Content

Стивен Кинг - Амьд үлдэхийг хүссэн хүн /ebook/

Sunday, May 27, 2012 1 comments
Та бүхэнд Стивен Кингийн "Амьд үлдэхийг хүссэн хүн зохиол"-ийг монгол хэлээр хүргэж байна. Анх Чарльз Грантийн редакторлосон 1982 оны Terrors түүвэр зохиолд хэвлэгдсэн бөгөөд 1985 онд Стивен Кингийн Skeleton Crew түүвэрт дахин гарчээ. Эзгүй аралд хоол хүнсгүй хаягдсан мэс заслын эмчийн тухай өгүүлэх тус зохиол нь одоо Indie кино болгон хийгдэж байгаа ажээ.


Mediafire.com
Size: 214 Kb

Эх сурвалж: Kindlemn.blogspot.com

Internet Download Manager v6.11.7

Saturday, May 26, 2012 0 comments

Интернэт хэрэглэгчдийн гол хэрэглээнүүдийн нэг болж чадсан IDM буюу Internet Download Manager программын 2012 оны 5-р сарын 2-ны өдөр гарсан 6.11 (Build 7) шинэ хувилбарыг хэрэглэгчиддээ хүргэж байна. Программыг Full байдлаар ашиглахад шаардлагатай Patch зэрэг нэмэлтүүд нь хамт байгаа учраас та татаж аваад санаа зоволтгүй ашиглах боломжтой. Файл татах хурдыг 5 дахин нэмэгдүүлж, татаж байгаа файлаа түр зогсоох, бусад хүчин зүйлээс болж татаж буй файл тасалдсан тохиолдолд дараа нь үргэлжлүүлэн татах зэрэг маш олон боломжуудтай.

Mediafire.com
[DOWNLOAD]
Size: 5,3 Mb

Ц.Бавуудорж - Монголын их амар амгалан

Friday, May 4, 2012 0 comments
Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт “Болор цом”-ын эзэн Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат яруу найрагч: Ц.Бавуудорж

"МОНГОЛЫН ИХ АМАР АМГАЛАН"


Мордож буй улаан дээлтэй өвгөн
Монголын их амар амгалан
Морины хөлөөс чөдөр уйдаж
Шөнийн талд гуних
Монголын их амар амгалан
Модон тэрэгний хөх дугуй
Шинэ өвсний солонго гишгэх
Монголын их амар амгалан
Молор саран
Монголын их амар амгалан
Өндөр цагаан үүлс
Монголын их амар амгалан
Гэсэр жангарын шарласан хуудас
Монголын их амар амгалан
Гол мөрөн урсах
Монголын их амар амгалан
Гоолингоо
Монголын их амар амгалан
Эрдэнийн сормуусаа униарт дүрж
Адуу унтах
Монголын их амар амгалан
Эр хүн ятгатай дуулах
Монголын их амар амгалан
Алтай хангай
Монголын их амар амгалан
Арван тавны саран
Монголын их амар амгалан
Гучин гурван говь
Монголын их амар амгалан
Гучин гуравтай харцуул
Монголын их амар амгалан
Ганга агийн торгон суунаг
Монголын их амар амгалан
Ганган харцтай бүсгүйчүүд
Монголын их амар амгалан
Жаргаж гуних
Монголын их амар амгалан
Зангирсан нулимс дотогшоо урсах
Монголын их амар амгалан
Хөх хөх аргалын дөл
Монголын их амар амгалан
Хөсөг нүүдэл
Монголын их амар амгалан
Тооноор туссан наран дотор
Хүү мөлхөх
Монголын их амар амгалан
Тогоонтөмөр хаан
Монголын их амар амгалан
Амар болоочийг ачсан
Цагаан тэмээ
Монголын их амар амгалан
Анирхан талын бүүвэй
Монголын их амар амгалан
Буурин дээр нялх ногоо цухуйх
Монголын их амар амгалан
Бурханы мэлмий
Монголын их амар амгалан
Богд шиг миний залбирсан
Наран, саран
Тэнгэрийн их амар амгалан
Болор биеийг минь нууцлах
Газар шороо
Дорнын их амар амгалан
Ижийгээр минь бүүвэй аялуулж
Эцгээр минь үнэг эсгүүлсэн
Дэрлээд нойрсох
Миний хатан өвөр
Монголын их амар амгалан
Дэргэдээ дуудаж толгойгоо түшүүлэх
Миний хаан үр
Монголын их амар амгалан.

Mozilla firefox 12.0

Thursday, May 3, 2012 0 comments

Mozilla firefox 11.0-ийн дараагийн хувилбар 12.0.

Size: 15,5 Mb