Content

Christmas Pop Vol. 2

Monday, December 26, 2011 0 comments
Зул сарын баярын 16 ширхэг дуунаас бүрдсэн "Christmas Pop Vol. 2" цомгийг оруулж байна. Ойртон ирж буй зул сарын баяр, шинэ жилийн баярын үеэр эгшиглүүлэх дуунуудаа татаад аваарай.

Tracklist:
01 WHAM ! – Last Christmas 4:23
02 Il Divo – O Holy Night 3:59
03 Melanie Thornton – Wonderful Dream (Holidays Are Coming) 3:51
04 Michael Bolton – White Christmas 3:42
05 Jose Feliciano – Feliz Navidad 3:02
06 Sarah Connor – Christmas In My Heart 4:15
07 Britney Spears – My Only Wish (This Year) 4:15
08 Christina Aguilera – The Christmas Song 4:26
09 Luther Vandross – Have Yourself A Merry Little Christmas 5:05
10 Audrey Hannah – It’s December (And I’ll Be Missing You) 3:44
11 Boney M. – Mary’s Boy Child/Oh My Lord 4:02
12 Wendy Wilson – Hey Santa ! 4:09
13 Shakin’ Stevens – Merry Christmas Everyone 3:39
14 Toni Braxton – Holiday Celebrate 4:00
15 Albert Hammond – Under The Christmas Tree 3:36
16 Chris Rea – Driving Home For Christmas 3:55


Share.now.mn
Size: 87 Mb

Шинэ жилийн дуунууд

Monday, December 19, 2011 1 comments

Та бүхэндээ монгол хамтлаг дуучдын  ширхэг шинэ жилийн тухай 23 ширхэг дууг хүргэж байна.

Дууны жагсаалт:
01. 3 Охин  - Өвлийн хайрын дуу
02. 3 Охин - Шинэ жил
03. Никитон - Шинэ жил
04. Sweetymotion - Шинэ жилийн дуу
05. Бүх одод - Шинэ жилийн вальс
06. Хурд - Шинэ жил
07. Камертон - Шинэ жилийн хайр
08. Сэрчмаа - Шинэ жил ирлээ
09. Сэрчмаа - Шинэ жил ирлээ [instrument]
10. Сарантуяа - Шинэ жилийн дуу
11. Сарантуяа - Цагаан шөнө
12. Сарантуяа - Шинэ жил манайд ирлээ
13. Ариунаа - Цасан аялгуу
14. Outlaw - Шинэ жил
15. BX - Зул сарын дуу
16. Freezone - Шинэ жил
17. Номин - Хайрын шинэ жил
18. Салхи - Шинэ жил
19. Соронз - Шинэ жил чамтай
20. Мөнхбат, Үүрээ - Хайрын шинэ жил
21. Нарантунгалаг - Зүүд шиг шинэ жил
22. L-guards - Хүслийн шинэ жил
23. Ice Top - Шинэ жил

Share.now.mn
Size: 93 Mb

Стив Жобсын намтар монгол хэлээр хэвлэгдэх нь

0 comments

Хэвлэлтээс гарсан даруйдаа Америкийн зах зээлд 379 мянган хувь борлогдсон Уолтер Айзаксоны  “Стив Жобс” ном Монгол хэлнээ орчуулагдан, хэвлэгдэхээр болжээ.
Хятад улсад хэвлэгдэн гарахаасаа өмнө урьдчилсан захиалгаар нэг сая хувь борлогдож, Япон улсад эхний долоо хоногт нэг сая хувь зарагдсан тус номын монгол хэл дээр орчуулах албан ёсны эрхийг “Би Ар Эйч” компани эзэмших аж.
Бидний сайн мэдэх iPad, iPhone, iPod зэргийг зохион бүтээсэн их хүмүүн Стив Жобс 2004 оны зун алдарт зохиолч Уолтер Айзаксон руу залгаад өөрийнхөө намтарыг бичүүлэх хүсэлтийг гаргажээ. Харин Уолтер Айзаксон түүний хүсэлтийг төдийлөн тоож үзээгүй ба “Ид гялалзаж яваа насан дээрээ байж юу намтар?” хэмээн ёжилсон байна.
“CNN” телевиз болоод “Time” сэтгүүлийн захиралын албыг хашиж байсан их зохиолч Уолтер Айзаксон 2009 онд өөрийнхөө шийдвэрийг өөрчилж, Стив Жобсын цадигийг бичихээр болжээ.
Учир нь Стив Жобс 2009 онд нойр булчирхайн маш хүнд хагалгаанд орсон бөгөөд Жобсын гэр бүлээсээ ч нууж явсан өвчин нь олон нийтэд ил болсон байна.
Уолтер Айзаксон Стив Жобсын сонин сэтгүүл, телевиз радиод өгсөн 40 гаруй ярилцлагыг цуглуулсан төдийгүй түүнийг тойрон хүрээлж байсан гэр бүлийнхэн, найз нөхөд, өрсөлдөгчид, хамтран ажиллагсадаас нь 100 гаруй сурвалжлага авч, тэдгээр материал дээрээ үндэслэн тус номыг бүтээжээ.
Амьдралынх нь тухай номын агуулганд Стив Жобс нөлөөлөхийг хүссэнгүй. Тэр бүү хэл хэвлэгдэхээс нь өмнө уншиж үзэхийг ч хичээсэнгүй. Харин өөрийнх нь талаарх хачиргүй үнэнийг хэлэхийг сурвалжлага өгсөн хүмүүст уриалж байв.
Тийм ч учраас түүний найз нөхөд, дайснууд, хамтрагчид нь Жобсын итгэл үнэмшил, төгс төгөлдөржүүлэхийн төлөөх эрмэлзэл, бүтээлч зан, бүхнийг хяналтандаа байлгах гэдэг дийлдэшгүй хүслийн үр шимээр бий болсон түүний бүтээгдэхүүнүүд, бизнесийнх талаарх нүцгэн үнэнийг өгүүлсэн нь номонд оржээ.
Ингээд тус ном 2011 оны аравдугаар сарын 24-нд худалдаанд гарсан даруйдаа дэлхийн олон улс оронд сая, сая хувь борлогдож, дэлгүүрүүд лангуун дээрээ өрж амжихгүй дуусч, Уолтер Айзаксоны “Стив Жобс” ном АНУ-д урд хожид байгаагүй худалдааны рекорд тогтоолоо.
Учир нь хааяадаа чөтгөр шүглээ юу гэмээр муухай зан авир гаргадаг байсан Стив Жобс эргэн тойрныхоо хүмүүсийн уур хилэнг бадрааж, туйлдуулдаг байсан ч өөрийнхөө мөрөөдлийн бүтээгдэхүүнүүдийг бодит биеллээ олтол зүтгэж чадсан түүний цадиг удирдан манлайлах, шинийг санаачлах, үнэ цэнэ бүтээх зэрэг түүнээс суралцаж болох амьдралын хичээлээр нэн баялаг болжээ.
Та бидний мэдэх iMac, iPad, iPhone, iPod зэргийг үйлдвэрлэн гаргадаг Apple Computer болон Cars, Toy Story, Up, Wall-E зэрэг олон арван хүүхэлдэйн киног бүтээсэн Pixar Animation Studio зэрэг компаниудыг үүсгэн байгуулсан Стив Жобс хэмээх их хүмүүний цадиг 2012 оны хоёрдугаар сард Монгол уншигч нарын гар дээр очих ажээ.

Эх сурвалж: News.gogo.mn

О.Дашбалбар - Би-эгэл хүн!

Tuesday, December 13, 2011 0 comments


Биеэрээ ч, сэтгэлээрээ ч эгэл хүн!
Уйлахад нулимс арчдаг гараас минь үнэтэй алчуур үгүй,
Уухад үргэлж зэмлэдэг нөхдөөс минь илүү ухаантан үгүй,
Унтахад толгой илбэдэг ээжээс минь илүү ачтан үгүй,

Би-эгэл хүн!

Олон намрын бороонд шавшуулж явахдаа
Орчлон дэлхийн аугаа сайханд дурласан,
Оройтсон сартай цуг хээр хоноглохдоо
Онгон тал дээр хот босохыг зүүдэлсэн.

Би-эгэл хүн!

Аян замд явах сайхан ч, эргэж, ирэх бүр сайхан,
Амраг бүсгүйдээ магтуулах сайхан ч, зэмлүүлэх бүр сайхан.
Аливаад хянуур болгоомжтой улс намайг хурц зантай гэлцдэг ч
Алганы хонхорт үл тогтох бөөрөнхий байхыг хүсээгүй!

Би-эгэл хүн!

Халамцуу ирчихээд агсан тавьж нехдедее тунирхаагүй
Хавийн улсыг түйвээж, охидыг айлгаагүй,
Хааяа хэтрүүлсэн бол өөрөө л шаналж
Хашгичиж зовоодоггүй гэргийдээ баярласан!

Би-эгэл хүн!

Харыг хар, цагааныг цагаанаар нь хэлж
Хан хорвоод нөхөр, дайсан байдгийг ялгана,
Нөхөдтэйгээ ууна ч, дуулна ч...
Нөмөр болсон гэртээ наргина ч, жаргана ч...
Би-эгэл хүн!

Амьдрал минь уртхан тууж шиг ч бай,
Аль эсхүл богинохон шүлэг шиг ч бай,
Уншиж дуусахад хувь заяа минь
Уйтгар төрүүлэхгүйг мэдэж байна.

Би-эгэл хүн!

Малчны цагаан гэрээс орчлонгийн зах руу гишгэсэн юм.
Монгол нутгийн нар эгэл цусанд минь халуун дөлтэйгээ бий!
Талх идэж, шүлгээ бичдэг би,
Тасарсан навчийг алган дээрээ энхрийлдэг би!
Амь нас, сүр сүлд минь энэ навчинд шингэсэн юм шиг
Амьсгал даран ширтдэг би!

Би-эгэл хүн!

Та нараас мөнгө зээлж, маргааш нь буцааж өгдөг,
Та нартай адил аливаад шаналж, өвөр хоосон, халаас дүүрэн явдаг.
Хуралд сууж, сонинд магтуулж, болчимгүй жаал шиг аашлан аавдаа загнуулж,
Хүүхэд шиг агшин зуур гомдоод, дорхноо мартдаг!...
Болох болохгүй хэрэгт өөрийгөө өмгөөлөн, хэцүү үг хэлчихээд,
Сүүлд нь амаа барьдаг!

Би-эгэл хүн!

Чанх дээрээс ивээдэг нарыг шүтэж
Чадал, ухаан хоёроороо амьдарч явна.
Олноос илүү ч үгүй дутуу ч үгүй
Орчлонгийн баяр жаргалыг эдэлж явна.
Унтаж байгаа хүүгээ энхрийлэн үнссээр сэрээчихээд
Уйлахад нь аргадах гэж хүзүүн дээрээ суулган шогшдог би,
Ход ход инээх дуу зүрхэнд минь баярын хонх дэлдэж
Хонгор сэтгэлт гэргий минь ''алдчихваа" гэж сануулдаг.
Яг энэ агшинд шүлэг бичих санаа тархинд од шиг харваж
Яруу найрагч болдог би!
Яаран үзгээ шүүрээд, ширээний ард суудаг.
Цагаан цаас тал шиг, би үр цацаж яваа тариачин шиг.
Цаглашгүй жаргал сэтгэлийн хөндийд найрал хөгжим эгшиглүүлэхэд
Би-яруу найрагч
Цасан будрахад сэтгэл хенгерч, енийг мөрееддөг би,
Цаг мөч, шувуудын далавч шиг дэрэвсээр тэнгэрийн гүнд уусахад
Шүлгээн би та нарын гар дээр бүлээн талх шиг тавьдаг,
Шүүдэр цуглуулж, цай чанаж өгснөөс дутуугүй баярладаг!

Сэтгэлд минь салхи шуурга хуйлран, хүйтэн салхитай едер шиг хямрахад
Сэтгэлд минь шар навчис хийсэн, нулимс минь бембөрөн байхад
Хүний месее би эцэг шигээ дээдэлж явсан,
Хүч хүрэхгүй бол сэтгэлдээ шаналж
Хүмүүс та нарт яаж шүү туслая даа гэхээс алаг зүрх минь тогтож ядсан!...

Хаа нэгтээ болж буй дайны цуурай дэлхийд тархахдаа
Хадаас адил зүрхэнд минь шигдэж зовоодог байсан.
Олон үгтэй гэж хэн нэг нь намайг зэмлэг,
Орчлон ертөнц шархтайгаа зүрхэнд минь багтдаг шүү!
Галт тэргэнд суугаад хол явахдаа би,
Гар даллан үлдсэн хүмүүсийг сэтгэлдээ тээж явдаг.
Газар дэлхий дээр азаар төрсөндее баярладаг
Газар минь надад дандаа хуримын ширээ шиг санагдаагүй ч
Галын дэргэд үлгэр сонсож суухдаа диваажингийн жаргалыг мэдэрдэг би!
Үдшийн гуниг, өглөөний баяраа хуваалцаж явсан болохоор
Үнэндээ хүмүүс минь та нарт л итгэж, та нарт л сөгднем...
Өнөөдөр та нарыгаа би өргөн хорвоотой цуг тэвэрье,
Өмнө чинь нарны гэрлээр шаглаж, тэнгэрийн цэнхрээр эмжсэн дууны баглаа тавья!
Эмэгтэйчүүлд нь цэцгийн дээжис солонгоор ороож баръя,
Эрчүүлтэй нь хундага тулгаж, оддын туяаг тэнгэрээр амтлан ууя!

1981.12.20

Justin Bieber - All I Want For Christmas Is You (Superfestive!) (ft. Mariah Carey) [1080p | MP4]

Monday, December 12, 2011 0 comments
 

Men’s Fitness-101 Best Exercises 2011 UK

0 comments
Бодибилдингийн 101 дасгалын талаар дэлгэрэнгүй зурагтайгаар гарсан Men’s Fitness-101 Best Exercises сэтгүүлийг та бүхэндээ хүргэж байна.

 
Mediafire.com
Size: 40 Mb

О.Дашбалбар - Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ

Thursday, December 1, 2011 0 comments

Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас бүү харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгийгээ харанхуй нүхрүү бүү түлх

Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ
Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү
Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг
Ачийг чинь тэд бас бүү мартаг

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно

Чамд дуралсан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь
Чамд дуралсных нь хариуд хайрла
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү дээ

Бидний амьдрал авь адилхан
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно

Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад
Өнөөдөр чи инээж нөгөөдөх чинь уйлдаг ч
Өөр нэгэн өдөр чи уйлж, цаадах чинь инээнэ

Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла
Өргөн хорвоод хүн ингэж хайраар л дутаж болохгүй

Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би, бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном

Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас бүү харамла

О.Дашбалбарын шүлгүүдээс

0 comments

Mediafire.com
Size: 213 Kb


Уураг болон нэмэлт тэжээл

3 comments

За бодибилдинг хэмээх спортод уураг их чухал гэдгийг уг спортыг сонирхдог, магадгүй бага зэрэг гадарладаг хүн болгон мэддэг болчихсон байгаа байх. Иймээс өнөөдөр энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл та бүхэндээ хүргэе гэж зорилоо.
 Тиймээс нэгэнтээ л уг спортын талаар бичиж байгаа учраас мэргэжлийн тамирчдын хэрэглэдэг уураг болон нэмэлт амин дэмээ ямар бүтээгдэхүүнээр яаж авдаг талаар та бүхэнд мэдлэг болох үүднээс орууллаа.
Мэдээж хичээллэж байгаа хүн нь өдөрт 6 удаа 2-3 цагын зайтай хооллох ёстой үүний дээр нилээд хэдэн уураг амин дэмийг хослуулсан цагт бид жинхэнэ ёсоороо булчинг хамгийн хурдацтай хэмжээгээр өөрийн биед цогцлуулж эхэлдэг.
Ингээд бидний өдөрт хэрэглэх хэрэгтэй бүтээгдэхүүний нэрсийг доор жагсаавал:
  1. Creatine
  2. Protein (Уураг)
  3. Glutamine
  4. Multivitamin (Мулти витамин)
  5. Бусад
Эдгээрийг маш энгийн үгээр тайлбарлавал :
- Креатин (Creatine) нь таны булчинг илүү тэсвэртэй, ачааллыг даах чадвартай буюу хүчтэй болгодог. Үүнийг хэрэглэснээр та хэвтээ шахалтыг 12 давталттай хийдэг байсан бол магадгүй энэ давталт тань 14 – 15 болтол өөрчлөгдөх, мөн өмнө нь өргөдөг байсан жингээ ахиулахад тустай юм.  Мөн хүний бие өглөө хамгийн эхэлж өлөн элгэн дээрээ хэрэглэсэн зүйлийг маш сайн шингээдэг учраас өглөө өлөн дээрээ уух нь хамгийн зохистой гэж үздэг.

- Уураг (Protien) нь таны биед  булчинг бий болгоход хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг учраас уургийг бэлтгэл хийдэг хүн болгон хэрэглэх нь зүйтэй гэж хэлмээр байна. Мөн уураг нь олон төрөл байдаг бөгөөд би энд өөхөө шатаах зуураа булчингийн хэмжээг томруулах бэлтэл хийж байгаа хүний хувьд авч үзье. 1 – рт Whey protein. Энэ нь хүний биед хамгийн сайн бөгөөд түргэн шингэдэг уураг юм. Уг уургийг та бэлтэл эхлэхээс 30 мин өмнө юм уу бэлтгэлийн дараа хэрэглэх нь зүйтэй. Миний хувьд бол өмнө нь хэрэглэвэл илүү зүгээр болов уу гэж бодож байна. 2- рт Casein. Энэхүү уураг нь хүний биед удаан шингэдэг учраас бодичид орой унтахын өмнө хэрэглэдэг. Яагаад ингэж хэрэглэж байгаам бэ гэхээр хүний бие 3 цаг тутамд тодорхой хэмжээний уургийг нэхэж байдаг юм байна. Тэр үед нь та уургаар биеэ хангаж өгөхгүй бол таны булчингаас идэж эхэлдэг юм. Тиймээс та унтаж байх хугацаандаа зааланд урсгасан хөлс, хөдөлмөрөөр олж авсан булчингаа унтах зуураа хэмлүүлэхийг хүсэхгүй л байгаа байх. Тэгвэл энэ уураг маань энэхүү аюулаас сэргийлж таныг бүхий л шөнийн турш хамгаалж байдаг юм. Мөн сонирхуулж хэлэхэд зарим нэг туршлагатай бодичид маань шөнө дунд сэрж юм иддэг юм.

- Глютамин (Glutamine) нь мөн булчингийн хэмжээг багасах болон таны биеийг энергиэ алдахаас сэргийлж байдаг бөгөөд үүний хажуугаар таны булчингийн хэмжээг томруулахад шаардлагатай амин дэмийг агуулж байдаг юм. Мөн таны дархлааг сайжруулдаг. Үүнийг та өглөө, орой юм уу бэлтгэлийн өмнө, хойно гэсэн дарааллаар ууж болно. Бэлтгэлийн дараа ууж байгаа нь таны зааланд байх хугацаандаа алдагдсан энерги болон булинг тань дараагийн бэлтгэлд бэлтгэж хурдан сэргээж өгнө.

- Мултивитамин (Multi-vitamin) бол бэлтгэл хийж байгаа хүний бараг зайлшгүй хэрэглэх ёстой бүтээгдэхүүн юм. Та хэдийгээр хоол хүнсээ хангалттай хэрэглэж байгаа ч та бэлтгэл хийж байгаа учраас булчинд тань маш их витамин эрдэс дутагдаж байдаг. Үүнийг зөвхөн мултивитаминээр л нөхөх нь зүйтэй. Мултивитаминыг та яаж хэрэглэхээ сайн мэдэж байгаа байх.

- Ингээд бусдад нь бол өөх шатаагч, хоол орлуулагч, мөн тусгай хүч болон масс нэмэгч (anatorp70) гээд олон амин дэмүүд нийлж байж таныг бэлтгэл хийх явцад булчингаа томруулж болох боломжийг 100 % болгодог юм.
Мэдээж та эдгээрийг хэрэглэхийн хажуугаар маш сайн бэлтгэл хийх шаардлагатай шүү гэдгийг мартаж болохгүй. Мөн зарим нэг залуус ярьдаг гадаадууд бэлтгэл хийвэл маш хурдан өөрчлөгддөг гэцгээдэг. Энэний нууц нь эдгээр бэлдмэлүүдийн талаар тэд мэддэг, бас хэрэглэдэгтээ л байгаам гэж миний хувьд боддог. Гэхдээ мэдээж тухайн хүний бие бялдрийн онцлог, удамшил энээ тэрээ гээд зарим нэг зүйлсийг эс тооцвол шүү дээ.
Эцэст нь та бүхэнд эдгээрийг заавал хэрэглэх ёстойдоо биш мэдлэг болгох үүднээс л оруулж байгаам шүү. Зарим нэгэн залуучууд маань гэртээ ямар ч нэмэлт уураг, тэжээлгүйгээр хийдэг байсан мөртлөө тодорхой амжилтанд хүрсэн байдаг тул та ч гэсэн хичээвэл амжилтанд хүрнэ гэж хэлмээр байна.  Та бүхэнд амжилт хүсье.

Эх сурвалж: Tj5.org

Стив Жобс: Өлсгөлөн яв, жолоогүй амьдар

Saturday, November 19, 2011 0 comments

Хэн ч үхэхийг хүсдэггүй. Диваажинд зорчихыг хүсч буй хүмүүс ч үхлээс айдаг. Гэхдээ үхэл бидний эцсийн цэг. Одоогоор хэн ч түүнээс зугтааж чадахгүй. Тийм ч байх ёстой. Үхэл бол энэ ертөнцийн хамгийн агуу бүтээл. Үхэл бол амьдралын амт. Өтөл хөгшидийг авч одон. Залуу хойч үед зайг нь гаргаж өгдөг шударга хууль. Өнөөдөр та нар хойч үе, харин ирээдүйд өнгөрсөн үе болно гэж Стив Жобс нэгэн их сургууийн оюутануудтай уулзалт хийх үедээ хэлжээ. Apple компанийг 1976 онд байгуулж, орчин үеийн хамгийн хүндтэй брэнд болгож чадсан Стив Жобс ертөнцийн мөнх бусыг үзүүлээд хэдхэн хонож байна. Дэлхий даяараа суут хүний гэгээн дурсгалыг хүндэтгэн эмгэнэн гашуудаж буй энэ өдөр хоногуудад түүний оюутануудад ярьж өгсөн гурван түүхийг хөрвүүлэн хүргэж байна. Тэрээр Стэнфордын их сургуулийн оюутануудтай уулзалт хийхдээ эдгээр түүхийг хүүрнэсэн байна. Дэлхийн хамгийн шилдэг сургуулиудын нэгд суралцаж буй та бүхэнтэй уулзаж ярилцана гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Би их сургууль төгсөөгүй хүн. Та нарт өөрийнхөө амьдралын гурван түүхийг ярьж өгье. Энд гайхалтай гээд байх зүйл үгүй. Жирийн л гурван түүх. 
Эхний түүх бол зангилааны гол цэгийн тухай. Би Reed College-ийг зургаан сар сурсныхаа дараа хаясан юм. Түүнээс хойш 18 сарын турш хичээлдээ яваагүй ч гэсэн суралцдаг нэртэй байгаад эцэстээ бүр хоёр тийш болсон. Яагаад би сургуулиа хаяхад хүрэв? Энэ бүхэн намайг хорвоод мэндлэхээс ч өмнө эхэлсэн юм. Миний төрсөн эх ганц бие, оюутан бүсгүй байж. Тэр намайг зөвхөн их сургууль төгссөн гэр бүлд л үрчлүүлнэ гэж боджээ. Ингээд нэгэн хуульч мэргэжлтэй айлд үрчлүүлэхээр бүр хэвлийд байхад минь тохирсон гэдэг. Гэтэл охин гэж бодож байтал хүү төрчихөж. Уучлаарай охин гэж найдаж байтал хүү төрчихлөө. Та бүхэн үрчилж авах хэвээрээ юу? гэж асууж. Тэд ч Хэвээрээ байлгүй яахав гэжээ. Гэтэл яг үрчилэх дээрээ тултал тэдний хэн нь ч их сургууль төгсөөгүй гэдгийг ээж мэдсэн байгаа юм. Ингээд үрчлүүлэхгүй гэж зүтгэтэл үрчилж авсан аав маань Хүүг заавал их сургуульд суралцуулна гэж амлаж л дээ. Ингээд үнэхээр 17 жилийн дараа би их сургуулийн хаалга татсан нь тэр. Үрчилж авсан эцэг, эх минь насаараа шахуу их сургуулийн зардлыг минь цуглуулж, яг танай Стэнфорд шиг өндөр төлбөртэй сургуульд оруулсан юм. Гэтэл 6 сар хичээлд яваад л цаашид хичээлд явах утагүй санагдаад эхэлсэн. Би өөрийнхөө амьдралыг өөрөө л аваад явмаар байлаа. Үүнд минь их сургууль ямар ч хэрэггүй гэж бодох болсон. Ингээд л эцэг эхийнхээ насаараа цуглуусан мөнгийг үрэн таран хийгээд сургуулиас гарчихлаа. Эхэндээ би айж байсан. Одоо харин энэ л миний амьдралын хамгийн зөв шийдвэр байсанд эргэлздэггүй. Дотуур байранд надад өрөө байгаагүй. Тиймээс найзуудынхаа өрөөгөөр хэсэх боллоо. Коланы шилийг арилжиж өдөртөө идэж уух юмны мөнгө олно. Гэхдээ л Reed Collage-д цөөн ч гэсэн хичээлд суусан нь надад хожмооих тус болсон. Тэр сургуульд бүх хичээлийг гоёмсогоор бичиж заадаг байж. Энгийн нэгэн хичээлийн ном хүртэл жигтэйхэн сайхан бичигтэй. Энэ нь намайг үсгийн хоорондох гоо зүй, өнгө үзэмжийг сайтар ялгаж, мэдрэхэд тус дэм болсон. Хожим Макинтошийг бүтээхэд энэ л мэдрэмж, дүрслэл надад хэрэг болж, компьютерийг энгийн уйтгартай ширфтээс ангижруулахад гол нөлөө үзүүлсэн юм.
Миний хоёр дахь түүх бол алдаа оноо, хайрт сэтгэлийн тухай. Амьдралд зүйлээ эртхэн олсноороо би их азтай хүн. Woz  бид хоёр 20 настайдаа анх эцэг эхийн минь машины гражид компаниа байгуулж байлаа. Арван жилийн дараа энэ компани хоёр тэрбум ам.долларын сантай дөрвөн мянган ажилтантай болсон байв. Бид макинтошийг дөнгөж бүтээж, би дөнгөж 30 нас хүрчихээд байлаа. Өөрийн чинь үүсгэн байгуулсан компаниас чамайг халахад ямар байх вэ? Бид Apple-д жил тутам авьяаслаг, чадвартай залуусыг ажилд авч байсан. Тэд жил ирэх тусам өсч, компанид эзлэх байр суурь нь өссөн. Ингээд нэг өдөр би тэдэнтэй санал зөрөлдөхөд компанийн Удирдах зөвлөл тэднийг дэмжиж, намайг халсан юм. 30 насандаа ингээд халагдчихлаа. Зүтгэж, тэмүүлж байсан бүхэн сүйрсэн юм шиг. Би хэдэн сарын турш юу хийхээ ч мэдэхгүй байж билээ. Гэлээ ч хэсэг хугацааны дараа би дахин нэг компани байгуулж NeXT гэж нэрлэсэн. Мөн төдий удалгүй Pixar-ийг байгуулж, тэнд гайхалтай бүсгүйтэй танилцаж, эхнэрээ болгосон. Pixar анх удаа компьютероор хүүхэлдэйн кино бүтээсэн. Одоо хүртэл Toy Story студи өөрийнхөө салбарт хамгийн шилдэг нь гэгдсээр байна. Амьдралын содон тохиолдлоор NeXT-ийг Apple худалдан авсан юм. NeXT-ийн бүтээсэн бүхэн Apple-ийн шинэ сэргэн мандалтын үндэс болсон. Хэрвээ тэр үед намайг ажлаас халаагүй бол энэ бүхэн болохгүй байсан. Хэдийгээр гашуун эм өгсөн ч гэсэн өвчтөндөө эргэж хөл дээрээ босоход нь том тус болсны жишээ энэ. Тийм учраас амьдрал таныг бороохойгоор нүдэвч бүү бууж өгөөрэй. Хамгийн гол нь өөрийнхөө дуртай зүйлийг л эргэлзэлгүйг хий. Та өөрийнхөө дурлах тэр зүйлийг л ол. Тэгээд бүгдэд үнэнч, хариуцлагатай хандаж, дуртай ажлаа хийгээд л бай. Агуу зүйл хийж байгаа мэт санагдах тийм л дуртай ажлаа барьж ав. Хэрвээ та дуртай зүйлээ олоогүй бол хай, бүү дэмий зогс. Та түүнийгээ олвол өөрөө сэтгэл зүрхээрээ мэрэх болно.
Миний ярих гурав дахь түүх бол үхлийн тухай бодол маань юм. 17 настайдаа Өнөөдөр чиний амьдралын сүүлийн өдөр мэт амьдар. Тэгвэл та зөв амьдарна гэсэн үгийг уншиж билээ. Энэ үг надад их сэтгэгдэл үлдээсэн. Ингээд би өөрөөсөө Өнөөдөр миний сүүлчийн өдөр юм бол би энийг хийх байсан уу? гэж асуух болгонд Үгүй гэсэн хариулт орж ирээд байлаа. Мөдхөн би үхнэ гэсэн бодол бол асуудлыгхурдан, зөв шийдэх хамгийн сайн арга. Эрсдэлээс эмээх, нэр алдар хөөцөлдөх зэрэг зүйлс бол цаг зуурын л зүйл. Харин үхэл бол зайлшгүй учрах цэг. Хэдэн жилийн өмнө надад хорт хавдартай гэсэн онош тавиад, хэдхэн сарын дараа нас барна гэж эмч нар хэлсэн. Эмч гэрт маань ирж, бүх зүйл ном ёсоор байгаа эсэхийг шалгасан. Энэ нь үхэлдээ эртхэн бэлд гэсэн дохио байв. Би хорт хавдартай гэсэн оноштойгоо бүтэн өдөр л шаналлаа. Гэтэл эмч миний хоолойгоор төхөөрөмж хийж оношлохдоо хорт хавдрыг эмчилж болохоор төрлийнх гэдгийг олж мэдсэн. Миний эхнэр, хүүхдүүд хичнээн их баярласан гээч. Тэгээд удалгүй хагалгаа хийж, миний бие одоо зүв зүгээр. Тэгэхэд дөхөж ирсэн үхэл одоо түр ч гэсэн холдсон байх гэж найдаж байна. Үхэлтэй нүүр тулж үзсэнийн хувьд би Хэн ч үхэхийг хүсдэггүй. Диваажинд зорчихыг хүсч буй хүмүүс ч үхлээс айдаг. Гэхдээ үхэл бидний эцсийн цэг. Одоогоор хэн ч түүнээс зугтааж чадахгүй. Тийм ч байх ёстой. Үхэл бол энэ ертөнцийн хамгийн агуу бүтээл. Үхэл бол амьдралын амт. Өтөл хөгшидийг авч одон. Залуу хойч үед зайг нь гаргаж өгдөг шударга хууль. Өнөөдөр та нар хойч үе, харин ирээдүйд өнгөрсөн үе болно. Шулуухан ингэж хэлж буйг минь өршөөгөөрэй. Гэхдээ энэ бол нүцгэн үнэн. Тэгэхээр өөрт оногдсон амьдралын бяцхан хугацаагаа бусдын, хэрэггүй зүйлийн төлөө бүү зар. Бусдын бодол санаагаар битгий яв. Өөртөө итгэж, өөрийнхөөрөө амьдар. Би залуудаа Бүх дэлхийх толь хэмээх номыг уншиж байсан юм. Номыг зохиогч нь Стюарт Брэнд хэмээх залуу байж билээ. Энэ номд олон санааг цухуйлгасан байдагсан. Харин хамгийн арын хуудастаа Өлсгөлөн яв. Жолоогүй амьдар гэж бичсэн байдаг юм. Өлсгөлөн яв. Жолоогүй амьдар. Би энэ үгийг өөртөө дахин дахин хэлж ирсэн. Одоо та бүхэн их сургуулиа мөдхөн төгсөнө. Та бүхэнд ч үүнийг хүсье. Өлсгөлөн яв. Жолоогүй амьдар. Их баярлалаа гэж Стив Жобс хэлжээ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

О.Дашбалбар - Яах юм бэ?

Friday, November 11, 2011 0 comments


Шаналахгүй юм бол сэтгэл зүрхээр яах юм
Шартахгүй юм бол хатуу архиар яах юм
Цэнгэхгүй юм бол гоо охидоор яах юм
Цэцэглэхгүй юм бол гоё моносоор яах юм
Анхилахгүй юм бол ум зандангаар яах юм
Амраглахгүй юм бол уяхан охидоор яах юм
үнсэхгүй юм бол ягаахан уруулаар яах юм
үгүйлэхгүй юм бол ялдамхан харцаар яах юм
Уйлахгүй юм бол усан нулимсаар яах юм
Уулзахгүй юм бол гүн уйтгараар яах юм
Тэврэхгүй юм бол хоёр гараар яах юм
Тэвчээргүй юм бол хайр сэтгэлээр яах юм
Тоглохгүй юм бол хаш шатраар яах юм
Тоосрохгүй юм бол харгуй замаар яах юм
Дэгдэхгүй юм бол туулайн бүжингээр яах юм
Дэврэхгүй юм бол залуу насаар яах юм
Ургахгүй юм бол амууны үрээр яах юм
Урсахгүй юм бол гол усаар яах юм
Хашихгүй юм бол эрэг байгаад яах юм
Хашрахгүй юм бол алдаж, оноод яах юм
Шаргихгүй юм бол намрын тариагаар яах юм
Шатахгүй юм бол найраг шүлгээр яах юм

Ган тайлахгүй юм бол хур бороогоор яах юм
Газар хороохгүй юм бол хүлэг мориор яах юм
Ааруул даахгүй юм бол араа шүдээр яах юм
Авгай тоохгүй юм бол харцуул хүүгээр яах юм
Буруу номтон юм бол эрдэм заагаад яах юм
Буян хийхгүй юм бол амьд яваад яах юм
Цас будрахгүй юм бол үвүл байгаад ч яах юм
Цаг хожихгүй юм бол эрдэмтэн гээд яах юм
Ээжийгээ дээдлэхгүй юм бол толгой байгаад яах юм
Эх орноо хайрлахгүй юм бол иргэн байгаад яах юм
Ард түмнээ хүндлэхгүй юм ухаантай байгаад яах юм
Ах дүүсээ тэтгэхгүй юм бол түрүл байгаад яах юм
Итгэж залбирахгүй юм бол бурхан шүтээд яах юм
Инээж хүхрүхгүй юм бол амьд яваад яах юм
Гол горхи хоржигнохгүй юм бол хавар ирээд яах юм
Гоё цэцэг дэлбээлэхгүй юм бол зун болоод яах юм
Алсаас гялалзахгүй юм бол одод байгаад яах юм
Алтарсан навчис хийсэхгүй юм бол намар байгаад яах юм
Урдаас харж чадахгүй юм бол ирээдүйг дуудаад яах юм
Уймраа чавганц шиг юм бол залуу насаар ч яах юм
Уянгалан дуулахгүй юм бол хоолой заяагаад ч яах юм
Учирлаж сурахгүй юм бол хэлтэй байгаад ч яах юм

Саран наран үгүй юм бол тэнгэр цэлийгээд ч яах юм
Саруул ухаан үгүй юм бол тэнхээтэй хүнээр ч яах юм
Хавар, намар үгүй юм бол үвүл зунаар ч яах юм
Харанхуй шүнү үгүй юм бол гэгээн үдрүүр ч яах юм
Авъяас билэг үгүй юм бол яруу найрагчаар ч яах юм
Авах гээх нь үгүй юм бол судар номоор ч яах юм
Хортой дайсан үгүй юм бол буу сумаар ч яах юм
Ховор эрдэнэ үгүй юм бол эрэл сурлаар ч яах юм
Хол ойр нь үгүй юм бол орон зайгаар ч яах юм
Хоосон чанар үгүй юм бол бодитой байгаад ч яах юм
Цай чанах нь үгүй юм бол эхнэр аваад ч яах юм
Цамцаа оёх нь үгүй юм бол нүхүрт гараад ч яах юм
үйлс залгах үгүй юм бол үр хүүхдээр ч яах юм
үнэн, худлыг ялгахгүй юм бол багш ламаар ч яах юм

Иш нь үгүй юм бол сүх байгаад ч яах юм
Ир нь үгүй юм бол илд байгаад ч яах юм
Нум нь үгүй юм бол сум байгаад ч яах юм
Нууц нь үгүй юм бол түр байгаад ч яах юм
Унших нь үгүй юм бол ном хураагаад ч яах юм
Ухаантай нь үгүй юм бол олон түмэн нь яах юм
Алс хэт нь үгүй юм бол их санаагаар ч яах юм
Ард түмэн нь үгүй юм бол их мэргэдээр ч яах юм

Microsoft Office 2010 Professional Plus (x86/x64)

0 comments

Microsoft Office 2010 програмыг хүргэж байна. Та энэ програмын суулгахад ямар нэгэн кеу юмуу патч хийх шаардлагагүй учраас татаад суулгахад л хангалттай.
Microsoft Office 2010 Professional Plus-д дараах программууд багтсан болно.
Microsoft Word 2010
Microsoft Excel 2010
Microsoft PowerPoint 2010
Microsoft OneNote 2010
Microsoft Outlook 2010 with Business Contact Manager
Microsoft Publisher 2010
Microsoft Access 2010
Microsoft Communicator
Microsoft InfoPath 2010
Microsoft SharePoint Workspace 2010

Micare.mn

Size: 736 Mb

Best Screen Saver of 2007

0 comments
Та бүхэндээ 2007 оны шилдэг Screensaver-үүдийг хүргэж байна. Татаад аваарай.



Micare.mn
Size: 5,23 Mb

Д.И.Мендлеев-ийн үелэх систем

0 comments

Зарим нэг хүмүүст хэрэгтэй байх болов уу гэж бодоод Д.И.Мендлеев-ийн үелэх системийн электрон хувилбарыг орууллаа. Ялангуяа химийн ангийнхан, оюутан сурагчдад их хэрэгтэй зүйл шүү. Татаад аваарай.

Mediafire.com
Size: 2 Mb

Orbit Freestyle Mouse

0 comments

Bentley Continental GTC

0 comments

Ирэх онд худалдаанд гарах Bentley Continental GTC хэмээх энэхүү шинэ загвар нь 2003 оны Continental GT загварын хоёр дахь үе болон гарсан машин юм. 3.0 литрийн багтаамжтай, W12 хос турбо хөдөлгүүр нь 575 морины хүчин чадлыг гаргах чадалтай бөгөөд 4.8 секундын дотор 100 км/цагийн хурдыг авдаг байна. Британий автомашин үйлдвэрлэгч Bentley Motors Limited компаниас гаргасан энэхүү загвар нь 313 км/цаг хүртэл хурдлах чадвартай юм байна.



WinRAR болон 7zip програмын багц

0 comments

Интернэтээс аливаа  програм файлыг татаж авахад RAR болон ZIP  єргєтгєлтэй буюу WinRAR, 7zip зэрэг программаар задлаж ашиглах зориулалттай байдаг. Том хэмжээтэй файлыг шахаж багасгах, олон хэсэг болгон хуваах болон олон жижиг файлуудыг нэгтгэж багцлах мєн хуваасан файлаа задлах vvрэгтэй энэхvv программ интернэт хэрэглэгчдийн гол хэрэглээнvvдийн нэг болсон байдаг.  WinRAR болон 7zip программын багцыг та бvхэнд хvргэж байна. /Програмуудын хувилбар: WinRAR 4.00, 7zip 9.20/


Mediafire.com
Size: 2,39 Mb