрийн энэ байгууламжийн хошуу хэсэг хамгийн хойд талын цамхгаас 67 метрээр илүү гаран байрлажээ. Цогцолборын хамгийн онцгой хэсэг болох Sky Park нь дэлхийн хамгийн урт, өндөрт өргөгдсөн усан сан бөгөөд 146 метр урттай энэ усан сан газрын гадаргаас 191 метрийн өндөрт оршдог байна.
Marina Bay Sands /Video/




Coldplay - Viva La Vida /clip/

1 comments

Nelly - Just A Dream /clip/

0 comments

OneRebuplic - Apologize /lyrics/

0 comments

OneRepublic - Secret /clip/

0 comments

OneRepublic - Stop and Stare /clip/

0 comments

OneRepublic - Good life /clip/

0 comments

Оюутан 2009 /ebook/

0 comments

Mediafire.com
24,7 Mb



Та дэлхийн хэд дэх иргэн бэ?

Tuesday, November 1, 2011 0 comments
Доорх холбоос /зураг/-оор орж өөрийн төрсөн он сар өдрөө оруулаад хараарай. 


Амартүвшин - Бодлын хулгайч OST /clip/

0 comments