Content

Ч.Лодойдамба - Тунгалаг тамир роман /audio book, ebook/

Friday, October 26, 2012 3 comments
XX зууны шилдэг роман Ч.Лодойдамбын "Тунгалаг тамир" романыг PDF болон аудио/сонсох (audio)-оор хүргэж байна.



Share.gogo.mn
Part-1: [DOWNLOAD]
Part-2: [DOWNLOAD]
Part-3: [DOWNLOAD]
Part-4: [DOWNLOAD]
Part-5: [DOWNLOAD]
Part-6: [DOWNLOAD]
Part-7: [DOWNLOAD]
Part-8: [DOWNLOAD]
Part-9: [DOWNLOAD]
Part-10: [DOWNLOAD]
Part-11: [DOWNLOAD]
Part-12: [DOWNLOAD]
Part-13: [DOWNLOAD]

Size: 1,18 Gb

Life in a Day (2011)

Sunday, July 1, 2012 2 comments

A documentary shot by filmmakers all over the world that serves as a time capsule to show future generations what it was like to be alive on the 24th of July, 2010.

IMDb Ratings: 7.7/10 from 6,664 users
Directors: Kevin Macdonald, Natalia Andreadis
Stars: Cindy Baer, Caryn Waechter and Moica




Borland C++

Saturday, June 30, 2012 0 comments

Share.gogo.mn

Mediafire.com
Size: 95 Mb


Стивен Кинг - Амьд үлдэхийг хүссэн хүн /ebook/

Sunday, May 27, 2012 1 comments
Та бүхэнд Стивен Кингийн "Амьд үлдэхийг хүссэн хүн зохиол"-ийг монгол хэлээр хүргэж байна. Анх Чарльз Грантийн редакторлосон 1982 оны Terrors түүвэр зохиолд хэвлэгдсэн бөгөөд 1985 онд Стивен Кингийн Skeleton Crew түүвэрт дахин гарчээ. Эзгүй аралд хоол хүнсгүй хаягдсан мэс заслын эмчийн тухай өгүүлэх тус зохиол нь одоо Indie кино болгон хийгдэж байгаа ажээ.


Mediafire.com
Size: 214 Kb

Эх сурвалж: Kindlemn.blogspot.com

Internet Download Manager v6.11.7

Saturday, May 26, 2012 0 comments

Интернэт хэрэглэгчдийн гол хэрэглээнүүдийн нэг болж чадсан IDM буюу Internet Download Manager программын 2012 оны 5-р сарын 2-ны өдөр гарсан 6.11 (Build 7) шинэ хувилбарыг хэрэглэгчиддээ хүргэж байна. Программыг Full байдлаар ашиглахад шаардлагатай Patch зэрэг нэмэлтүүд нь хамт байгаа учраас та татаж аваад санаа зоволтгүй ашиглах боломжтой. Файл татах хурдыг 5 дахин нэмэгдүүлж, татаж байгаа файлаа түр зогсоох, бусад хүчин зүйлээс болж татаж буй файл тасалдсан тохиолдолд дараа нь үргэлжлүүлэн татах зэрэг маш олон боломжуудтай.

Mediafire.com
[DOWNLOAD]
Size: 5,3 Mb

Ц.Бавуудорж - Монголын их амар амгалан

Friday, May 4, 2012 0 comments
Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт “Болор цом”-ын эзэн Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат яруу найрагч: Ц.Бавуудорж

"МОНГОЛЫН ИХ АМАР АМГАЛАН"


Мордож буй улаан дээлтэй өвгөн
Монголын их амар амгалан
Морины хөлөөс чөдөр уйдаж
Шөнийн талд гуних
Монголын их амар амгалан
Модон тэрэгний хөх дугуй
Шинэ өвсний солонго гишгэх
Монголын их амар амгалан
Молор саран
Монголын их амар амгалан
Өндөр цагаан үүлс
Монголын их амар амгалан
Гэсэр жангарын шарласан хуудас
Монголын их амар амгалан
Гол мөрөн урсах
Монголын их амар амгалан
Гоолингоо
Монголын их амар амгалан
Эрдэнийн сормуусаа униарт дүрж
Адуу унтах
Монголын их амар амгалан
Эр хүн ятгатай дуулах
Монголын их амар амгалан
Алтай хангай
Монголын их амар амгалан
Арван тавны саран
Монголын их амар амгалан
Гучин гурван говь
Монголын их амар амгалан
Гучин гуравтай харцуул
Монголын их амар амгалан
Ганга агийн торгон суунаг
Монголын их амар амгалан
Ганган харцтай бүсгүйчүүд
Монголын их амар амгалан
Жаргаж гуних
Монголын их амар амгалан
Зангирсан нулимс дотогшоо урсах
Монголын их амар амгалан
Хөх хөх аргалын дөл
Монголын их амар амгалан
Хөсөг нүүдэл
Монголын их амар амгалан
Тооноор туссан наран дотор
Хүү мөлхөх
Монголын их амар амгалан
Тогоонтөмөр хаан
Монголын их амар амгалан
Амар болоочийг ачсан
Цагаан тэмээ
Монголын их амар амгалан
Анирхан талын бүүвэй
Монголын их амар амгалан
Буурин дээр нялх ногоо цухуйх
Монголын их амар амгалан
Бурханы мэлмий
Монголын их амар амгалан
Богд шиг миний залбирсан
Наран, саран
Тэнгэрийн их амар амгалан
Болор биеийг минь нууцлах
Газар шороо
Дорнын их амар амгалан
Ижийгээр минь бүүвэй аялуулж
Эцгээр минь үнэг эсгүүлсэн
Дэрлээд нойрсох
Миний хатан өвөр
Монголын их амар амгалан
Дэргэдээ дуудаж толгойгоо түшүүлэх
Миний хаан үр
Монголын их амар амгалан.

Mozilla firefox 12.0

Thursday, May 3, 2012 0 comments

Mozilla firefox 11.0-ийн дараагийн хувилбар 12.0.

Size: 15,5 Mb

Яаж 3-D дүрс, видео гардгийг мэдмээр байна уу?

Thursday, April 5, 2012 0 comments

Яаж 3-D дүрс, видео гардгийг мэдмээр байна уу?
Сүүлийн үед кино театруудаар 3-D кинонууд их гарах болсон.  Бөгөөд одоогоор Тэнгис , Өргөө кино театруудад 3D кино гарж байгаа.  3-D тоглоомууд ч нилээн хэд гараад байгаа.  Тэгвэл ингэж дүрс, видеог 3-D болгож харуулдаг технологийн нууцыг мэдмээр байна уу? Тэгвэл үндсэн уг технологийн 3 төрлийг товчхон танилцуулъя.

1. Anaglyph технологи (шилийг нь өөрсдөө хийсэн ч болно шүү)

2. Polarized 3-D шил

3. Parallax Barrier (нүдний шил шаардлагагүй)

Эх сурвалж: KT.mn

Хэрхэн проектор сонгох вэ?

Monday, March 26, 2012 0 comments

NEC-ийн мэргэжилтэн Jamez Liu зөвлөж байна.
Танд хэрэгцээндээ нийцсэн проекторыг сонгоход тань тус дөхөм болох үүднээс дараах зөвлөгөөнүүдийг толилуулж байна. Проектор сонгохдоо дараах үзүүлэлтүүдийг анхаарвал зохистой.


Японы NEC проектор нь, дэлгэц үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч компани юм. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглаж бидний үзэх дуртай 3D кино гаргадаг кинотеатрын проектор, гудамжинд байрлах зар сурталчилгааны том дэлгэц, нисэх буудал, зочид буудалд өргөн ашиглагддаг мэдрэгчтэй интерактив дэлгэцээс гадна эмнэлгийн тусгай тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг.

Гэрэлтэлт
Гэрэлтэлтийг ANSI lumens гэсэн нэгжээр хэмжинэ. Энгийнээр, энэт тоо нь ихсэх тусмаа гэрэлтэх чадвар нь их байна. Тэгэхээр хэр их хүчин чадалтай гэрэлтэлт хэрэгтэй вэ гэдгээ тодруулах нь чухал. Проектор харанхуй буюу орчны гэрэлгүй өрөөнд хамгийн  тод харагддаг. Гэвч заримдаа орчны гэрлийг та зохицуулж чадахгүй үед танд илүү их гэрэлтэлт сайтай проектор хэрэг болно. Мөн проектор байрлуулах гэж буй өрөөний хэмжээ, хүний тоо чухал нөлөөтэй. Хүний тоо олон байх тусмаа илүү том дүрс тусгах хэрэгтэй болж тод гэрэлтэлт шаардагдана.

Нягтаршил
Нягтаршил бол дүрсийг бүрдүүлж байгаа цэгийн тоо юм. Жишээ нь 800х600 хэмжээтэй бол таны дүрс 480,000 цэгээс тогтоэ байна гэсэн үг. Тоо ихсэх тусмаа дүрс тод харагдах болно. Нягтаршилыг илэрхийлэхдээ олон тоонууд ярихаас сэргийлж тусгай нэршил ашигладаг байна.
Хэрэв та Powerpoint ашиглаж мэдээлэл үзүүлэх гэж байгаа бол SVGA таны шаардлагыг хангана. Хэрэв та Excel дээр бэлдсэн тоо, тайлан үзүүлэх гэж байгаа бол XGA-г санал болгож байна. Эсвэл инженерийн нарийн зураг, мэргэжлийн фото зураг үзүүлэх бол SXGA, UXGA-г сонгох хэрэгтэй.

Дэлгэцийн харьцаа
Дэлгэцийн харьцаа нь дүрсний өргөнийг өндөрт нь харьцуулсан харьцаа юм. 4:3, 16:9, 16:10 гэсэн төрөл байдаг. Энгийн хэрэглээнд 4:3 ашиглаж болно, харин кино болон видео бичлэг үзэхэд 16:9 тохиромжтой.

Нэршил
Хөндлөн цэг
Босоо цэг
Нийт цэг
SVGA
800
600
480,000
WVGA (480p)
854
480
409,920
XGA
1,024
768
786,768
WXGA
1,280
800
1,024,000
SXGA+
1,400
1,050
1,470,000
UXGA
1,600
1,200
1,920,000
720p
1,280
720
922,000
1080p
1,920
1,080
2,073,600

Жин
Та хэрэгцээнээсээ хамаарч проекторын жинг тооцох хэрэгтэй. Хүчин чадал сайтай болох тусмаа хүнд болох нь ойлгомжтой. Проектороо энд тэнд зөөж хэрэглэдэг бол 1-2 кг жинтэй зөөврийн (portable) сонговол зүгээр. Хэрэв та зөвхөн нэг газраа байрлуулж, тогтоож хэрэглэх бол 2 кг-с дээш жинтэй сууриллуулдаг загварыг сонгоорой.

Технологи
Проекторыг дотор нь дүрсийг хэрхэн бүтээж байгаа технологиор нь  DLP, LCD, LcoS гэж хуваадаг. Аль аль нь давуу болон сул талуудтай, тиймээс хэрглээндээ тааруулан сонгох хэрэгтэй. DLP проектор нь видео болон хөдөлгөөнт дүрс, LCD нь тоон үзүүлэлт болон текст үзүүлэхэд илүү тохиромжтой.

Ялгаралт
Хар цагаан өнгөний ялгаралт нь нь их байх тусмаа дүрсийг тод харуулах болно.

Баталгаа
NEC проектор нь 2 жилийн үйлдвэрийн баталгаатай, линз нь 6 сарын баталгаатай байдаг.


Best Flash Game

0 comments

Mediafire.com
Size: 12 Mb


Англи хэлний өдөр тутам хэрэглэгддэг 200 өгүүлбэр

Saturday, March 24, 2012 0 comments

Англи хэлний өдөр тутам хэрэглэгддэг 200 өгүүлбэр
1. I see – Би ойлголоо
2. I quit! – Би болилоо
3. Let go! – Явуулаач
4. Me too – Би ч гэсэн
5. I will do my best ! – Би хамгийн сайнаараа ажиллах болно!
6. No way! – Яг ш дээ.
7. Come on – Алив.
8. Hold on – Байж байгаарай
9. I agree – Би зөвшөөрчихнө, би ч гэсэн
10. Not bad – муугүй шүү
11. Not yet – Одоохондоо арай болоогүй байна
12. See you – Баяртай
13. Shup up! – Амаа тат, дуугүй бай
14. So long – Мөд уулзая, түр баяртай
15. Why not? – Яагаад үгүй гэж
16. Allow me – Алив би хийе
17. Be quiet! – Чимээгүй!
20. Have fun! – Сайхан хөгжилдөөрэй
18. Cheer up! – Амжилт
19. Good job! – Сайхан ажил, Сайн ажиллаа.
21. How much? – Хэдий үнэтэй
22. I’m full – Би цадчихлаа
23. I’m home – Би гэртээ
24. I’m lost – Би төөрчихлөө
25. My treat – Би даая.
26. So do i – Би ч гэсэн
27. This way – Энэ зүг
28. After you – Таны дараа
29. Bless you! – Бурхан өршөөг
30. Follow me! – Намайг дагаад
31. Forget it! – Мартаж үз
32. Good luck! – Амжилт хүсье
33. I decline! – Зөвшөөрөхгүй байна
34. I promise – Амлаж байна.
35. Of course! – Тэгэлгүй яахав
36. Slow down! – Аяархан
37. Take care! – Болгоомжтой яваарай
38. They hurt – Тэд өвдчихсөн
39. Try again – Дахиад давт
40. Watch out! – Болгоомжтой
41. What’s up – Юу байнаа
42. Be careful! – Болгоомжтой
43. Bottoms up! – Босоод марш,ууж байгаа зүйлийнхээ ёроолыг харах
44. Don’t move!
45. Guess what? – Яасан гээч
46. I doubt it – Би эргэлзэж байна.
47. I think so – Миний бодлоор, би тэгэж бодож байна
48. I’m single – Би ганц бие.
49. Keep it up! – гүйцэх
50. Let me see – Надад харуулаач
51. Never mind – Болилоо
52. No problem! – Асуудалгүй.
53. That’s all! – Ингээд л болоо.
54. Time is up – Цаг дуусаа
55. What’s new? – Сонин сайхан?
56. Count me on – Надад итгэж болно
57. Don’t worry – Санаа зоволтгүй
58. Feel better? – Арай дээрдэв үү?
59. I love you – Би чамд хайртай.
60. I’m his fan – Би түүний фен нь
61. Is it yours? – Энэ чинийх үү?
62. That’s neat – Гоё юмаа
63. Are you sure? – Та итгэлтэй байна уу?
64. Do i have to – Би заавал уу?
65. He is my age – Тэр надтай чацуу
66. Here you are – Чи энд байсан юм уу?
67. No one knows – Хэн ч мэдэхгүй
68. Take it easy – Тайвшир даа
69. What a pity! – Ямайр гайхалтай юм.
70. Аny thing else? – Өөр ямар нэг зүйл байна уу?
71. To be careful! -
72. Do me a favor? – Надад туслаач
73. Help yourself – Өөртөө тусал
74. I’m on a diet – Би хоолны дэглэм барьж байгаа
75. Keep in touch – Холбоотой байгаарай
76. Time is money – Цаг бол алт
77. Who’s calling? – Хэн залгаж байна.
78. You did right – Чи зөв хийсэн байна
79. You set me up! – Чи намайг хулхидсан байна
80. Саn i help you? – Танд тусламж хэрэгтэй юу?
81. Enjoy yourself!
82. Excuse me, Sir – Өршөөгрөй ноёнтоон
83. Give me a hand! – Надад туслаач!
84. How’s it going? – Хэр явж байна даа?
85. I have no idea – Надад ямар ч мэдэх юм алга
86. I just made it! – Би дөнгөж сая ажуулчихлаа!
87. I’ll see to it! – Би харж л байя
88. I’m in a hurry! – Би яарч байна!
89. It’s her field – Энэ тэрний өөрийнх нь салбар
90. It’s up to you – Чамаас л бүх юм шалтгаална
91. Just wonderful! – Гайхамшигтай!
92. What about you? – Би яах юм болж байна?
93. You owe me one – Чи надад нэг өртэй
94. Your’re welcome – Тавтай морил
95. Any day will do – Хэзээ ч хйисэн яахав
96. Are you kidding? – Чи тоглоогүй биз?
97. Congratulations! – Баяр хүргье!
101. It sounds great! – Дажгүй сонсогдож байна.
102. It’s a fine day – Яахав дажгүй өдөр байна.
103. So far, so good – Дажгүй шүү.
104. What time is it? – Цаг хэд болж байна.
105. You can make it! – Би хийж чаднаа.
106. Control yourself! – Өөрийгөө удирд
107. He came be train – Тэр галт тэргээр ирсэн.
108. He is ill in bed – Тэр өвдөөд орондоо байгаа.
109. He lacks courage – Тэр зориггүй
110. How’s everything? – Бүх юм хэр байна даа?
111. I have no choice – Надад ямар ч сонголт алга.
112. I like ice cream – Би мөхөөлөдөст дуртэй
113. I love this game – Би энэ тоглоомонд дуртай.
114. I’ll try my best – Би байдгаараа хичээнээ 1
15. I’m on your side – Би чиний талд байгаа шүү
116. Lont time no see! – Удаан уулзалдсангүй
117. No pain, no gain -
118. Well, it depends – Ер нь харж л байж больёо доо
119. We’re all for it – Бид бүгдээрээ тэрний төлөө байгаа
120. What a good deal! – Ямар сайхан санал вэ!
121. What should i do ? – Би яах ёстой вэ?
122. You asked for it! – Чи энийг л асуугаа биздээ
123. You have my word – Чи миний үгийг сонссон
124. Believe it or not! – Итгэнэ үү байна уу өөрөө мэд
125. Don’t count on me – Надад найдаад хэрэггүй шүү
126. Don’t fall for it! – Битгий тэрэнд унаж тусаад байгаарай
127. Don’t let me down – Намайг битгий мяаруулчихаарай даа
128. Easy come easy go -
129. I beg your pardon – Юу гэнээ дахиад хэлдээ
130. I’ll be back soon – Би удахгүй ирнэ
131. I’ll check it out – Би яасанг нь харамз
132. It’s a long story – Их урт түүх байна
133. It’s sunday today – Өнөөдөр ням гараг
134. Just wait and see! – Хүлээгээд харж бай
135. Make up your mind – Алив нэг санаа боддоо
136. That’s all i need – Миний хэрэгэй бүх юм ингээд болоо
137. The view is great – Их гоё харагдаж байна
138. The wall has ears – Энэ хана чихтэй шүү.
139. There comes a bus – За автобус ирж байна
140. What day is today? – Өнөөдөр ямар өдөр билээ
141. What do you think? – Юу гэж бодож байна даа.
142. Who told you that? – Хэн чамд наадахыг чинь хэлсэн юм?
143. Who’s kicking off?
144. Yes’ i suppose so – За, би зөвшөөрөхөөс дөө.
145. You can’t miss it – Боломжийг бүү алд
146. Any messages for me? – Надад ямар нэг захидал байна уу?
147. Don’t be so modest -
148. DOn’t give me that! – Надад битгий наадахаа өг
149. He is a smart boy – Тэр их ухаантай хүү
150. He is just a child – Тэр чинь жаахан хүүхэд шүү дээ.
98. I can’t help it – Би яаж ч чадахгүй нь
99. I don’t mean it – Би тэгье гэж бодоогүй
100. I’ll fix you up – Би чамд туслана аа
51. I can’t follow you – Би чамайг дагаж чадахгүйнээ
152. I felt sort of ill – Би нэг л өвдөөд байх шиг байна
153. I have a good idea! – Надад сайхан санаа байна.
154. It is growing cool -
155. It seems all right – Яахав дажгүй л харагдаж байна.
156. It’s going too far – Энэ хэтэрхий хол явчихлаа
157. May i use your pen? – Таны үзгийг хэрэглэж болох уу?
158. She had a bad cold – Тэр ханиад хүрчихсэн
159. That’s a good idea – Наадах чинь дажгүй санаа байна.
160. The answer is zero – Хариулт нь бол 0.
161. What does she like? – Тэр юунд дуртай вэ?
162. As soon as possible! – Аль болох хурдан
163. He can hardly speak – Тэр бараг ярьж чадахгүй
164. He always talks big – Тэр дандаа хог тарьж байдаг юм
165. He won an election – Тэр сонгуульд ялсан
166. I’m a football fan – Би хөлбөмбөгийн хорхойтон
167. If only i could fly – Хэрвээ би нисч чаддагсан бол
168. I’ll be right there – Би наана чинь одоохон очлоо
169. I’ll see you at six – 6-д уулзья
170. It is true or false? – Энэ үнэн үү? Худал уу?
171. Just read it for me – Надад уншаад өгөөч
172. Knowledge is power – Мэдлэг бол хүч
173. Move out of my way! – Миний замаас холд
174. Time is running out – Цаг дуусч байна
175. We are good friends – Би сайн найзууд
176. What’s your trouble? – Чамд юу тохиолдов? Яачихаав?
177. You did fairly well! – Чи маш сайн хийсэн байна штээ
178. Clothes make the man – Хувцас бол бурхан
179. Did you miss the bus? – Автобуснаасаа хоцорчихсон юмуу?
180. Don’t lose your head – Битгий толгойгоо алдчихаарай
181. He can’t take a joke – Тэр тоглоом даадаггүйм
182. He owes my uncle $100 – Тэр миний авга ахад 100-н өртэй
183. How are things going? – Xэр байна?
184. How are you recently? – Ойрд чи хэр байна?
185. I know all about it – Би бүгдийг нь мэднэ
186. It really takes time – Энэ үнэхээр цаг авах юмаа
187. It’s against he law – Энэ хууль зөрчиж байна
188. Love me, Love my dog -
189. My mouth is watering – Арааны шүлс гоожиж байна
190. Speak louder, please – Чанга яриач, тэгэх үү?
191. This boy has no job – Тэр хүү ажилгүй
192. This house is my own – Энэ байшин минийх
193. What happened to you? – Чамд юу тохиолдов?
194. You are just in time – Чи яг цагтаа ирлээ
195. You need to workout – Чи жаахан дасгал хийх хэрэгтэй
196. Your hand feels cold – Чиний гар чинь хүйтэн байна
197. Don’t be so childish – Битгий хүүхэд шиг аашлаад бай
198. Don’t trust to chance! – Боломжинд битгий итгэ
199. Fasten your seat belt – Суудлынхаа даруулгыг хийгээрэй
200. He has a large income – Тэр их орлоготой хүн

Англи хэлний өргөн хэрэглэгддэг 200 үг

1 comments

1. Achive /эчиив/- хvрэх, гvйцээх, биелvvлэх
2. Agree /эгрии/- зөвшөөрөх, санал нэгдэх, дэмжих
3. Appreciate /эпришэйт/- таалагдах, илvv таалах, өндрөөр vнэлэх
4. Believe /билиив/- найдах, итгэх,vнэмших
5. cheap /чийп/- хямд, сул дорой, харамч
6. dream /дрийм/-зvvд, мөрөөдөх,сайхан зvйл
7. eager /ийжэ/- хорхойсох, эрч хvчтэй
8. extremely /экстримли/- vнэхээр, яг, туйлын
9. feel /фийл/- ухаж ойлгох, мэдрэх
10. free /фрий/- чөлөөтэй, завтай vнэгvй
11. lead /лийд/- удирдах, манлайлах, жолоодох
12. meet /мийт/- учрах, уулзах, танилцах
13. need /нйид/ - хэрэгтэй байх, шаардагдах
14. secret /сикрит/- нууц, нуугдмал
15. succeed /саксийд/- амжилт олох, амжилтад хvрэх
16. sweet /свийт/- анхилуун амттай, хөөрхөн
17. ability /абилити/- мэдлэг,чадвар, авъяас
18. business /бийзнис/- ажил, арилжаа vйл ажиллагаа
19. busy /бийзи/ - завгvй, чөлөөгvй
20. consider /консийдэр/- бодох, vзэх,….дагуу хэлэлцэх
21. delicious /дэлийшсэс/- амттай, таатай мэдрэмж
22. different /дийпфринт/- өөр, ялгаатай
23. difficult /дийфикvлд/- хvнд хэцvv, бэрх ярвигтай
24. diligent /дилийжэнт/- оролдлоготой, хичээнгvй
25. efficient /эфийшнт/- vр дvнтэй, чадварлаг
26. interesting /интэрэстин/- сонирхолтой, сонин
27. live /лийв/- амьдрах, орших
28. million /милион/- сая
29. rich /рийч/- элбэг, баян тансаг
30. sick /сийк/- өвчтэй, залхсан, гомдсон
31. silly/силлий/- инээдтэй, тэнэг, ухаан муутай
32. think /тийнк/- бодох, vнэмших, санах, таамаглах
33. visit /визит/- зочлох, очих, айлчлах
34. wish /вийш/- хvсэх, тэмvvлэх, хvсэл, дурлал
35. anybody /энибоди/ - хэн нэгэн, хэн ч
36. anything /энитийнг/- ямар нэгэн
37. benefit /бэнифийт/- ашиг тус, ашиг, тус хvртэх
38. depend /дэпээнд/- хамаарах, шалтгаалах
39. develop /дэвээлevп/- хөгжих, хөгжvvлэх, дэвших
40. energy /ээниржи/- энерги, чадавхи, эрч хvч
41. especially /эспээшли/- ялангуяа, ерөнхийдөө
42. essential /эссээншл/ - салшгvй, чухал, vндсэн
43. everybody /эврибади/- бvгдээрээ, хvн бvр
44. everything /эвритинг/- юм бvр, бvх юм
45. excellent /ээксэлэнт/- онцгой сайн, гойд
46. expensive /экспэйнсив/ - vнэтэй
47. forget /фогэт/- мартах, умартах
48. fresh /фрэйш/- цэнгэг, цэвэр, шинэ, эрvvл
49. generous /жейнерос/- өглөгч, энгийн бус, өгөөмөр
50. guess /гээсс/ - таах, таамаглах, төсөөлөл
51. impress /импрэсс/- сэтгэл хөдлөх, сэтгэгдэл төрvvлэх
52. intelligent /интэлийжэнт/- ухаалаг, ухаантай
53. pleasure /плээжeй/- тааламж, хvсэл таалал
54. question /кvэйчэн/- асуух, асуулт, асуудал, эргэлзээ
55. remember /римэмбээ/- санах, мэдэх, дурсах
56. special /спэйшл/- онцгой, тусгай
57. suggest /сажэйст/- санал болгох, батлах
58. terrible /тэрибээл/- аймаар, зэвvvн, тааламжгvй
59. together /тюvгээдр/- хамт, цуг, цугларах
60. welcome /вээлком/- уулзах,мэндлэх, хvлээн авах
61. absolutely /абсолютли/- туйлын, vнэхээр, яг
62. action /айкшн/ -vйл ажиллагаа
63. challenge /чэйланж/- уриалах, хvч сорьсон зvйл
64. chance /чэйнс/- боломж, тохиолдол, эрсдэл
65. embarrass /эмбайрос/- сандрах, бажгадах
66. exactly /эгзайтли/- яг зөв, туйлын vнэхээр
67. exaggerate /эгзаграйэт/ - давслах, хэтрvvлэх
68. examination /эгзаминэйшн/- шалгалт, шvvлэг
69. fantastic /файнтастик/- хачин гайхамшигтай
70. graduate /грайдюvвэйт/- төгсөх
71. handle /хайндл/- учрыг нь олох, харьцах
72. happy /хайппи/- аз жаргалтай, таатай
73. laugh /лаф/- инээх, хөхрөх, шоолох
74. outstanding /аутстайндинг/- онц сайн, төлөвлөгдөөгvй
75. plan /плэйн/- төлөвлөгөө, төлөвлөх
76. practice /прайктис/-давтах, сургуулилах, дасгал
77. shallow /шайлevв/- гvехэн, намхан, хоосон толгойтой
78. understand /андирстэйнд/- ойлгох, мэдэх, таних
79. discover /дисковэр/ - нээх, илрvvлэх
80. enough / инааф/- хангалттай, хvрэлцээтэй
81. funny /фаанни/ - хөгжилтэй
82. hungry /хангри/ - өлсөх
83. just /жааст/ - яг, өчvvхэн
84. love /лаав/- хайр, хайрлах, дурлах, сонирхох
85. luck /лак/ - аз завшаан
86. money /мани/ - мөнгө
87. nothing /ноттин/- юу ч , аль ч, чухал биш
88. other /оодэр/ -бусад, өөр , хоёрдогч
89. somebody /сомбади/ - хэн нэгэн, vл таних нэгэн
90. something /сомтин/ - зарим нэг юм, …..шиг, юм
91. touch /таач/- хvрэх
92. trouble/трабл/- хvндрэл, эрсдэл, өвчин
93. trust /трааст/- итгэх, итгэл
94. wonderful /вондэрфvvл/- гайхамшигтай, шагшрам
95. young /яан/- залуу, хөгжингvй
96. deserve /дэзээрв/ - хэрэгтэй, ашигтай, байх, хvсэх
97. dirty /дeeрти/- бохир бvдvvлэг
98. encourage /инкevрж/- урамшуулах, дэмжих
99. learn /лeйрн/- судлах, суралцах, олж мэдэх
100. hurt /хeйрт/ - өвтгөх, гэмтээх, бэртээх
101. personal /перзнал/- хувийн , хувь хvний
102. work /вeeрк/-ажиллах, ажил мэргэжил
103. world /вeeрлд/- дэлхий, ертөнц, орчлон
104. worry /вори/ - санаа зовох, яршиг болох
105. worst /вeeрст/- хамгийн муу, бусдаас муу
106. argue /ааргюv/- маргах, vл зөвшөөрөх
107. hard /хаард/- хvнд, бэрх, хэцvv, шаргуу
108. heart /хаарт/- зvрх зориг
109. apologize /апаложчайяз/- уучлалт гуйх, хvлцэл өчих
110. bother /боодэр/- уурлуулах, саад болох
111. confident /коонфидэнт/- бvрэн итгэлтэй
112. impossible /импоосибл/- боломжгvй, бvтэшгvй
113. job /жоб/- ажил, мэргэжил
114. knowledge /ноулиж/- мэдлэг, туршлага
115. possible /поосибил/- боломжгvй, бvтэшгvй
116. problem /проблэм/- асуудал
117. promise /проомис/- амлах, амлалт
118. prosperous /проспийрёс/- хөгжин цэцэглэсэн, баян тансаг
119. responsible /рэспоонсибэл/- итгэлтэй, хариуцлагатай найдвартай
120. stop /стооп/- зогсох, сэргийлэх, зайлсхийх
121. tomorrow /томооров/-маргааш, ирээдvйд
122. want /воонт/- хvсэх, тэмvvлэх, эрж хайх
123. afford /аффорд/- боломж олгох, дийлэх, чадах
124. always /оолвэйз/- vргэлж, дандаа
125. boring /боорин/- уйтгартай, гунигтай, залхуутай
126. gorgeous /гооржис/- гайхамшигтай сайхан, агуу
127. important /импоортант/-чухал, vр дvнтэй, vнэ цэнэтэй
128. strong /строон/- хvч чадалтай, эрvvл чийрэг
129. beautiful /биюvтифvл/ - сайхан, гоё, хөөрхөн
130. choose /чvvз/- сонгох, шилэх
131. cool /кvvл/- сэрvvн, тайван, сайхан, гоё
132. enthusiasm /энтуизиазм/- сэтгэл хөдөлгөсөн, сонирхолтой
133. excuse /экскиюз/- уучлах, хvлцэх, өршөөх, шалтаг
134. fool /фvvл/- тэнэг, мэхлэх, хуурах
135. improve /импрvvв/- сайжруулах, дээшлvvлэх
136. opportunity /оппортюнити/- боломж, тохиолдол
137. soon /сvvн/- удахгvй, төдөлгvй, мөд
138. stupid /стюvпит/- тэнэг, мохоо, мулгуу
139. unusual /анюvжил/ - ер бусын , энгийн биш, ховор
140. look /лvvк/- харах,….шиг харагдах, харц, дvр төрх
141. afraid /эфрэйд/ - айх, эмээх, гэмших
142. amazing /амэйзн/ - гайхалтай, хачин, гайхамшигтай
143. ashamed /ашэймд/ - гэмшсэн, ичсэн, нvvр улайсан
144. change /чэйнж/ - өөрчлөх, солих,
145. cooperation /коопирэйшн/- хамтын ажиллагаа, хамтран ажиллах
146. dangerous /дэйнжирevс/ - аюултай, хортой
147. determination /дэтэрминэйшн/- тодорхой ирээдvйн зорилго
148. education /эдюvкэйшн/- боловсрол, мэдлэг
149. famous /файмevс/- алдартай, олны танил, нэртэй
150. great /грийт/- агуу, ер бусын сайхан
151. hate /хэйт/ - vзэн ядах, дургvй байх
152. lazy /лэйзи/- залхуу, залхуутай, назгай
153. mistake /мистэйк/- алдаа, эндvvрэл
154. pain /пэйн/- өвчин, эмгэг шарх
155. pay /пэй/ - төлөх, …….д анхаарал тавих
156. strange /стрэйнж/ - хачин сонин, гадны танихгvй
157. today /тvдэй/- өнөөдөр, өнөө vе
158. waste /вэйст/ - гарз, хохирол, дэмий өнгөрvvлэх
159. advice /эдвайс/- зөвлөгөө, зөвлөх
160. admire /эдмайэр/- гайхах, шагшрах
161. decide /дисаяд/- шийдэх, шvvх
162. desire /дизайёр/- тэмvvлэх, хvсэх, мөрөөдөл
163. environment /энвайяромэнт/- орчин
164. exciting /эксайтин/- сэтгэл хөдөлгөсөн, сэтгэлд нийцсэн
165. invite /инвайт/- урих, залах
166. lie/лаая/- хэвтэх, байх, худал ярих
167. life /лайяф/- амьдрал
168. mind /майянд/- санаа, ой ухаан,санаа тавих
169. surprising /сюрпрайзин/- гайхширмаар, санаанд оромгvй
170. time /тайм/- цаг хугацаа
171. tired /тайярд/- ядарсан, залхсан
172. try /трай/- оролдох, хичээх
173. annoying /энноэйн/- ядаргаатай, уур хvрмээр
174. appointment /эппойнтмэнт/- болзоо, тов
175. disappoint /дисаппойнт/ - урам хугалах, найдвар таслах
176. employ /эмплой/- ажил эрхлэх, ажил олгох
177. enjoy /энжой/- таалагдах, дуртай байх, таатай байх
178. join /жойн/- нэгдэх, хамтрах, элсэх
179. doubt /даапт/- эргэлзэх, эргэлзээ, тээнэгэлзэх
180. lousy /лайузи/-маш муу, балиар заваан
181. outgoing /аутгeийн/- нөхөрсөг, нийтэч
182. proud /прауд/- бардам, эхэмсэг, бахдам
183. thousand /таузэнд/-мянга
184. global /глevбэл/- глобаль, дэлхий, ертeнц
185. hope /хevп/- найдах, итгэх
186. nobody /нevбади/- хэн ч, хэн ч биш
187. only /оонли/- зөвхөн, дөнгөж, гэвч
188. suppose /сeуппevз/ - таамаглах, найдах, хvлээх,……..бол
189. experience /экспийрэнс/- дадлага, туршлага, адал явдал
190. fear /фиэр/- айдас, аймшиг, болгоомжлол, айх
191. mysterious /мийстэрс/- тайлагдашгvй, нууцлаг
192. serious /сэриёс/ - чухал, ноцтой
193. idea /айдиа/- санаа, vзэл бодол, илтгэл
194. realize /рийлайз/- ухаарах, биелvvлэх
195. weird /виэрд/- хачин, сонин, байж боломгvй
196. care /кэёр/- анхаарах, санаа тавих
197. prepare /припэёр/- бэлдэх, бэлэн болгох
198. share /шэйер/-хуваалцах, ядуу, ядмаг
199. poor /пөvр/-хөөрхий, ядуу ядмаг
200. sure /шюvр/- итгэлтэй, тодорхой, эргэлзээгvй

Volkswagen

Thursday, March 22, 2012 0 comments

Дэлхийн 2-р дайны дараа Волксваген /Volkswagen/ баруун Германтай гэрээтэй ажиллаж байв. 1936 оноос KdF-wagen гэдэг машин үйлдвэрлэн гаргаж байжээ. Volkswagen-ний машинууд аялалд  явахад тохиромжтой сайн машинууд болж чадсан юм. Компани 1937 оны 5 сарын 28-нд анх байгуулагдаж, 1938 оны 9 сарын 16 нд Volkswagen гэж дахин шинээр нэрлэгдсэн юм. Эрвин Комэнда  /Erwin Komenda/ нь компанийн ерөнхий зохион бүтээгч бөгөөд  машиныг улам боловсронгуй болгохын тулд их зүйл хийсэн билээ. Beetle загварын машиныг  1920 оноос Герман улсад маш их өргөнөөр хэрэглэж байсан юм. 1938 оны 5 сарын 26 нд KdF-Stadt төвд /одоогийн Wolfsburg/ шинэ үйлдвэр ашиглалтад орсон юм. 1939 онд дайн эхэлсэн тэр  цагт цөөхөн машин үйлдвэрлэх болсон. Дайны нөлөөгөөр бүтээгдэхүүний зориулалтад өөрчлөлт орж 82 Кэбэлваген /82-K’belwagen/ гэх шинэ загварын машин шинээр үйлдвэрлэгдэж эхэлжээ.

"Түүх" анх ингэж эхэлсэн

Хүн төрөлхтөн төмөр хүлгээр замыг товчлохыг хүсэх болсон тэртээ 20-р зууны эхээр аж үйлдвэржсэн орнуудын дунд өөрийн гэсэн автомашины үйлдвэртэй болох өрсөлдөөн өрнөж эхлээд байлаа. Германд ч мөн адил "Ард түмний унаа"-ны талаар 1904 оноос ярьсаар иржээ. "Автомашины үйлдвэрлэлийн ирээдүй бол түүнийг зөвхөн нэгжид ногдох зардлыг нь бууруулах замаар хямд үнэтэй худалдаалахад оршино" гэсэн үзэл санаа тухайн үед гарч байсан ч түүнийг харин алс тэртээ Хойд Америкт Хенри Форд амьдрал дээр хэрэгжүүлж эхлээд байлаа.
Зөвхөн дээдсийн хүрээнийхний биш бүх ард иргэдэд хүртээмжтэй, хэн ч худалдан авч болохуйц тийм "Ард түмний унаа" бий болгох төсөл 1934 онд "Германы автомашины үйлдвэрлэгчдийн холбоо"-ноос инженер Фердинанд Поршед үүрэг болгосноор эхэлсэн гэж хэлж болно. Тэрбээр анхны "VW-3" загварыг 1935 онд зохион бүтээв.
Түүхий эдийн хомсдол, хөрөнгө оруулалтын дутмаг байдал зэргээс шалтгаалан, "ард түмний унаа"-г бүтээх үйлдвэр ашигтай ажиллах, автомашиныг худалдах эцсийн үнийг 990 Маркаас хэтрүүлж болохгүй гэсэн А.Гитлерийн шаардлагыг биелүүлж чадах эсэх нь эргэлзээтэй байсан ч, 1939 онд "Volkswagen" автомашины үйлдвэр албан ёсоор нээгджээ.
Харин дэлхийн 2-р дайны үед энэ компани яахын аргагүй зэвсгийн үйлдвэрлэл рүү хөл тавьсан байна.

Жинхэнэ үйлдвэрлэл-амжилтын гараа

Volkswagen-ий жинхэнэ серийн үйлдвэрлэл дайны дараа 1945 оноос эхлэн хийгдэж жилийн дараа буюу 1946 оны эцэст гэхэд тоо ширхэг нь аль хэдийн 10 000 –д хүрээд байв. Өнөөг хүртэл үндсэн загвараа хадгалсаар буй, латин цагаан толгойн "V" болон "W" үсгүүдийн нийлэмжээс бүрдсэн Volkswagen-ий лого 1948 оны 10 сарын 1-нд Мюньхен хотын Патентын байгууллагад анх бүртгэгджээ. Энэ цаг мөчөөс эхлэн тэдний амжилтын гараа улам бүр ахисаар 1950 онд алдарт "Transporter"-ын эцэг "Typ2" загвар худалдаалагдаж, цэрэг, цагдаа, түргэн тусламж, гал команд гээд олон салбарт төрөл бүрийн зорилгоор ашиглагдаж байв.
1955 он гэхэд Өмнөд ба Хойд Америк, Европ, Африкт салбаруудаа нээсэн бол, 60 онд Германы хотын гудамжаар яваа 2 автомашин тутмын нэг нь Volkswagen болсон байлаа.
1968 онд 53 дугаар бүхий "Herbie" нэртэй VW Beetle буюу цох загварын автомашин Hollywood-н цуврал кинонуудад алдаршиж, хамгийн сүүлийн хувилбар анги нь жүжигчин Lindsay Lohan, Michael Keaton нарын тоглосоноор "Herbie fully loaded" нэрээр 2005 онд гарчээ. Алдарт "Beetle" загвар 1938-2003 оны хооронд нийт 21 сая ширхэг үйлдвэрлэгдэж дэлхийн "хамгийн их үйлдвэрлэгдсэн загвар" –аар тодорсон ч, 1974 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн VW Golf загвар 21,5 сая ширхэг нь үйлдвэрийн дамжлагыг орхисноор дээрх амжилтыг эвджээ. Өнөөг хүртэл энэхүү амжилтыг эвдсэн өрсөлдөгч тодроогүй байна.
1973 онд Volkswagen-ий шинэ үеийн анхны загвар болох Passat мэндлэв. Тухайн үедээ техникийн олон шинэ дэвшлүүд болох: ганц хэсгээс бүрдэх их бие, усан хөргөлттэй 4 цилиндрт мотор, дээр байрлах нударган гол, урд хөтлөгч зэргийг агуулсан байлаа.
Өнөөдөр Volkswagen нь автомашин үйлдвэрлэгчдийн Групп болтлоо өргөжиж, эгнээндээ: Audi, Bentley, Bugatti, Skoda, Lamborghini, Seat, Scania, Volkswagen, Volkswagen Commercial Vehicles зэрэг маркуудыг агуулсан, дэлхий даяар нийт 370 мянган ажиллагсадтай, жилийн 113,8 сая еврогийн борлуулалттайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Хамгийн сүүлд л гэхэд тэд Японы 4 дэх том автомашин үйлдвэрлэгч болох Suzuki-н нийт хувьцааны 20%-г худалдаж авснаар Энэтхэг, Азийн зах зээлд байр сууриа тогтоох ажлын гараагаа амжилттай эхлүүллээ.

Touareg, Tiguan-тэдний бас нэг бахархалууд

Volkswagen Touareg

Volkswagen Tiguan
Тансаг зэрэглэлийн жийп буюу SUV (Sport Utility Vehicle) ангилалд хүч түрэн орж ирсэн VW Touareg, VW Tiguan зэрэг загваруудыг энд дурьдахгүй байхын аргагүй. Тэдгээр нь аюулгүй байдал, бартаа туулах чадвар, шатахууны зарцуулалт зэргээрээ дэлхийн олон хэрэглэгч, автомашины хорхойтнуудын талархлыг хүлээгээд байгаа билээ. Ялангуяа Toaureg-н замын нөхцөл байдал, хурднаас хамаарч өөрийгөө автоматаар тохируулагч, хийн амартизатор, огцом эргэх үед үүсэх шарвалтыг бууруулж машиныг тогтворжуулах үүрэгтэй функц ESP, хальтиргаатай болон хөрстэй зам дээр ч тормозны замыг богиносгох ABSPlus систем, дугуйнуудын эргэлтийг хамгийн тохиромжтой хэмжээнд хуваарилах дифференциаль цоожлогч, хальтиргаатай замд огцом хазлах болон тормозлох, араа солих зэрэгт үүсэх дугуйны хий эргэлтийг сааруулах ASR, ESR зэрэг туслах олон функц программуудтай. Тэрбээр гэнэтийн ослын үед дэлгэгдэх хажуугийн болон арын зорчигчийн, толгойн гээд нийт 12 ширхэг хийн дэр зэргийг дурьдаж болно.

VW үйлдвэр

Эх сурвалж: Autohelp.mn