Content

Оюутан 2010 /ebook/

Saturday, October 15, 2011

НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны зохицуулагч, Монголын оюутны холбооны зөвлөх Х.Батсайханы санаачилгаар тус холбооноос жил бүр эрхлэн гаргадаг "Оюутан" цувралын IV дэх нь болох Оюутан 2010 номыг орууллаа.
"Оюутан 2010" номонд Монгол Улсын бүх их, дээд сургуулийн танилцуулга, мэдээлэл, манай улсад болон монгол оюутнуудад зориулан олгодог гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүд, Дэлхийн топ 500 сургууль, Элчин сайдын яамдаас зарлан зохион байгуулдаг Засгийн газар хоорондын боловсролын хөтөлбөрүүд, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль коллеж, 2010 онд дотооддоо зарлагдсан бүхий л тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээллийг багтаажээ. Эл ном "Тэтгэлгээр суралцъя", "Оюутны мэдлэгийн санд", "Оюутны өөрийн удирдлага", "Оюутны хөдөлмөр эрхлэлт, "Оюутны хөтөч" гэсэн таван бүлэгтэй бөгөөд нийт 432 хуудас бүхий цахим номын хамт бүтээгдсэнээрээ онцлог аж.
Энэхүү номын гол онцлог нь оюутан хүнд зайлшгүй хэрэгтэй бүхий л агуулга, мэдээллийг багтааснаас гадна цахим хэлбэрээр унших боломжтойгоороо давуу талтай юм.
Энэхүү номыг доорх цахим хуудасаар орж үнэ төлбөргүйгээр татаж аваарай.
Inom.mn
Size: 104,42 Mb


0 comments:

Post a Comment