Content

Toyota Motor Corporation

Wednesday, March 21, 2012

Тоёотa автомашин ХК Айчи мужийн Tоёодa хотын Tоёодa дүүргийн 1-д байрлах Японы автомашин үйлдвэрлэгч компани юм. Токио хотын Бүнкё дүүрэгт төв компани байрладаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт салбар компаниуд нь байршдаг. 2007 онд дэлхий дээр борлуулсан автомашины тоогоороо Женерал Моторс илүү байдаг боловч 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед 8 сая 972.000 ширхэг автомашин борлуулсан нь өмнөх оныхтой харьцуулахад 4%-аар буурсан авч АНУ Женерал Моторс компани түүнээс илүүгээр буурч 8.955.947 ширхэг болсон бөгөөд ингэснээр дэлхийн хамгийн их автомашин үйлдвэрлэн борлуулсан автомашин үйлдвэрлэгч компани байжээ. Одоо энэ байр суурийг Тоёота эзэлжээ.

Тоёота хот дахь компанийн байр 
Мөн Дайхацу хүнд механизмын үйлдвэрлэгч болон Хино автомашины үйлдвэрлэгч компани, Фужи хүнд машин механизмын үйлдвэрийн хувьцаа эзэмшигч юм. Тоёота группийн дотор автомашины хэсгийг нь (ТМС) гэж товчилж бичдэг. Төв компани байрлах Тоёота хот нь японы түүхэнд хувцас хийдэг газар байв. Мөн Нарагийн (Nara) үед дээл гэж бичигдэж, Эдо-гийн үед мөн дээл хувцас гэсэн нэрийн байр суурийг эзэлж, Мэйжи үеээс хойш дээл хувцасны хот, түүнээс хойш дээл хувцасны хот суурин гэсэн түүхтэй газрын нэр боловч 1959 онд Тоёота компани байрлаж байгаатай зохицуулж Тоёота хот болгож нэрийг нь өөрчилжээ.  2009 оны 6 сарын 25 нд Тоёода Акио ерөнхий захирлаар томилогдсоноор Тоёота-гийн гэр бүлээс гарсан 4 дахь захирал болсон юм.

Түүх

Тоёода Сакичи 
Тоёода Сакичигийн үүсгэн байгуулсан нэхмэлийн машины үйлдвэрийн газар нь 1933 оны 9 сард нээгдсэн автомашины хэсгийн үндэс суурь юм. Уг компани үүсгэн байгуулагдахад гол үүрэг гүйцэтгэсэн нь Тоёода Сакичигийн хүү Тоёода Кичиро боловч анхны компанийн захирал байсан нь Сакичигийн охины нөхөр буюу хүргэн ах Тоёода Ризабүро байжээ. Нэхмэлийн машины технологийн мэдлэгтээ тулгуурлан судалгаа хийснээр 1935 онд автомашины үйлдвэрлэлийг эхлүүлжээ. 1937 онд бие даасан шинэ компани Тоёота автомашин механизмын хувьцаат компани үүсгэн байгуулагдлаа.  Үүсгэн байгуулагдсан компани Тоёода, лого болон тамга тэмдэг нь англиар Toyoda байсан бөгөөд эмблемийн ханз үсэг нь Тоёода (豊田) ханз үсгийг ашиглаж байжээ.
Гэвч 1936 оны зун явуулсан шинэ Тоёота лого зохион бүтээх уралдаанаар 2700 ширхэг бүтээл ирсэнээс Тоёода биш Тоёота (トヨタ)тэмдэг сонгогджээ. Сонгогдсон шалтгаан нь дизайны хувьд тохиромжтой бөгөөд үсгийн зурлага нь 8 зурлагатай учир аз жаргалыг билэгдсэний үүднээс хувь хүний нэрээс салж компаний  байр суурийн хөгжлийг илэрхийлсэн утгыг агуулжээ. 1936 оны 9 сарын 25-нд Toyota нь албан ёсоор хэрэглэгдэх болж дараа жил нь автомашин үйлдвэрлэгч хэсэг нь тусгаарлагдсанаас хамаарахгүйгээр нийт Тоёота компаний нэр болон ашиглагджээ.
 Ризабүро Тоёода дэлхийн 2-р дайн эхэлсэн 1941 онд компанийн захирлаас халагдаж  2 дэх үеийн компанийн захирлаар үүсгэн байгуулагч Кичиро томилогдон ажиллажээ. Дэлхийн 2-аар дайны үед цэргийн зориулалтаар ачааны автомашин үйлдвэрлэж байсан боловч хөрөнгийн хомсдолоос болж түр завсарлажээ. Айчи мужийн үйлдвэр нь АНУ-ийн бөмбөгдөлтөд өртөхөөр төлөвлөгдөж байсан боловч түүнээс өмнө дайн дуусчээ. Дайны дараа 1950 онд Дож Лайн-аас үүсэлтэй Дифляцийн улмаас үйл ажиллагааны хямралд орж Тоёода Кичиро захирал халагджээ. Солонгосын дайн эхэлснээр цэргийн зориулалт бүхий ачааны машины тусгай захиалга орж ирснээр  дампуурахаас аврагджээ.
Тухайн үедээ инженер Накамура-гийн удирдлагын дор дотоодын үйлдвэрийн автомашины хэрэгцээнээг хангахаар автомашин үйлдвэрлэлийг эхлүүлжээ. Хаант (Тейкоку) улсын банкны голлох оролцоотойгоор банкны холбооны шуурхай хөрөнгө оруулалтын нөхцөлтэйгөөр борлуулалтыг нь сайжруулахын тулд  Тоёота автомашины үйлдвэрлэгч хувьцаат компани болон шинэчлэгджээ. Энэ үед хөрөнгө оруулалтад нь хамтран ажилласан Мицүй банк болон Токай банк бол гол харилцагч банк юм. Нөгөөтэйгүүр зээлийн орлогыг хураан авсан Мицүбиши банк  болон Сумитомо банк нь Мицүбиши банк Токио банктай, Сүмитомо банк Мицүй банктай нэгдэх хүртэл 50 жилийн турш харилцагчийн үүрэг гүйцэтгээгүй юм.
Кичиро залгамжилсан Ишида Тайсан захирлын үед Crown (1955 онд гарсан), Corona (1957 онд гарсан), Fabrica (1961 онд гарсан) зэрэг урт хугацааны турш борлуулалт сайтай байсан автомашинуудын зохион бүтээлт, борлуулалтын сүлжээний системийг боловсронгуй болгожээ. 1956 онд Crown нь Лондон, Токио 2-ийн хооронд явж чадсанаар компаний итгэл үнэмшил бахархал болж чаджээ. Түүний дараа Накагава захирлын үед Sport 800 (1964), Corolla (1966), Hiace, 2000 GT (1967 он) загваруудыг үйлдвэрлэн тус тус борлуулжээ. Тоёода Эйж И захирлын  үед Century (1967) Sprinter, Mark II (1968), Carina, Celica, Light Ace (1970), Starlet (1973), Town Ace (1976), Tercel, Corsa (1978), Camry (1980), Soarer (1981) зэргийг гаргаж байгаль орчны асуудал болон хорт утааны хязгаарлалтын асуудлыг анхааран  үйлдвэрлэлдээ авч хэрэгжүүлжээ.
Борлуулалтын хувьд 1980 онд Vista дэлгүүр нээж, Тоёота дэлгүүр, Toyopet дэлгүүр, Corolla дэлгүүр, Auto дэлгүүрийн хамтаар борлуулалтын 5 суваг бүхий системийг боловсруулан байгуулжээ. 1982 онд Тоёота автомашины хүнд механизм болон Тоёота автомашины борлуулалт нэгдэж одоогийн Тоёота корпорацийг байгуулжээ.  Шинэ компанийн захирлаар Кичирогийн том хүү Тоёода Шойчиро томилогдож Сакичигийн үеэл болох Эйжи нь удирдах зөвлөлийн гишүүнээс гаржээ.
Дотоодын зах зээлд 1982 оны Vista, Master Ace, 1984 оны Hilux Surf,  Mark II, 1985 оны Carina ED, 1986 оны Supra, 1989 оны Celsior, 1990 оны Estima, 1991 оны Windom зэрэг дараагийн үеийн Тоёота-гийн нүүр царай болохоор шинэ автомашиныг гаргаж,  борлуулалтаараа тэргүүлэх байр суурийг авч чаджээ. 1992 онд Шо-Ичиро компанийн захирлаас халагдаж түүний дүү Тоёода Тачиро компанийн захирал болжээ. Гэвч хөөсөн эдийн засгийн нуралт нь автомашины салбарыг шууд цохилтод оруулсан бөгөөд  Тоёота үүнийг тойрон гарсангүй.  Хөөсөн эдийн засгийн нуралтын дараах хямралын үеийн 1995 онд Тачиро нь цус харваж өвчилснөөр дэд захирал болох Окада нь захирлын үүрэгт ажлыг хүлээн авчээ.
Окада нь нуралтад  орж байсан Тоёотаг дахин хөл дээр нь босгож 1999 оны Vitz-ийг худалдаанд гаргаснаар Хари-Фужио захирлын суудлыг эзлэх болжээ. 2003 оны 3 сард сүүлийн үзүүлэлтээр ажилчин албан хаагчийн тоо нь 65551 хүн Тоёота группийн охин компанийг оролцуулаад 264096 хүнтэйгээр япондоо хамгийн тэргүүлэх, дэлхийд 3-рт орох компани болжээ. 2004 онд Netz дэлгүүр болон Vista дэлгүүр нь нэгдэж Netz дэлгүүр болон үйл ажиллагаагаа явуулж байна. 2005 онд Тоёота хотын компанийн шинэ байр нь ашиглалтанд оржээ. Уг байр нь газраас дээш 14 давхар, газрын доор 2 давхар бүхий орчин үеийн шилэн барилгатай болжээ. 8 сард Lexus брэнд нь японд орж иржээ. Уг ондоо Ватанабэ захирлаар томилогджээ.  10 сард Женерал Моторс эзэмшиж байсан Фужи хүнд механизмын үйлдвэрийн хувьцааны 20%-ийн  8.7%-ийг эзэмших болж, хамтарч ажиллах болсноо албан ёсоор зарлажээ. 2007 онд Нагояа буудлын өмнө байрлах Тоёота-гийн барилга Майничи барилгын сэргээн засварлалтын үер шинэ Нагояа оффис болон байгуулагджээ.
Гэвч 2008 онд үүссэн санхүүгийн хямралд өртөж , 2009 оны 3 сард үйл ажиллагааны ашиг нь 58 жилд анх удаа алдагдалд оржээ. Тоёота-гийн шок гэж хэллэгддэг боловч  нөгөөтэйгүүр дэлхий дээр борлогдсон машины тоо нь 8 сая 972.000 болж урьд жилийн үйлдвэрлэсэн автомашины  тоотой  зэрэгцээд дэлхий дахинаа 1-р байрыг эзэлжээ. Энэ хүртэл дэлхийн тэргүүн байрыг 77 жилийн турш Женерал Моторс эзэлсэн байв. 2009 онд компани төв байрандаа Жибури студи шинээр байгуулсан зэрэг шинэ үйл ажиллагаагаа явуулж байв.

Үйл ажиллагаа болон удирдлага

1950 оны үйл ажиллагааны хямралаас сургамж авч /Кайзен/, /Just in time/, Toyota-гийн үйлдвэрлэлийн арга барил болон, үйл ажиллагааны мэдлэг туршлагатай болжээ. Борлуулалтыг чухалчлан банкны хөрөнгө оруулалтад уяагдахгүйгээр  өөрийн хөрөнгө босгохыг оролдож Нагояагийн удирдах ухааны жишээ болохуйц зээлгүй үйл ажиллагаагаараа шилдэг компанийг төлөөлөхүйц  компани гэгддэг.  Гэвч энэ нь зөвхөн санхүүгийн үзүүлэлт бөгөөд охин компанийх нь хувьд өрийн үнэт цаас олноор нь гаргаж, мөн харилцагчдаас зээлдүүлэгч, зээлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг санхүүгийн охин компани байдаг учраас зээлийн өрийн 12 миллиард үнэт цаастай. Нөгөөтэйгүүр  санхүүгийн хувьд 6.6 миллиард иен, охин компани нь 10 миллиард иенийн өөрийн хөрөнгөтэй бөгөөд үүнийг Тоёота-гийн банк гэж нэрлэдэг. 2002 оны 3 сард 3-р улирлын санхүүгийн тайландаа 1 миллиард иенээс давсан ашигтай анхны компани болжээ. Цаашлаад мөн л 2003 оны санхүүгийн тайлангаар цэвэр ашиг нь 1 миллиард давсан анхны компани болжээ. 2007 оны 3-р улирлын санхүүгийн тайлангаараа 2 миллиард 238 сая 600.000 иен болж сүүлийн 6 жил   дараалан түүхэндээ өнгөрсөн хамгийн их дүнгээ давсан японы анхны компани болж хэвлэл мэдээлэлийхнээс магтаал урамшууллыг ихээр хүртжээ.
Ойрын жилүүдэд нийгмээ дэмжсэн үйл ажиллагааг идэвхтэй өрнүүлж 2006 оны 1 сараас Тоёота компани дотроо нийгмээ дэмжих хэлтэс байгуулж,  зам харилцааны аюулгүй байдал болон хятад улсад ногоон мод тариалах үйл ажиллагаа, хүний нөөцийг бэлтгэх,  автомашин дахин боловсруулах зэргээр байгаль орчинд ээлтэй нийгмийн тустай  үйл ажиллагаа идэвхтэй явуулж байна. 1999 онд Токио Мотор шоу-нд гаргасан Compact car fan time-д үндэслэж зохион бүтээсэн шинэ Vitz автомашин нь маш эрчимтэй хит болжээ. 2008 онд нефтийн үнийн өсөлт болон дэлхийн санхүү эдийн засгийн хямралаас болсон зах зээлийн хямралаас шалтгаалж үйлдвэрлэл болон борлуулалтын тоо их хэмжээгээр доошлох болж үйлдвэрлэлийн 2 ээлж нь өдрийн 1 ээлжийн системд шилжихээс өөр аргагуйд хүрчээ. 2009 оны 3-р улирлын санхүүгийн тайлангаар урьд жилүүдийнхээс 73.6% буурч ойролцоогоор 600 сая иен болжээ. Үүнтэй холбогдон 2008 оны сүүлээр Ватанабэ захирал ажлаас халагджээ.

Зохион бүтээх философи

Зохион бүтээх ажилд 6 жил зарцуулж 1961 онд худалдаанд гаргасан 700 сс  жижиг оврын  автомашин болох анхны Fabrica нь үндсэн концепт  болж хямд  үнэ, эдийн засгийн хэмнэлттэй автомашинаар зураг төсөл нь хийгдэж үйлдвэрлэгдэж эхэлжээ.   
Гэвч нэгэнтээ худалдан авах учраас бага зэрэг үнэтэйдээ зүгээр  гэснээр худалдан авагчийн сэтгэл зүйд хүрч чадалгүй борлуулалт нь хямралд оржээ. Энэ хямралд анализ хийж радио, халаагч зэргийг нэмж суулган Delux загвар болгосны  үр дүнд  борлуулалт нь өсжээ. Үүнээс улбаалан Тоёота нь 80%, үлдснийг нь бусдаас суралцах (даган дуурайх) үзэл санаа гарч иржээ.  Тоёота 80% нь 1966 онд худалдаанд гаргасан анхны Corolla-гийн зохион бүтээгч Танигава бодож олсон үзэл санаа юм. Бараагаа чанартай болгохын зэрэгцээгээр шилдэг технологи болон тоноглолыг хөөцөлдөлгүйгээр нийтдээ 80%-д хүргэхээр зорилго тавьж нийт балансийг барьж байх компанийн үзэл санаа болжээ. Энэ 80%-ийн үзэл санаа нь 80% нэмэх хязгааргүй (альфа) болж, хуучин автомашин болон бусад компаниас ялгарах стратегийн бодлого болж чаджээ. Энэ 80% гэдэг нь олон салбаруудаас төгс бус оролдсон үзүүлэлт нь 80% байхад болно гэсэн шүүмжлэлийг ихээр хүртжээ.  80%-ийн шүүмжлэл нь өөрөө урган гарчээ. Хэвлэл мэдээлэлээр гарах эдийн засгийн шүүмжлэгч болон автомашин шүүмжлэгч мэгэжилтнүүдээс Тоёота-гийн 80% бол 80 хувь байхад болно гэсэн үзэл санаа юм гэж үнэлэгдэх тохиолдол их байлаа гэсэн хэдий ч автомашины чанарын хувьд дэлхийд өндөрт орох стандартыг хангаж байсан боловч, брэндийн имижийн хувьд сөргөөр нөлөөлж байлаа. 

Технологи

1950 оноос эхлэн чанарын хяналтыг сайжруулсаар иржээ. Жишээ нь хаалга болон багаажны таг зэргийн  хавтасны нүх сүвийг  жижигхэн болгох технологи, хаалга хаах үеийн дуу чимээ зэрэг хэрэглэгчдийн анхаарахуйц газрын чанарын үзүүлэлтийг сайжруулжээ.  Урьд нь байсан технологийг сайжруулж хямд зардлаар харьцангуй үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг боловсруулж хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авчээ. 
Анхны Тоёота DOHC хөдөлгүүр 
VVT технологи 
Hybrid технологи  

1970-аад оны сүүл үеэс жижиг оврын суудлын автомашины урд хөтлөгчийг зохион бүтээснээрээ дэлхийд тэргүүлэхийн хамтаар Тоёота нь урд хөтлөгчтэй гол машин болох Corolla, Corona-д хэрэглэхээс өмнө  шинэ машин болох Tercel, Corsa-д хэрэгжүүлж, сайжруулсан дунд оврын автомашин Camry, Vista-д ашиглахаар туршиж, хэрэглэгчдийн санал гомдлыг анхаарсны үндсэн дээр хуучны хойд дугуйны хөтлөгчтэй автомашинтай хамтад нь борлуулах бодлого баримталж байв. Мөн Ямаха Мотор компаниас өндөр зэрэглэлийн DОНС хөдөлгүүрийн нийлүүлэлтийг, Хонда судалгааны хүрээлэнгээс түлшний бага шаталтын систем болон хорт утаа ялгаралтыг цэвэршүүлэх системийн технологийг уламжилж авахын зэрэгцээ өндөр зэрэглэлийн технологи болон хорт утааг шийдэх зэргийн туламдсан технологийг өөрийн компанидаа улам боловсронгуй болгон боловсруулж иржээ. Шатахуун зарцуулалтыг багасгахаар зохион бүтээсэн DОНС хөдөлгүүр нь 1986 онд зах зээлд олноор үйлдвэрлэн гаргадаг автомашинд суурилуулсан нь нэгээхэн жишээ билээ. 1990 оны сүүл хагасад Тоёота-гийн дэлгэрүүлсэн шинэ технологи нь хий хуваарилах механизмын оруулах клапангийн нээх хугацааг удирдах электрон хяналтын систем ”VVT”-тэй болсон явдал юм (Variable Valve Timing Control- intelligent). Энэ нь хуучны хөдөлгүүрийн хуваарилах голын  эргэлдэх хугацаанд сорогдох агаарын хэмжээг электрон хяналтаар тохирсон хэмжээний соролтыг гүйцэтгэх үйлдлийг бий болгосон зүйл юм. Ингэснээр зам тээвэр харилцааны яамны бага хэмжээний хорт утаа ялгаруулах автомашины стандартыг хангасан автомашин үйлдвэрлэхэд ихээхэн чухал хүчин зүйлсийн нэг болсон юм. Ниссан автомашины NVCS, Фужи хүнд  механизмын үйлдвэрийн AVCS, Hondа технологийн хүрээлэнгийн I-VTEC,  Мицубиши автомашин компани MIVEC нь дээрхийн нэгэн адил систем юм. 1990-ээд онд салбарынхаа сэргээн босголтыг хийсэн өнөө үед группийн доторхи компани тус бүрд зохион бүтээх үйл ажиллагаа нь ердийн үзэгдэл болжээ. Жижиг оврын автомашины хөдөлгүүрийн зураг төсөл болон зарим жижиг оврын автомашины төсөл дээр Дайхацу компани, ачааны автомашины зохион бүтээлт дээр Хино автомашины төлөвлөгөөг авч хэрэгжүүлж байна.
Цахилгаан үүсгүүрт автомашин болон Хайбрид автомашины зохион бүтээл дээр сэлбэгийн нийлүүлэлтээр холбоотой ажилладаг Мацушита (Panasonic) групптэй хамтарч, мөн Европын нэр хүнд бүхий Мото спортын дэлхийн тэргүүлэх байр суурь эзлэх F1 уралдаанд оролцох, зэргээр хамгийн сүүлийн үеийн шилдэг зохион бүтээлт болон, түүний үйлдвэрлэлд нэвтрүүлэх үйл ажиллагааг идэвхтэй явуулсаар байна. G.book, G.book Alpha гэж нэрлэгддэг мэдээллийн системтэй болсон ба Хонда-гийн технологийн хүрээлэнгээс INTER NAVI-д бүртгэгдсэн хүнийхээ тоогоор дутуу боловч компаниас гаднах байгууллагад захиалан ашиглалахыг үнэгүй болгох зэргээр сэргээх арга хэмжээ авч байна.
Хокайдон Шибүзү хотод маш том хэмжээний туршилтын талбайтай бөгөөд олон янзын туршилт шинжилгээ хийхээс гадна хилийн чандруу гаргах бүтээгдэхүүний зохион бүтээлтийн ажиллагаанд идэвхтэй оролцож байна. 2005 оны 8 сарын 30-нд дотоодод гаргасан тансаг зэрэглэлийн автомашины брэнд Lexus нь тус оныхоо зорилт болсон 60%-ийн борлуулалтад хүрээгүй юм. Үүнийг Сержо-гийн 4 дахь үеийн брэнд болох LS загвар хоцорч гарсантай холбож тайлбарладаг боловч Тоёота компани нэг их ач холбогдол өгдөггүй. Дэлхийн хамгийн анхны хойд хөтлөгчтэй Хайбрид автомашиныг худалдаалж,  шинээр 23 загварын Хайбрид автомашиныг бүтээх болон Lexus-ийг Хайбрид болгох технологийн боловсруулалтын эрэл хайгуул идэвхтэй хийж байна.
 Партнер робот 
Тоёота роботын технологид хүчээ сорьж байгаа бөгөөд  роботын үйлдвэрлэл нь ирээдүйн голлох чиглэл болно гэж авч үзэн  бодит үйл болгон хэрэгжүүлэх зорилгоор зохион бүтээх үйл ажиллагааг идэвхтэй хийж байна. Газар бүрт явагддаг өдөрлөг, үзэсгэлэнд  гэрийн ажил болон асрах сувилгааны ажилд хэрэглэгдэх Тоёота Партнер роботыг дэлгэн үзүүлсэн бөгөөд 2006 онд Тоёота-гийн судалгааны болон зохион бүтээх ажлын зардал нь АНУ-ийн эм үйлдвэрлэн туршигч компани болох Pfizer-ийн зардлаас даван гарч дэлхий дээр тэргүүлэх  байр эзэлжээ.

Тоёота нь 1950 оны сүүлээс 1960 оны хооронд Crown, Corona, Fabrica 3 төрлийн автомашиныг дараалан худалдаанд гаргаж суудлын автомашины үндсэн үйлдвэрлэлийг бүтээн босгожээ. 1960 оны сүүл хагасаас тус тусын машин нь модельд өөрчлөлт хийснээр томрох болон сайжрахтай холбогдож түүний дундах загварыг сайжруулах ажилд хүч хөдөлмөр зарах болжээ. Fabrica Corona-ийн дунд Corolla, Corona Crown-ний дунд Марк II-ийг зохион бүтээж Corolla Corona-ийн дунд Carina болон Celica-г бүтээжээ. Улмаар дээд зэргийн брэнд болох Crown хүртлээ Пирамид маягийн бүтээгдэхүүний системийг гаргаж ирсэн байна. Энэ нь японы ахмад насаа хүндлэх болон насаараа ажиллах уламжлалт системд үндэслэгдэн японы албан хаагчийн албан тушаалд өгсөх, цалин дээшлэх гэрээ хийгдэж байсан үед илүү дээд зэргийн загварыг худалдан авах нөхцөл нь болж байлаа. Хэзээ нэгэн цагт Toyota Crown-той болно гэх үг нь Тоёота-гийн борлуулалтын стратегийн гол хэсэг нь байсан юм.
Борлуулалтын диллерийн систем сайжрахын хирээр диллер тус бүртээ ижил суурьтай адил их биетэй боловч бага зэргийн өөрчлөлт хийсэн ах дүү автомашиныг гаргаж өгснөөр диллер хоорондын өрсөлдөөнийг бий болгож, борлуулалтаа өсгөх томоохон хүчин зүйл болжээ. Япон улс даяар байрлуулсан борлуулалтын компани нь бүгдээрээ тухайн газрынхаа бизнесийн хөрөнгөтэй холбоотой байгуулагдаж байсан ба бусад компаниуд борлуулалтын системээ өөрчлөхөөс аргагүйд хүргэсэн юм. 1990 оноос хойш муж бүрт нэвтэрсэн ухаалаг борлуулалтын системээ үргэлжлүүлж тухайн газрын компани, автомашины эрэлт болон хувь хүний амины автомашины эрэлтийг харгалзан үзэж системээ сайжруулсан нь Тоёота компанийн борлуулалтад чухал нөлөө үзүүлжээ. Дээрхийн адил бүтээгдэхүүн болон борлуулалтын компанийн бүтцээрээ хэрэглэгчдийн эрх ашгийг илүүд үзсэн үйл ажиллагааны байр суурь нь 1960 онд японы автомашинжсан үеэс эхлэн “Ниссаны Технологийн”  эсрэг “Тоёота-гийн Борлуулалт”  гэж үнэлэгдэн ирсэн юм.


Эх сурвалж: Autohelp.mn

0 comments:

Post a Comment