NEC-ийн мэргэжилтэн Jamez Liu зөвлөж байна.
Танд хэрэгцээндээ
нийцсэн проекторыг сонгоход тань тус дөхөм болох үүднээс дараах зөвлөгөөнүүдийг
толилуулж байна. Проектор сонгохдоо дараах үзүүлэлтүүдийг анхаарвал зохистой.
Японы NEC
проектор нь, дэлгэц үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч
компани юм. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглаж бидний үзэх
дуртай 3D кино гаргадаг кинотеатрын проектор, гудамжинд байрлах
зар сурталчилгааны том дэлгэц, нисэх буудал, зочид буудалд өргөн ашиглагддаг
мэдрэгчтэй интерактив дэлгэцээс гадна эмнэлгийн тусгай тоног төхөөрөмжүүдийг
үйлдвэрлэдэг.
Гэрэлтэлт
Гэрэлтэлтийг ANSI
lumens гэсэн нэгжээр
хэмжинэ. Энгийнээр, энэт тоо нь ихсэх тусмаа гэрэлтэх чадвар нь их байна.
Тэгэхээр хэр их хүчин чадалтай гэрэлтэлт хэрэгтэй вэ гэдгээ тодруулах нь чухал.
Проектор харанхуй буюу орчны гэрэлгүй өрөөнд хамгийн тод харагддаг. Гэвч заримдаа орчны гэрлийг та
зохицуулж чадахгүй үед танд илүү их гэрэлтэлт сайтай проектор хэрэг болно. Мөн
проектор байрлуулах гэж буй өрөөний хэмжээ, хүний тоо чухал нөлөөтэй. Хүний тоо
олон байх тусмаа илүү том дүрс тусгах хэрэгтэй болж тод гэрэлтэлт шаардагдана.
Нягтаршил
Нягтаршил бол
дүрсийг бүрдүүлж байгаа цэгийн тоо юм. Жишээ нь 800х600 хэмжээтэй бол таны дүрс
480,000 цэгээс тогтоэ байна гэсэн үг. Тоо ихсэх тусмаа дүрс тод харагдах болно.
Нягтаршилыг илэрхийлэхдээ олон тоонууд ярихаас сэргийлж тусгай нэршил ашигладаг
байна.
Хэрэв та Powerpoint
ашиглаж мэдээлэл үзүүлэх гэж байгаа бол SVGA
таны шаардлагыг хангана. Хэрэв та Excel
дээр бэлдсэн тоо, тайлан үзүүлэх гэж байгаа бол XGA-г санал болгож байна. Эсвэл инженерийн нарийн зураг,
мэргэжлийн фото зураг үзүүлэх бол SXGA, UXGA-г сонгох хэрэгтэй.
Дэлгэцийн харьцаа
Дэлгэцийн харьцаа
нь дүрсний өргөнийг өндөрт нь харьцуулсан харьцаа юм. 4:3, 16:9, 16:10 гэсэн
төрөл байдаг. Энгийн хэрэглээнд 4:3 ашиглаж болно, харин кино болон видео
бичлэг үзэхэд 16:9 тохиромжтой.
Нэршил
|
Хөндлөн цэг
|
Босоо цэг
|
Нийт цэг
|
SVGA
|
800
|
600
|
480,000
|
WVGA (480p)
|
854
|
480
|
409,920
|
XGA
|
1,024
|
768
|
786,768
|
WXGA
|
1,280
|
800
|
1,024,000
|
SXGA+
|
1,400
|
1,050
|
1,470,000
|
UXGA
|
1,600
|
1,200
|
1,920,000
|
720p
|
1,280
|
720
|
922,000
|
1080p
|
1,920
|
1,080
|
2,073,600
|
Жин
Та хэрэгцээнээсээ
хамаарч проекторын жинг тооцох хэрэгтэй. Хүчин чадал сайтай болох тусмаа хүнд
болох нь ойлгомжтой. Проектороо энд тэнд зөөж хэрэглэдэг бол 1-2 кг жинтэй
зөөврийн
(portable) сонговол зүгээр.
Хэрэв та зөвхөн нэг газраа байрлуулж, тогтоож хэрэглэх бол 2 кг-с дээш жинтэй
сууриллуулдаг загварыг сонгоорой.
Технологи
Проекторыг дотор нь
дүрсийг хэрхэн бүтээж байгаа технологиор нь
DLP,
LCD, LcoS гэж хуваадаг. Аль
аль нь давуу болон сул талуудтай, тиймээс хэрглээндээ тааруулан сонгох
хэрэгтэй. DLP проектор
нь видео болон хөдөлгөөнт дүрс, LCD нь тоон үзүүлэлт болон текст үзүүлэхэд илүү тохиромжтой.
Ялгаралт
Хар цагаан өнгөний
ялгаралт нь нь их байх тусмаа дүрсийг тод харуулах болно.
Баталгаа
NEC проектор
нь 2 жилийн үйлдвэрийн баталгаатай, линз нь 6 сарын баталгаатай байдаг.
0 comments:
Post a Comment