Content

Yahoo Messenger 11.5 Full

Wednesday, January 4, 2012 0 comments
Та бидний өдөр тутмын хэрэглээ болсон Yahoo messenger-ийн маань шинэ хувилбар гарсан билээ. Энэ хувилбар маань өмнөх хувилбаруудаасаа маш олон давуу талуудтай болсон.  Та найзуудтайгаа чатлахад олон цонхнууд зэрэг нээгдээд толгой эргэдэг байсан бол энэ хувилбарт энэ асуудлыг шийдсэн байна. Мөн чатлаж байхдаа дэлгэц дээр болж буй үйл явдлын зургийг шууд crop хийж, найзууддаа илгээх боломжтой болсон юм байна. 

Share.now.mn
Size: 18 Mb

Бид үнэхээр тийм хүйтэн сэтгэлтэй гэж үү?

Tuesday, January 3, 2012 0 comments

Жирэлзэн хурдлах метро, жирийн л нэг амралтын өдөр.
Максим, Соня хоёр найзынхаа төрсөн өдөрт яарна. Тэд воганд оронгуутаа эсрэг буланд нь хөдөлгөөнгүй хэвтэж байгаа хүнийг харав. Хааг яаш өмссөн хав халтар хувцас, онгож гандсан ядруухан царай… Гудамжны хүн бололтой… “Хэр удаан энд хэвтэж байгаа юм болдоо, Үхчихсэн юм болов уу?” гэж шивнэлдэн эргэн тойрноо хартал тоож байгаа ч хүн алга. Максим, Соня хоёр ч яахаа мэдэхгүй зогсов.
1970 – аад онд нэгэн судалгаанд оролцсон төгсөх өнгийн оюутнуудаас шашны тухай лекц уншихыг хүсчээ. Тэдэнд тавьсан болзол нь хичээлийг танхимд яг хоцролгүй орж ирэх. Оюутнуудыг лекцендээ яарах цагаар танхимийн үүдний хажууханд нэг хүн хөдлөлгүй хэвтэнэ. Мэдээж энэ бүхэн урьдаас төлөвлөсөн жүжиг байв. Яарсан оюутнууд тэр хүнд туслахаар гар сунгасангүй. Бүр юу болсоныг нь асуух гэж зогссонгүй… Тэдний хувьд шашны тухай лекц унших нь олон мянган ядарсан хүний нэгэнд туслахаас ч  чухал байсан бололтой. Гэхдээ үүнд тайлбар бий гэдэг. Эдгээр оюутнуудын адил бүх хүн ямар нэг чухал зорилгодоо хүрэх замдаа гарчихсан явж байдаг. Болзоо эсвэл кинонд яарна, ажилдаа явна, хүүхдээ цэцэрлэгээс авна… Хүн бүр үүрэг хариуцлагын торонд ороогдсан байдаг. Тэгээд тэр нь гэнэтийн явдалтай огтхон ч уялддаггүй. Тэр тусмаа гэнэтийн явдал нь огт танихгүй хүнтэй холбоотой бол бүр ч уялдахгүй. “Тэгээд ч бид тус болж чадна гэж үү?”, “Ямар мэргэжлийн улс биш. Эмч байсан бол өөр хэрэг…”, “Туслах гэсэн биш өөрт хамаагүй асуудалд орооцолдох болно”, “Яаж ч туслах билээ?” гэж бодоцгоодог.
Ийм үед бид өөрсдийгөө ямар дорой болохоо мэдэрдэг. Гадаа хэвтэж л байдаг олон хүний нэг нь л байна. Туслах гэж сэтгэл гаргасан бтш найзынхаа баяраас хоцрох болно. Юуны төлөө гэж? Хүний зовлонгийн далай дахь нэг л дусал. Бид яаж чадахгүй шүү дээ…
Максим хэвтэж байгаа хүн рүү дахи н харав. Хэлбэрээ алдсан халтар малгай, хөнхийсөн туранхай хацар, хоцруултсан арьс… Максим вагонд байгаа хүмүүсийг харлаа. Тэр эрэгтэй хүн рүү харсан нэг ч хүн алга. Бүгд л хараагүй юм шиг сууцгаана. Максим өөрийн эрхгүй тонгойгоод “Та үгээр үү, таньд туслах уу?” гэж чимээгүй асуув. Хэдэн хоромын дараа эрэгтэй нүдээ нээлгүй амандаа бувтнав. Согтуу юм уу ?, Эсвэл өвчтэй юм болов уу ? Эмч нарын тусламж хэрэгтэй юм биш биз ? “Та зүгээр үү, Эмч дуудах уу?”. Хажууд сууж байсан залуу босж ирээд “Та босож чадах нь уу ?” гэж асуув. “Дараагийн буудал дээр буулгаад тусламж дуудах уу” гэсээр нэг эмэгтэй дөхөж ирэв. Одоо вагонд байсан хүмүүс бүгд тэднийг харж байв. Сониучирхсан, өрөвдсан харц… Янз бүрийн шалтгаан байгаа л байх даа.
Бүгдээрээ нийлж тэр эрийг өргөж зогсоол дээр бууцгаав. Нэг нь яаралтай тусламжийн товч дарж, буудлын диспечирийг дуудла. Санаа зовсон хэдэн хүн дагаад вагоноосоо бууж ирэв. Хэдхэн минутын дотор огт танихгүй энэ эр тэдний ерцөнц, тэдний асуудлын тойрогт ирж, тэдэнд хамаатай болов. Хайхрамжгүй, хүйтэн байдал яаж ийи хурдан анхаарал, халамж болон өөрчлөгддөг юм бол оо?
Максим, Соня хоёр найзындаа хоцорч очсон. Гэхдээ тэдний сэтгэл нэг л уужим. Харц нь гэрлээр дүүрэн. Газар хэвтэж байсан тэр эрэгтэй хүн тэдэнд хэнээс ч өмнө нь авч байгаагүй тийм том бэлэг өгсөн юм шиг. Тэд өөрсдийгөө хүнлэг гэдгээ мэдэрсэн. Хамгийн гол нь тэд хүн бүрт байдаг хүнлэг сэтгэлийг нь сэрээхэд ямар өчүүхэн зүйл хэрэгтэй гэдгийг олж харсан.
Цорын ганц чухал нь юу гээч. Өөрийгөө зөвшөөрөх. Хүйтэн, хайхрамжгүй байхыг хүсдэггүй гэдгээ л зөвшөөрөх.

Эх сурвалж: blog.now.mn

Bx , Tsetse , Tenuun , Maraljingoo , Tselmuun - Deeshee ( The Making of the song )

0 comments
ВХ, Цэлмүүн, Тэнүүн, Маралжингоо, Tsetse нарын хамтарсан уран бүтээл "Дээшээ" нэртэй дуу сонсогчдын сонорыг мялааж, олон хүний сонсох дуртай дууны нэг болсон билээ. "90 Team" клубын дуу болох энэхүү дууны үгийг Амарсанаа, аяыг Оки бичжээ.
Тэгвэл энэхүү дуу хэрхэн бүтэж, дууны бичлэг хэрхэн хийгдсэнийг харуулсан видео бичлэг та бүхэнд хүрч байна.
 

Mozilla Firefox 9.0 Beta

Monday, January 2, 2012 0 comments



8.0.1 хувилбараа саяхан албан ёсоор гаргаад байсан Mozilla Firefox хөтөч маань 9.0 Beta буюу туршилтын хувилбараа гаргасан байна. 

Share.gogo.mn
Size: 14 Mb