Content

Volkswagen

Thursday, March 22, 2012

Дэлхийн 2-р дайны дараа Волксваген /Volkswagen/ баруун Германтай гэрээтэй ажиллаж байв. 1936 оноос KdF-wagen гэдэг машин үйлдвэрлэн гаргаж байжээ. Volkswagen-ний машинууд аялалд  явахад тохиромжтой сайн машинууд болж чадсан юм. Компани 1937 оны 5 сарын 28-нд анх байгуулагдаж, 1938 оны 9 сарын 16 нд Volkswagen гэж дахин шинээр нэрлэгдсэн юм. Эрвин Комэнда  /Erwin Komenda/ нь компанийн ерөнхий зохион бүтээгч бөгөөд  машиныг улам боловсронгуй болгохын тулд их зүйл хийсэн билээ. Beetle загварын машиныг  1920 оноос Герман улсад маш их өргөнөөр хэрэглэж байсан юм. 1938 оны 5 сарын 26 нд KdF-Stadt төвд /одоогийн Wolfsburg/ шинэ үйлдвэр ашиглалтад орсон юм. 1939 онд дайн эхэлсэн тэр  цагт цөөхөн машин үйлдвэрлэх болсон. Дайны нөлөөгөөр бүтээгдэхүүний зориулалтад өөрчлөлт орж 82 Кэбэлваген /82-K’belwagen/ гэх шинэ загварын машин шинээр үйлдвэрлэгдэж эхэлжээ.

"Түүх" анх ингэж эхэлсэн

Хүн төрөлхтөн төмөр хүлгээр замыг товчлохыг хүсэх болсон тэртээ 20-р зууны эхээр аж үйлдвэржсэн орнуудын дунд өөрийн гэсэн автомашины үйлдвэртэй болох өрсөлдөөн өрнөж эхлээд байлаа. Германд ч мөн адил "Ард түмний унаа"-ны талаар 1904 оноос ярьсаар иржээ. "Автомашины үйлдвэрлэлийн ирээдүй бол түүнийг зөвхөн нэгжид ногдох зардлыг нь бууруулах замаар хямд үнэтэй худалдаалахад оршино" гэсэн үзэл санаа тухайн үед гарч байсан ч түүнийг харин алс тэртээ Хойд Америкт Хенри Форд амьдрал дээр хэрэгжүүлж эхлээд байлаа.
Зөвхөн дээдсийн хүрээнийхний биш бүх ард иргэдэд хүртээмжтэй, хэн ч худалдан авч болохуйц тийм "Ард түмний унаа" бий болгох төсөл 1934 онд "Германы автомашины үйлдвэрлэгчдийн холбоо"-ноос инженер Фердинанд Поршед үүрэг болгосноор эхэлсэн гэж хэлж болно. Тэрбээр анхны "VW-3" загварыг 1935 онд зохион бүтээв.
Түүхий эдийн хомсдол, хөрөнгө оруулалтын дутмаг байдал зэргээс шалтгаалан, "ард түмний унаа"-г бүтээх үйлдвэр ашигтай ажиллах, автомашиныг худалдах эцсийн үнийг 990 Маркаас хэтрүүлж болохгүй гэсэн А.Гитлерийн шаардлагыг биелүүлж чадах эсэх нь эргэлзээтэй байсан ч, 1939 онд "Volkswagen" автомашины үйлдвэр албан ёсоор нээгджээ.
Харин дэлхийн 2-р дайны үед энэ компани яахын аргагүй зэвсгийн үйлдвэрлэл рүү хөл тавьсан байна.

Жинхэнэ үйлдвэрлэл-амжилтын гараа

Volkswagen-ий жинхэнэ серийн үйлдвэрлэл дайны дараа 1945 оноос эхлэн хийгдэж жилийн дараа буюу 1946 оны эцэст гэхэд тоо ширхэг нь аль хэдийн 10 000 –д хүрээд байв. Өнөөг хүртэл үндсэн загвараа хадгалсаар буй, латин цагаан толгойн "V" болон "W" үсгүүдийн нийлэмжээс бүрдсэн Volkswagen-ий лого 1948 оны 10 сарын 1-нд Мюньхен хотын Патентын байгууллагад анх бүртгэгджээ. Энэ цаг мөчөөс эхлэн тэдний амжилтын гараа улам бүр ахисаар 1950 онд алдарт "Transporter"-ын эцэг "Typ2" загвар худалдаалагдаж, цэрэг, цагдаа, түргэн тусламж, гал команд гээд олон салбарт төрөл бүрийн зорилгоор ашиглагдаж байв.
1955 он гэхэд Өмнөд ба Хойд Америк, Европ, Африкт салбаруудаа нээсэн бол, 60 онд Германы хотын гудамжаар яваа 2 автомашин тутмын нэг нь Volkswagen болсон байлаа.
1968 онд 53 дугаар бүхий "Herbie" нэртэй VW Beetle буюу цох загварын автомашин Hollywood-н цуврал кинонуудад алдаршиж, хамгийн сүүлийн хувилбар анги нь жүжигчин Lindsay Lohan, Michael Keaton нарын тоглосоноор "Herbie fully loaded" нэрээр 2005 онд гарчээ. Алдарт "Beetle" загвар 1938-2003 оны хооронд нийт 21 сая ширхэг үйлдвэрлэгдэж дэлхийн "хамгийн их үйлдвэрлэгдсэн загвар" –аар тодорсон ч, 1974 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн VW Golf загвар 21,5 сая ширхэг нь үйлдвэрийн дамжлагыг орхисноор дээрх амжилтыг эвджээ. Өнөөг хүртэл энэхүү амжилтыг эвдсэн өрсөлдөгч тодроогүй байна.
1973 онд Volkswagen-ий шинэ үеийн анхны загвар болох Passat мэндлэв. Тухайн үедээ техникийн олон шинэ дэвшлүүд болох: ганц хэсгээс бүрдэх их бие, усан хөргөлттэй 4 цилиндрт мотор, дээр байрлах нударган гол, урд хөтлөгч зэргийг агуулсан байлаа.
Өнөөдөр Volkswagen нь автомашин үйлдвэрлэгчдийн Групп болтлоо өргөжиж, эгнээндээ: Audi, Bentley, Bugatti, Skoda, Lamborghini, Seat, Scania, Volkswagen, Volkswagen Commercial Vehicles зэрэг маркуудыг агуулсан, дэлхий даяар нийт 370 мянган ажиллагсадтай, жилийн 113,8 сая еврогийн борлуулалттайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Хамгийн сүүлд л гэхэд тэд Японы 4 дэх том автомашин үйлдвэрлэгч болох Suzuki-н нийт хувьцааны 20%-г худалдаж авснаар Энэтхэг, Азийн зах зээлд байр сууриа тогтоох ажлын гараагаа амжилттай эхлүүллээ.

Touareg, Tiguan-тэдний бас нэг бахархалууд

Volkswagen Touareg

Volkswagen Tiguan
Тансаг зэрэглэлийн жийп буюу SUV (Sport Utility Vehicle) ангилалд хүч түрэн орж ирсэн VW Touareg, VW Tiguan зэрэг загваруудыг энд дурьдахгүй байхын аргагүй. Тэдгээр нь аюулгүй байдал, бартаа туулах чадвар, шатахууны зарцуулалт зэргээрээ дэлхийн олон хэрэглэгч, автомашины хорхойтнуудын талархлыг хүлээгээд байгаа билээ. Ялангуяа Toaureg-н замын нөхцөл байдал, хурднаас хамаарч өөрийгөө автоматаар тохируулагч, хийн амартизатор, огцом эргэх үед үүсэх шарвалтыг бууруулж машиныг тогтворжуулах үүрэгтэй функц ESP, хальтиргаатай болон хөрстэй зам дээр ч тормозны замыг богиносгох ABSPlus систем, дугуйнуудын эргэлтийг хамгийн тохиромжтой хэмжээнд хуваарилах дифференциаль цоожлогч, хальтиргаатай замд огцом хазлах болон тормозлох, араа солих зэрэгт үүсэх дугуйны хий эргэлтийг сааруулах ASR, ESR зэрэг туслах олон функц программуудтай. Тэрбээр гэнэтийн ослын үед дэлгэгдэх хажуугийн болон арын зорчигчийн, толгойн гээд нийт 12 ширхэг хийн дэр зэргийг дурьдаж болно.

VW үйлдвэр

Эх сурвалж: Autohelp.mn


0 comments:

Post a Comment