Content

Уураг болон нэмэлт тэжээл

Thursday, December 1, 2011

За бодибилдинг хэмээх спортод уураг их чухал гэдгийг уг спортыг сонирхдог, магадгүй бага зэрэг гадарладаг хүн болгон мэддэг болчихсон байгаа байх. Иймээс өнөөдөр энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл та бүхэндээ хүргэе гэж зорилоо.
 Тиймээс нэгэнтээ л уг спортын талаар бичиж байгаа учраас мэргэжлийн тамирчдын хэрэглэдэг уураг болон нэмэлт амин дэмээ ямар бүтээгдэхүүнээр яаж авдаг талаар та бүхэнд мэдлэг болох үүднээс орууллаа.
Мэдээж хичээллэж байгаа хүн нь өдөрт 6 удаа 2-3 цагын зайтай хооллох ёстой үүний дээр нилээд хэдэн уураг амин дэмийг хослуулсан цагт бид жинхэнэ ёсоороо булчинг хамгийн хурдацтай хэмжээгээр өөрийн биед цогцлуулж эхэлдэг.
Ингээд бидний өдөрт хэрэглэх хэрэгтэй бүтээгдэхүүний нэрсийг доор жагсаавал:
  1. Creatine
  2. Protein (Уураг)
  3. Glutamine
  4. Multivitamin (Мулти витамин)
  5. Бусад
Эдгээрийг маш энгийн үгээр тайлбарлавал :
- Креатин (Creatine) нь таны булчинг илүү тэсвэртэй, ачааллыг даах чадвартай буюу хүчтэй болгодог. Үүнийг хэрэглэснээр та хэвтээ шахалтыг 12 давталттай хийдэг байсан бол магадгүй энэ давталт тань 14 – 15 болтол өөрчлөгдөх, мөн өмнө нь өргөдөг байсан жингээ ахиулахад тустай юм.  Мөн хүний бие өглөө хамгийн эхэлж өлөн элгэн дээрээ хэрэглэсэн зүйлийг маш сайн шингээдэг учраас өглөө өлөн дээрээ уух нь хамгийн зохистой гэж үздэг.

- Уураг (Protien) нь таны биед  булчинг бий болгоход хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг учраас уургийг бэлтгэл хийдэг хүн болгон хэрэглэх нь зүйтэй гэж хэлмээр байна. Мөн уураг нь олон төрөл байдаг бөгөөд би энд өөхөө шатаах зуураа булчингийн хэмжээг томруулах бэлтэл хийж байгаа хүний хувьд авч үзье. 1 – рт Whey protein. Энэ нь хүний биед хамгийн сайн бөгөөд түргэн шингэдэг уураг юм. Уг уургийг та бэлтэл эхлэхээс 30 мин өмнө юм уу бэлтгэлийн дараа хэрэглэх нь зүйтэй. Миний хувьд бол өмнө нь хэрэглэвэл илүү зүгээр болов уу гэж бодож байна. 2- рт Casein. Энэхүү уураг нь хүний биед удаан шингэдэг учраас бодичид орой унтахын өмнө хэрэглэдэг. Яагаад ингэж хэрэглэж байгаам бэ гэхээр хүний бие 3 цаг тутамд тодорхой хэмжээний уургийг нэхэж байдаг юм байна. Тэр үед нь та уургаар биеэ хангаж өгөхгүй бол таны булчингаас идэж эхэлдэг юм. Тиймээс та унтаж байх хугацаандаа зааланд урсгасан хөлс, хөдөлмөрөөр олж авсан булчингаа унтах зуураа хэмлүүлэхийг хүсэхгүй л байгаа байх. Тэгвэл энэ уураг маань энэхүү аюулаас сэргийлж таныг бүхий л шөнийн турш хамгаалж байдаг юм. Мөн сонирхуулж хэлэхэд зарим нэг туршлагатай бодичид маань шөнө дунд сэрж юм иддэг юм.

- Глютамин (Glutamine) нь мөн булчингийн хэмжээг багасах болон таны биеийг энергиэ алдахаас сэргийлж байдаг бөгөөд үүний хажуугаар таны булчингийн хэмжээг томруулахад шаардлагатай амин дэмийг агуулж байдаг юм. Мөн таны дархлааг сайжруулдаг. Үүнийг та өглөө, орой юм уу бэлтгэлийн өмнө, хойно гэсэн дарааллаар ууж болно. Бэлтгэлийн дараа ууж байгаа нь таны зааланд байх хугацаандаа алдагдсан энерги болон булинг тань дараагийн бэлтгэлд бэлтгэж хурдан сэргээж өгнө.

- Мултивитамин (Multi-vitamin) бол бэлтгэл хийж байгаа хүний бараг зайлшгүй хэрэглэх ёстой бүтээгдэхүүн юм. Та хэдийгээр хоол хүнсээ хангалттай хэрэглэж байгаа ч та бэлтгэл хийж байгаа учраас булчинд тань маш их витамин эрдэс дутагдаж байдаг. Үүнийг зөвхөн мултивитаминээр л нөхөх нь зүйтэй. Мултивитаминыг та яаж хэрэглэхээ сайн мэдэж байгаа байх.

- Ингээд бусдад нь бол өөх шатаагч, хоол орлуулагч, мөн тусгай хүч болон масс нэмэгч (anatorp70) гээд олон амин дэмүүд нийлж байж таныг бэлтгэл хийх явцад булчингаа томруулж болох боломжийг 100 % болгодог юм.
Мэдээж та эдгээрийг хэрэглэхийн хажуугаар маш сайн бэлтгэл хийх шаардлагатай шүү гэдгийг мартаж болохгүй. Мөн зарим нэг залуус ярьдаг гадаадууд бэлтгэл хийвэл маш хурдан өөрчлөгддөг гэцгээдэг. Энэний нууц нь эдгээр бэлдмэлүүдийн талаар тэд мэддэг, бас хэрэглэдэгтээ л байгаам гэж миний хувьд боддог. Гэхдээ мэдээж тухайн хүний бие бялдрийн онцлог, удамшил энээ тэрээ гээд зарим нэг зүйлсийг эс тооцвол шүү дээ.
Эцэст нь та бүхэнд эдгээрийг заавал хэрэглэх ёстойдоо биш мэдлэг болгох үүднээс л оруулж байгаам шүү. Зарим нэгэн залуучууд маань гэртээ ямар ч нэмэлт уураг, тэжээлгүйгээр хийдэг байсан мөртлөө тодорхой амжилтанд хүрсэн байдаг тул та ч гэсэн хичээвэл амжилтанд хүрнэ гэж хэлмээр байна.  Та бүхэнд амжилт хүсье.

Эх сурвалж: Tj5.org

3 comments:

bilge at: January 17, 2012 at 7:17 PM said...

Дүнгэж хичээлж эхэлж бга хүн энэ дөрөвийг дөрөвлингийн хэрэглэх хэрэгтэй юу эсвэл нэг нэгээр нь хэрэглэх үү

ADMIN at: February 3, 2012 at 5:53 AM said...

Анхлан хичээллэгчийн хувьд заавал уураг уух гэсэн зүйл байхгүй. Хамгийн гол нь өөрийн хийж байгаа бэлтгэл сургуулилтаа сэтгэлээсээ сайн /зөв/ хийж байх хэрэгтэй.

BODYBUILDING...
Зөв төлөвлөгөө, системтэй бэлтгэл сургуулилт + Хангалттай хэмжээний хоол тэжээл + Зөв амралт = Өндөр амжилт

aYw.Godlike at: February 5, 2012 at 12:13 AM said...

би жоохон туранхай тийм болохоор аль уургийг уух ёстой вэ? би булчинлаг ба жоохон жин нэммээр байна ЯАХУУ АДМИНАА ТУСЛААЧ?

Post a Comment