Content

Оюутан 2011 /ebook/

Saturday, October 15, 2011
"Оюутан 2011" цахим номын танилцуулга 



Мэдлэг бол хамгийн үнэтэй капитал билээ. Эх орны маань ирээдүй оюутны маргаашаас эхэлдэг гэдэгтэй та санал нийлэх байх. Тэгвэл оюунлаг, хүнлэг иргэн болохоор оюутан залуус, дунд сургуулиа төгсөн оюутны их амьдрал хөл тавьж буй суралцагчид, мөн боловсролын салбарыг сонирхдог хувь хүн, бүхий л албан байгууллагуудад зориулсан "Оюутан 2011" ном 5 бүлэг 400 хуудастайгаар хэвлэгдэн гарлаа.
Энэхүү номын гол онцлог нь оюутан хүнд зайлшгүй хэрэгтэй бүхий л агуулга, мэдээллийг багтааснаас гадна цахим хэлбэрээр унших боломжтойгоороо давуу талтай юм.
Номонд дараах цогц мэдлэг, мэдээлэл багтсан. Үүнд:
- Тэтгэлэгт хөтөлбөрүүд
- Гадаадад суралцах зөвлөмжүүд
- Цахим ертөнц /блог, твиттер, фэйсбүүк/
- Залуу хүний ширээний ном
- Залуу хүний унших 100 ном, 100 кино, 100 алдартан
- Ажил хайгч залууст зориулсан гарын авлага
- Олон улсын залуучуудын жилийн танилцуулга, мэдээлэл
- Олон улсын оюутны спортын холбоо, Дэлхийн оюутны Универсиадын тухай
- Монгол улсын их, дээд сургуулиудын товч танилцуулга
- Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежиудын мэдээлэл
- 2011-2012 оны Оюутны хуанли гэх мэт мэдээллүүд багтсан.
Ном нь 3000 ш хэвлэгдсэн бөгөөд зөвхөн нийслэл Улаанбаатар төдийгүй бүх аймаг, сумдын номын сангууд, орон нутгийн хүүхэд, залуучуудын байгууллагуудад тараагдах бөгөөд хэвлэмэл хувилбарийг Би Си Ай компани, цахим номыг Интерпресс хэвлэлийн газрын Цахим хэвлэн нийтлэлийн алба хэвлэсэн. Энэхүү номыг доорх цахим хуудасаар орж үнэ төлбөргүйгээр татаж аваарай.


Inom.mn
Size: 155,71 Mb



0 comments:

Post a Comment